Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцоно

Admin
2024/09/20

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2024 оны 09 дүгээр сарын 21-26-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийг “Хэнийг ч үл орхигдуулах: одоо болон ирээдүй хойч үеийнхний төлөө хамтдаа энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрхэм чанарыг дээшлүүлэх нь” сэдвээр зохион байгуулна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд тус тус оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэлийг танилцуулж үг хэлнэ. 

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон гишүүн зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд 140 орчим улс орон төр, засгийн тэргүүний түвшинд оролцохоо мэдэгджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2021 оноос жил бүр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээл… 2026/07/06
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна 22 цагийн өмнө
Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 22 цагийн өмнө
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын тө… 22 цагийн өмнө
​Эрдэнэс таван толгойн IPO гаргах бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ 22 цагийн өмнө
​Мопед, скүүтерийн үйлчилгээг түр зогсоохоос өөр аргагүй байдалд хүрчэ… 2026/06/19
​МСНЭ-ийн 19 дүгээр их хурал 2026.06.21-нд болно 2026/06/18
​“Цахим Баянгол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 2026/06/17
БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ХУУЧНЫ УГСАРМАЛ ОРОН СУУЦНУУДЫГ ДУЛААЛАХ АЖИЛ ҮЕ ШАТТА… 2026/06/11
​БАЯНГОЛ ДҮҮРЭГ ХҮҮХДЭД ЭРСДЭЛ УЧРУУЛЖ БОЛОХУЙЦ БАЙРШЛУУДАА ИЛРҮҮЛЖ, Х… 2026/06/11
​УИХ-ын гишүүдийн зөвлөхүүд сургалтад хамрагдаж байна 2026/06/11
Ерөнхий сайд Н.Учрал тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэлээ ахмадуу… 2026/06/11
​Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг 5 сараар хаслаа 2026/06/11
​БНСУ-д аялахдаа үзвэр, үйлчилгээний хөнгөлөлт хэрхэн авах вэ? 2026/06/10
2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ 2026/06/09
​Нийслэлийн төсвийн тодотголыг ирэх 7 хоногт ээлжит бус хурлаар хэлэлц… 2026/06/09
Инфляц 11.2 хувьд хүрчээ 2026/06/09
16 настай хохирогч охины ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ханд… 2026/06/09
ИТХ-ын нөхөн сонгуульд 20-78 насны 92 нэр дэвшигч өрсөлдөнө 2026/06/09
НЭР ДЭВШИГЧ НАРТ ҮНЭМЛЭХ ГАРДУУЛЛАА 2026/06/08
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаал… 2026/06/08
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ПРОЦЕССЫН Д… 2026/06/08
​С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээнүүдийг ил болгохы… 2026/06/04
УИХ: “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүл… 2026/06/04
Л.Дашдэмбэрэлийг МАН-ын Нарийн бичгийн даргаар томиллоо 2026/06/04