​Эрдэнэс таван толгойн IPO гаргах бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ

Admin
2 цагийн өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын аудитын “БДО” (BDO) компани болон “Монголын хөрөнгийн бирж” ХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон нийтийн хяналт бүхий, нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөх, олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээлд IPO гаргах урт хугацааны стратегийн зорилтыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах юм.
Компани нээлттэй болоход санхүүгийн сайн засаглал, ил тод байдал хамгийн чухал байдаг. Энэ ч утгаараа дэлхийн тэргүүлэгч аудитын компанийн нэг болох БДО компанитай хамтран ажиллаж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлан бүртгэл, үйл ажиллагаанд аудит хийж, олон улсын стандартад бүрэн нийцүүлж, санхүүгийн хувьд цэвэр компани болох суурь нөхцөлийг бүрдүүлэх юм.
“Монголын хөрөнгийн бирж” ХК-тай санамж бичиг байгуулснаар хувьцаа эзэмшигч иргэдийн хувьцаагаа захиран зарцуулах эрхийг нээх, үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэхээр бэлтгэх, хөрөнгийн зах зээлийн оролцоог нэмэгдүүлэхэд боломж бүрдэх юм.
Хамтын ажиллагаагаа амжилттай хэрэгжсэнээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны үнэ цэн өсөж, иргэдийн эзэмшиж буй хувьцаа эдийн засгийн бодит эргэлтэд орох, компанийн удирдлага олон нийтийн хяналтад шилжиж, засаглал улам боловсронгуй болох түүхэн ач холбогдолтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна 1 цагийн өмнө
Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2 цагийн өмнө
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын тө… 2 цагийн өмнө
​Эрдэнэс таван толгойн IPO гаргах бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ 2 цагийн өмнө
​Мопед, скүүтерийн үйлчилгээг түр зогсоохоос өөр аргагүй байдалд хүрчэ… 2026/06/19
​МСНЭ-ийн 19 дүгээр их хурал 2026.06.21-нд болно 2026/06/18
​“Цахим Баянгол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 2026/06/17
БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ХУУЧНЫ УГСАРМАЛ ОРОН СУУЦНУУДЫГ ДУЛААЛАХ АЖИЛ ҮЕ ШАТТА… 2026/06/11
​БАЯНГОЛ ДҮҮРЭГ ХҮҮХДЭД ЭРСДЭЛ УЧРУУЛЖ БОЛОХУЙЦ БАЙРШЛУУДАА ИЛРҮҮЛЖ, Х… 2026/06/11
​УИХ-ын гишүүдийн зөвлөхүүд сургалтад хамрагдаж байна 2026/06/11
Ерөнхий сайд Н.Учрал тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэлээ ахмадуу… 2026/06/11
​Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг 5 сараар хаслаа 2026/06/11
​БНСУ-д аялахдаа үзвэр, үйлчилгээний хөнгөлөлт хэрхэн авах вэ? 2026/06/10
2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ 2026/06/09
​Нийслэлийн төсвийн тодотголыг ирэх 7 хоногт ээлжит бус хурлаар хэлэлц… 2026/06/09
Инфляц 11.2 хувьд хүрчээ 2026/06/09
16 настай хохирогч охины ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ханд… 2026/06/09
ИТХ-ын нөхөн сонгуульд 20-78 насны 92 нэр дэвшигч өрсөлдөнө 2026/06/09
НЭР ДЭВШИГЧ НАРТ ҮНЭМЛЭХ ГАРДУУЛЛАА 2026/06/08
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаал… 2026/06/08
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ПРОЦЕССЫН Д… 2026/06/08
​С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээнүүдийг ил болгохы… 2026/06/04
УИХ: “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүл… 2026/06/04
Л.Дашдэмбэрэлийг МАН-ын Нарийн бичгийн даргаар томиллоо 2026/06/04
"Бизнесийн эрх чөлөөний тухай хууль" нэн яаралтай горимоор УИХ-д өргөн… 2026/06/04