ЗГХХГ: Төрийн 29 байгууллагын 1800 эхлэлтэй 30 тусгай дугаар 8 нь ажиллагаагүй, 15 нь огт дуудлага авдаггүй 

Admin
1 цагийн өмнө

Төрийн байгууллагын тусгай дугаарын үйлчилгээний хүртээмжтэй холбоотой гомдол нэмэгдэж байна
Тусгай дугаарын ашиглалт, чанар, хүртээмжид Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас тандалт, судалгаа хийж өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудыг тодорхойлсон. / www.sudalgaa.mn сайтаас энэ судалгааг дэлгэрэнгүй унших боломжтой/
Мэдээлэл, лавлах үйлчилгээний нийт 30 тусгай дугаарыг төрийн 29 байгууллага эзэмшдэг бөгөөд эдгээр байгууллагын дарга, удирдлага, мэргэжилтнүүдэд судалгааны үр дүнг танилцууллаа.
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд иргэд төрийн үйлчилгээг авахад илүү хялбар, шуурхай, чирэгдэлгүй болгох, төрийн байгууллагуудын технологийг үр ашигтай болгох зорилгоор тусгай дугааруудын ашиглалт, шийдвэрлэлт байдалд тандалт судалгаа хийсэн юм.
Засгийн газрын “Иргэд олон нийттэй харилцах 11-11 төв”-д 2023 оны 1 дүгээр сараас 2026 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд тусгай дугаарын үйлчилгээтэй холбоотой 942 өргөдөл, гомдол хэрэглэгчдээс ирүүлсэн байна. Тусгай дугаартай холбоотой ирж буй нийт өргөдөл гомдлын 48,1 хувь буюу 453 нь Татварын ерөнхий газрын тусгай дугаартай холбоотой, 19,4 хувь буюу 183 нь Улсын хоёрдугаар төв эмнэлэг, 8,4 хувь буюу 79 нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, 5,1 хувь буюу 48 нь Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг байгууллагуудад хамаарч байгаа юм.
2026 оны 5 дугаар сарын байдлаар мэдээлэл, лавлах үйлчилгээний нийт тусгай дугаарын 8 буюу 26.7 хувь нь ашиглагдахгүй болон гэмтэлтэй байгааг судалгаагаар тогтоосон байна. Үүнд: Онцгой байдлын ерөнхий газар, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Татварын ерөнхий газар /1800-1212/, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Аддиктологийн төв, Монгол Улсын Их Сургууль зэрэг байгууллагын эзэмшиж буй тусгай дугаарууд ашиглалтгүй байсан бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны тусгай дугаар гэмтэлтэй гэж бүртгэгджээ.

 
Иргэдийн сэтгэл ханамжийн судалгаагаар оролцогчдын 62,1 хувь нь 1 асуудлаар 4 болон түүнээс дээш удаа залгаж байж холбогдсон, 79,3 хувь нь хүлээлгийн хугацааг удаан гэж үнэлсэн бол 58,6 хувь нь шаардлагатай мэдээллээ бүрэн авч чадаагүй гэж хариулжээ.
Тусгай дугаар эзэмшигч байгууллагууд тавих хяналт, үнэлгээ хангалтгүй байгаагийн улмаас тусгай дугаарын ашиглалт, үйлчилгээний чанар хүртээмжид эрсдэл үүсэхээс гадна иргэд төрийн үйлчилгээний талаарх мэдээллийг шуурхай, хүртээмжтэй авч чадахгүй нөхцөл байдал үүсч байгаа юм.

 
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч П.Батбаатар эдгээр байгууллагыг иргэдийн дуудлагад шуурхай хариу өгч, шаардлагатай мэдээллийг ойлгомжтой, хүртээмжтэй хүргэхийн зэрэгцээ боломжтой асуудлыг анхны хандалтаар шийдвэрлэж, төрийн үйлчилгээг иргэн төвтэй, шуурхай, хүртээмжтэй болгоход анхаарч ажиллах шаардлагатайг онцлон тэмдэглэлээ. Мөн тусгай дугаар нь иргэний төрөөс мэдээлэл авах эрхийг хангах үндсэн сувгийн нэг учраас Харилцаа холбооны зохицуулах хороо хуулийн хүрээнд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.
Уулзалт, хэлэлцүүлгийн хүрээнд дээрх судалгааны үр дүнг үндэслэн ажлаа сайжруулахыг холбогдох байгууллагуудад даалгав. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Ө.Шижир: Төрийн өмчит компаниудаар дамжуулан улс төрийн үйл ажиллагаа … 1 цагийн өмнө
ЗГХХГ: Төрийн 29 байгууллагын 1800 эхлэлтэй 30 тусгай дугаар 8 нь ажил… 1 цагийн өмнө
Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөг… 20 цагийн өмнө
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалыг товч тойм 2026/09/10
Хуурамч долларын залилан үйлдсэн гадаадын 2 иргэнийг баривчилжээ 2026/09/09
Прокурорын байгууллага цалингаа арайхийж тавьж байгаа гэнэ үү? 2026/09/09
Харьд хэлмэгдсэн Монголын 249 иргэний дурсгалын гэрэлт хөшөөнд хүндэтг… 2026/09/09
Самбалхүндэвийн хаалттай оршуулгын газрын шарилыг нүүлгэн шилжүүлэх аж… 2026/09/04
​БНСУ-д эмчлүүлэх Монголчуудын тоо 38.3 хувиар өсчээ 2026/09/04
​Ц.Магалжав: М.Бадарч дүүд олон удаагийн уулзалтаар “барилдах эрх хасс… 2026/09/04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа 2026/09/04
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/09/04
Монголбанк 2026 оны 8 дугаар сард 3,058.0 кг, оны эхнээс өссөн дүнгээр… 2026/09/01
МОНГОЛ БАНК: Хэрэглээний төлбөрийн мэдээлэл тухайн иргэний зээлжих зэр… 2026/08/28
Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлын шийдвэрийг танилцууллаа 2026/08/12
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл 2026/08/12
​Г.Дамдинням: 66 мянган тонн АИ-92 автобензин авах захиалга хийсэн 2026/08/03
“Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/08/03
​Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр дараах асуудлыг х… 2026/08/03
​ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН Ү… 2026/08/03
"Хотхоны бага сургууль" төслийг хэрэгжүүлнэ 2026/07/30
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүллээ 2026/07/30
"WOLF TOTEM | World Premiere" тоглолтын Chill Zone тасалбар бүрэн дуус… 2026/07/30
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна 2026/07/30