“E-Mongolia”-аас 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод цахим Апостиль гэрчилгээ олгож эхэллээ

Admin
1 цагийн өмнө

E-Mongolia-гаас авдаг 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод Апостиль гэрчилгээг цахимаар авдаг боллоо.

Апостиль гэрчилгээ гэж юу вэ?

Монгол Улсаас авсан баримт бичгийг (төрсний гэрчилгээ, гэрлэлтийн лавлагаа, жолоочийн лавлагаа гэх мэт) гадаадын улсад ашиглахын тулд албан ёсоор баталгаажуулдаг гэрчилгээ юм. Энэ нь олон улсын Апостиль конвенцын 125 оронд хүчинтэй. Өөрөөр хэлбэл, Апостиль авчихвал тухайн баримтыг дахин орчуулж, нотариатаар батлуулж, элчин дээр очиж цаг алдах шаардлагагүй.

Ямар баримтад Апостиль авч болох вэ?

• Төрсний бүртгэлийн лавлагаа;

• Иргэний үнэмлэхийн лавлагаа;

• Гэрлэсний бүртгэлийн лавлагаа;

• Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа;

• Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт;

• Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт;

• Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт;

• Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас;

• Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас;

• Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас;

• Жолоочийн лавлагаа, мэдээлэл;

• Дархлаажуулалтын мэдээлэл гэх мэт...

Яагаад хэрэгтэй вэ?

• Өмнө нь Апостиль авахын тулд Консулын газарт очиж олон бичиг цаас бүрдүүлдэг байсан.

• Харин одоо хаанаас ч, хэзээ ч E-Mongolia-гаас хүсэлтээ илгээх боломжтой боллоо.

• Гэрчилгээ гарсны дараа үнэн зөв эсэхийг нь QR код эсвэл https://e-mongolia.mn/check холбоосоор шалгаж болно.

Энэхүү үйлчилгээ нь гадаадад сурах, ажиллах, амьдрах гэж байгаа монголчуудад маш их цаг, мөнгө хэмнэх шийдэл болж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Хотын албан татварыг 1% болгон бууруулахаар​ Д.Ихбаяр, Б.Пүрэвдагва на… 1 цагийн өмнө
“E-Mongolia”-аас 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод цахим Апостиль гэ… 1 цагийн өмнө
ЭМЭГТЭЙ ЭНХИЙГ САХИУЛАГЧИЙНХАА ТООГ 15 ХУВЬД ХҮРГЭСЭН ЦӨӨХӨН ОРНЫ НЭГ … 1 цагийн өмнө
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд 6 тэрбум төгрөгийг албадан гаргу… 1 цагийн өмнө
МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ 21 цагийн өмнө
ЭХЗХ-ны даргыг шинээр томиллоо 21 цагийн өмнө
Төв аймагт урлагийн салбарынхны бэсрэг наадам боллоо 21 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН 2027 ОНЫ ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА 21 цагийн өмнө
ЗӨВШӨӨРЛИЙН ТОГТОЛЦООНД ОРСОН ОНЦЛОХ 10 ӨӨРЧЛӨЛТ 22 цагийн өмнө
ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ЕСДҮГЭЭР ХУРАЛДААН ХУ… 2026/09/18
АРХЕОЛОГИЙН МАЛТЛАГААС ОЛДСОН ЧИНГИС ХААНЫ БИЛИГ СУРГААЛ 2026/09/18
НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуу… 2026/09/17
Монгол банк: Инфляц буурч байна, Гэсэн ч эрсдэлийг харгалзан үзэж Бодл… 2026/09/17
Ө.Шижир: Төрийн өмчит компаниудаар дамжуулан улс төрийн үйл ажиллагаа … 2026/09/17
ЗГХХГ: Төрийн 29 байгууллагын 1800 эхлэлтэй 30 тусгай дугаар 8 нь ажил… 2026/09/17
Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөг… 2026/09/16
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалыг товч тойм 2026/09/10
Хуурамч долларын залилан үйлдсэн гадаадын 2 иргэнийг баривчилжээ 2026/09/09
Прокурорын байгууллага цалингаа арайхийж тавьж байгаа гэнэ үү? 2026/09/09
Харьд хэлмэгдсэн Монголын 249 иргэний дурсгалын гэрэлт хөшөөнд хүндэтг… 2026/09/09
Самбалхүндэвийн хаалттай оршуулгын газрын шарилыг нүүлгэн шилжүүлэх аж… 2026/09/04
​БНСУ-д эмчлүүлэх Монголчуудын тоо 38.3 хувиар өсчээ 2026/09/04
​Ц.Магалжав: М.Бадарч дүүд олон удаагийн уулзалтаар “барилдах эрх хасс… 2026/09/04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа 2026/09/04