Зөөврийн цэнэглэгч шатсаны улмаас Lufthansa компанийн онгоц ослын буулт хийв

Admin
2026/09/28

ХБНГУ-ын Франкфурт хотоос Португалын Лиссабоныг чиглэн ниссэн “Lufthansa” иргэний агаарын тээврийн компанийн зорчигч тээврийн онгоцонд зөөврийн цэнэглэгч буюу пауэрбанк шатсаны улмаас Францын Лион хотын нисэх буудалд ослын буулт хийжээ. 

Нийт 198 зорчигч, багийн зургаан гишүүнтэй “Airbus A321-200” агаарын хөлөг Франкфуртын нисэх буудлаас орон нутгийн цагаар 20:47 цагт хөөрчээ. Нислэгийн үеэр зорчигчийн суудлын орчимд байсан зөөврийн батарей гэнэт шатаж эхэлсэн байна. Онгоцны үйлчлэгчид галыг шуурхай цурманд оруулж, төхөөрөмжийг литийн батарей тусгаарлах зориулалттай тусгай галд тэсвэртэй уутанд хийн аюулгүй болгосны дүнд хөлөг дээр байсан хүмүүсээс хэн нэгэн бэртэж гэмтээгүй өнгөрчээ.

Уг агаарын хөлөг Швейцарын агаарын орон зайд явж байх үед нисгэгчид өндрөө эрт буулган, аюулгүй байдлыг хангах үүднээс чиглэлээ өөрчлөх шийдвэр гаргасан юм. Тэргүүн ээлжинд газардах эрх авах зорилгоор нислэгийн баг агаарт онцгой байдал зарлан тусламжийн дохио өгч, улмаар орон нутгийн цагаар 21:55 цагт Францын Лион хотын нисэх онгоцны буудалд саадгүй газардсан байна.

Гэнэтийн буултын дараа агаарын тээврийн компани бүх зорчигчийг Лион хотын зочид буудлуудад байрлуулж, өөр нислэгүүдэд шилжүүлэн Лиссабон руу хүргэсэн бөгөөд үүссэн хүндрэлд уучлал хүсжээ. Ташрамд дурдахад, “Lufthansa” компани өөрийн бүх нислэгт зөөврийн цэнэглэгч ашиглах болон цэнэглэхийг албан ёсоор хориглосон байдаг ба зөвхөн аюулгүй байдлын шаардлага хангасан хоёр ширхэг төхөөрөмжийг гар тээшиндээ авч явахыг зөвшөөрдөг журам мөрддөг байна.

Энэхүү үйл явдлаас гадна олон улсын нислэгүүдэд үүнтэй төстэй тохиолдлууд гарсан нь сэрэмжлүүлэг болж байна. Тухайлбал, Инчон хотоос нисэхээр бэлтгэж байсан “Air Seoul” компанийн онгоцонд тээвэрлэгдэж явсан пауэрбанкнаас утаа гарсан бол, Атлантын далай дээгүүр ниссэн KLM компанийн онгоцонд ч мөн адил явдал бүртгэгджээ. Ийм төрлийн ослууд нь нислэгийн аюулгүй байдалд литийн батарей ямар их эрсдэл дагуулдгийг харуулж байгаа тул зорчигчдын электрон хэрэгсэлд тавих хяналтыг чангатгах шаардлагатайг сануулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Төв банкны хуримтлагдсан алдагдлыг шийдвэрлэж, санхүүгийн бие даасан б… 2026/11/17
​Х.Нямбаатар: Тайвширч, хууртаж болохгүй 2026/11/17
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Би ажлаа хүлээлгэж өгөөд жирийн и… 2026/11/17
​Хууль зүй, Дотоод хэргийн дэд сайд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө  2026/11/17
СЭТГҮҮЛЧ Б.ДАВААХҮҮГИЙН ЦАГДАН ХОРИХ АРГА ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨХ ЭСЭХИЙГ БААС… 2026/11/17
УР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ МАЛЧДЫН ХҮНИЙ ЭРХЭД ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙГААГ СУДАЛ… 2026/11/17
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд баялгийн өгөөжийг иргэн бүрд хүртээх… 2026/11/03
​ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ … 2026/10/29
Монголын Театрын музей 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үнэ төлбөр… 2026/10/28
ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмлээ 2026/10/28
Ногоон нуур орчмыг тохижуулж, “KHAN GARDEN” цэцэрлэгт хүрээлэн байгуул… 2026/10/28
Монгол төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна 2026/10/26
SEUNGRI “Шил атгасан ч хэнийг ч цохиогүй” 2026/10/26
Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Беларусь Улсад хи… 2026/10/26
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнх… 2026/10/26
Ой, хээрийн түймрийн 66 тохиолдол буюу 35 хувь нь Дорнод аймагт гарчээ 2026/10/26
Цахилгааны үлдэгдэл төлбөргүй өрхүүдийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хам… 2026/10/26
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад … 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдар… 2026/10/23
ШАХМАЛ ТҮЛШИЙГ БОРЛУУЛАЛТЫН ЦЭГҮҮДЭД ШУУРХАЙ ХҮРГЭХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫ… 2026/10/23
МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ТЭЭВЭР, ЛОГ… 18 цагийн өмнө
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… Өчигдөр
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19