Монголын Иогийн Фестиваль-2024 таныг урьж байна

Admin
2024/05/17

“Монголын Иогчдын холбоо”-оос уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын Иогийн Фестиваль” 05-р сарын 18,19-ний Бямба, Ням гарагт BlueSky hotel & tower-т 4 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн фестиваль 2 өдөр зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд 2 өдрийн турш Монголын болон гадаадын шилдэг багш нар 40 гаруй төрлийн иог, бясалгалын хичээл орно. Иогийн өлгий нутаг Энэтхэг улсаас Свами Сачидананд, Япон улсаас “Азийн Иогийн Терапийн нийгэмлэг”-ийн ерөнхийлөгч Кэйшин Кимура, Герман улсаас иогийн мастер Чумба багш нар уригдан Монголын иог сонирхогчдод шинэ урсгал төрлийн иогийн хичээлүүдийг хүргэх юм. 


    Дэлхийн улс орнууд өөр өөрийн онцлогтойгоор иогийн фестивалийг зохион байгуулдаг.  Монголын Иогийн Фестиваль морин хуурын эгшигт "Нарны мөргөл" дасгал, бясалгалыг олон нийтэд үнэ төлбөргүй хүргэдэг уламжлалтай. Энэ жилийн тухайд Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран "Эрүүл монгол хүн" үндэсний хөтөлбөрийн хүрээнд илүү олон хүнд хүргэхээр “Чойжин ламын музей”-н гадаа талбайд 05-р сарын 18,19-ний Бямба, Ням гарагт 07:00-08:30 хооронд бүх нийтэд үнэ төлбөргүй хүргэнэ.

    Иог бол орчин цагийн стресс менежментийн чухал арга болж эрүүл мэнд, сэтгэл зүй, бие бялдарт үзүүлэх эерэг нөлөөллийг судалсан олон судалгааны ажлууд хийгдсэн байдаг. Сүүлийн жилүүдэд дэлхийн олон оронд, түүний дотор Монгол улсад иог  дэлгэрэн, хурдацтай хөгжиж, иогийн олон төв, сургуулиуд бий болж, мэргэшсэн багш нарыг дотооддоо бэлтгэдэг болсон. Монголын Иогийн Фестивалиар өнгөрсөн жилүүдэд 1000 гаруй иог сонирхогчид нэгдэж, чуулдаг болсон нь идэвхтэй хичээллэгсэд жилээс жилд нэмэгдэж байгааг харуулж байгаа юм. Фестивалийн гол зорилго нь иогийг олон түмэнд сурталчлан таниулж иог бясалгалыг зааж хийлгэх замаар түүний үр ашгийг бие сэтгэлээр нь мэдрүүлэхэд оршино.  Иогийг хүн бүхэн хийж чадна. Иогоор хичээллэхийн тулд бие бялдрын хөгжлийн хувьд төгс хөгжсөн байх шаардлагагүй. Фестивалийн хүрээнд заах иог, бясалгалын олон төрлийн хичээлүүдээс та өөрийн бие бялдрын онцлогт тохируулан хичээлүүдийг сонгох боломжтой.

   Мөн фестивалийн үеэр иог бясалгал , эрүүл мэндтэй холбоотой ном, бүтээгдэхүүний худалдаа үйлчилгээ ажиллах аж. Билет авсан хүн бүрд Монголын иогийн сэтгүүл бэлэглэнэ. Фестивалийн билет МИХ-ны гишүүн иогийн төв, сургуулиуд болон ticket.mn-ээр борлуулагдана.

     “Монголын Иогийн Фестиваль”-г Энэтхэг Улсын Элчин Сайдын яам, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо хамтран зохион байгуулж, MCS Coca Cola” ХХК-ны “Bonaqua” брэнд, “Megha Engineering” ХХК ивээн тэтгэгчээр оролцож байна.  

М.Халиун 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 64 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА 2026/05/18
УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ 2026/05/18
Дуган хад амралтын газрын нэг хэсэг шатжээ 2026/05/18
​G Dragon: Миний тав тух хоёрдугаарт, харин миний хүмүүсийн орон гэр н… 2026/05/18
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа 2026/05/18
Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгохыг та дэмжих үү? 2026/05/18
Төрийн албаны ерөнхий шалгалтад улсын хэмжээгээр 2321 иргэн бүртгүүлжэ… 2026/05/18
Л.Азжаргал: Би ганцаараа биш... 2026/05/12
​М.Нарантуяа-Нара: Хуулийн төсөл өргөн барилаа  2026/05/12
​Төрийн байгууллагуудад нийтлэг гарч буй зөрчил нь төсөв санхүү, худал… 2026/05/12
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Санхүүгийн зохицуулах хорооны үйл аж… 2026/05/07
2026 онд 579 төсөл, арга хэмжээг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сан… 2026/05/07
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа 2026/05/05
​УИХ дахь АН-ын бүлгийн даргаар хэн томилогдох вэ?  2026/04/27
Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн бай… 2026/04/27
1072 хувьцааны ногдол ашиг 63.242 төгрөгийг энэ долоо олгоно 2026/04/27
16 настай охиныг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал 5-р са… 2026/04/27
Орон нутгийн нөхөн сонгууль 2026.06.21-нд болно 2026/04/27
​Архангай аймагт ЕБС-ийн сурагчид нэгнийгээ зодож, гэмтээсэн хэрэг гар… 2026/04/27
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ 6700 төгрөгт хүрэх байсан ч хэлэлцээр … 2026/04/24
192 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА 2026/04/24
УИХ: Сэлбэ дэд төвөөс 2.6 их наядын орлого олно 2026/04/24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал Х… 2026/04/21
ЭТТ: Нүүрсний экспорт нэмэгдэж, Бортээгийн ордыг ЭЗ-ийн эргэлтэд оруул… 2026/03/24
АТГ: 17 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын м… 2026/03/24