МОНГОЛЫН ПАРАЛИМПЫН БААТРУУДЫН ШИНЭЭР БИЧСЭН ТҮҮХ

Admin
2024/09/09

Францын нийслэл Парис хотноо зохиогдсон зуны спортын XVII Паралимп өндөрлөлөө. Тус наадамд дэлхийн 180 орны тамирчид 12 хоногийн турш 549 багц медалийн төлөө хүч чадал, хичээл зүтгэлээ дайчлан өрсөлдөв. Монгол улс энэ наадамд 12 тамирчин оролцож 4 медаль хүртсэн амжилтаар 57 дугаар байрт жагслаа. 

Монголын баг тамирчид энэ удаагийн Паралимпд дараах түүхийг бичжээ. 

1. Монгол улсад анхны ЭМЭГТЭЙ олимпын аварга төрлөө. Тэр бол таэквондогийн тамирчин У.Сүрэнжав юм.

2. Хөнгөн атлетикийн төрөлд ОУХМ Ц.Баттулга мөнгөн медаль хүртэж, энэ төрлөөр анхны олимпын медалтай боллоо. 

3. Анхны олимпын гурван медальтантай боллоо. Пауэрлифтингийн спортын тамирчин Э.Содномдэлжээ гурав дахь удаагаа олимпын наадмын медаль хүртсэн Монгол улсын анхны тамирчин боллоо. 

4. Паралимпын нэг наадмаас 12 тамирчны 4 нь буюу 30 гаруй хувь нь 4 медаль хүртсэн анхны амжилт байлаа. 

Ийнхүү Монгол улсын паралимпын баг тамирчид түүхэн амжилт үзүүлж, иргэд олон нийт, спорт сонирхогчдын магнайг тэнийлгэсэн амжилтаар энэ удаагийн наадмаа өндөрлүүлж байна. Нийт баг тамирчиддаа уншигчдынхаа өмнөөс эрүүл энхийг хүсэн ерөөе. 

"Паралимп" гэдэг нь Грекийн "пара" буюу хажууд, дэргэд гэсэн угтвар болон "Олимп" гэсэн үгний нийлбэр юм. Үүний цаад санаа нь Паралимп бол Олимптой зэрэгцэн оршдог наадам бөгөөд хоёр хөдөлгөөн нэг хэмд буйг илтгэж байгаа бөгөөд хүн төрөлхтний эв нэгдлийн наадам гэдгээрээ илүү онцлогтой юм. 

Паралимп нь 1960 онд Италийн Ром хотод зохиогдох үеэс эхлэн Паралимпын наадам гэх нэршилтэйгээр өнөөдрийг хүртэл зуны олимпын наадамтай зэрэгцэн зохион байгуулагдаж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээл… 2026/07/06
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна 2026/06/22
Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026/06/22
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын тө… 2026/06/22
​Эрдэнэс таван толгойн IPO гаргах бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ 2026/06/22
​Мопед, скүүтерийн үйлчилгээг түр зогсоохоос өөр аргагүй байдалд хүрчэ… 2026/06/19
​МСНЭ-ийн 19 дүгээр их хурал 2026.06.21-нд болно 2026/06/18
​“Цахим Баянгол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 2026/06/17
БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ХУУЧНЫ УГСАРМАЛ ОРОН СУУЦНУУДЫГ ДУЛААЛАХ АЖИЛ ҮЕ ШАТТА… 2026/06/11
​БАЯНГОЛ ДҮҮРЭГ ХҮҮХДЭД ЭРСДЭЛ УЧРУУЛЖ БОЛОХУЙЦ БАЙРШЛУУДАА ИЛРҮҮЛЖ, Х… 2026/06/11
​УИХ-ын гишүүдийн зөвлөхүүд сургалтад хамрагдаж байна 2026/06/11
Ерөнхий сайд Н.Учрал тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэлээ ахмадуу… 2026/06/11
​Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг 5 сараар хаслаа 2026/06/11
​БНСУ-д аялахдаа үзвэр, үйлчилгээний хөнгөлөлт хэрхэн авах вэ? 2026/06/10
2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ 2026/06/09
​Нийслэлийн төсвийн тодотголыг ирэх 7 хоногт ээлжит бус хурлаар хэлэлц… 2026/06/09
Инфляц 11.2 хувьд хүрчээ 2026/06/09
16 настай хохирогч охины ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ханд… 2026/06/09
ИТХ-ын нөхөн сонгуульд 20-78 насны 92 нэр дэвшигч өрсөлдөнө 2026/06/09
НЭР ДЭВШИГЧ НАРТ ҮНЭМЛЭХ ГАРДУУЛЛАА 2026/06/08
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаал… 2026/06/08
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ПРОЦЕССЫН Д… 2026/06/08
​С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээнүүдийг ил болгохы… 2026/06/04
УИХ: “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүл… 2026/06/04
Л.Дашдэмбэрэлийг МАН-ын Нарийн бичгийн даргаар томиллоо 2026/06/04