Намын дарга нарын АТГ-д мэдүүлсэн хөрөнгө орлогыг Н.Номтойбаяр тэргүүлж байна

Admin
2024/11/07

МАН-ын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Өөрийн орлого 243 сая 930 мянган төгрөг, гэр бүлийн орлого 15 сая 750 мянган төгрөг, нийт 364 сая төгрөгийн  үнэ бүхий нэг орон сууцтай. Тээврийн хэрэгслийн тухайд нийт 30 сая төгрөгийн үнэ бүхий жийп болон туулах чадвар өндөр Toyota, Highlande маркийн автомашинтай. Мөн 169 саяар үнэлэгдэх хурдан удмын таван адуу, 18 адуу, 76 үхэр, 90 хонь, 113 ямаатай.

67 сая 500 мянган төгрөгийн үнэт эдлэл 133 сая төгрөгийн хадгаламжтай.

"Херо энтертайнмент групп" ХХК, Хүлэг контент ХХК-д 50-100 хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.

АН-ын дарга Л.ГАНТӨМӨР: Өөрийн орлого 31 сая төгрөг, гэр бүлийн орлого хоёр сая төгрөг, нийт 705 сая төгрөгийн үнэ бүхий нийтийн дөрөв, амины нэг орон сууцтай. Тээврийн хэрэгслийн тухайд нийт 319 сая төгрөгийн үнэ бүхий жийп болон туулах чадвар өндөр Nissan, Patrol-1 маркийн автомашинтай. Мөн 175 саяар үнэлэгдэх 160 адуу, 10 үхэртэй.

25 сая төгрөгийн хадгаламж, 54 сая 737 мянган төгрөгийн зээлтэй.

"Астрарүүт" ХХК-д 17.15 хувь, "Эрдэнэс таван толгой" ХК-д 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.

ХҮН намын дарга Т.ДОРЖХАНД: Өөрийн орлого 62 сая 328 мянган төгрөг, гэр бүлийн орлого 157 сая 256 мянган төгрөг, нийт нэг тэрбум төгрөгийн  үнэ бүхий нэг орон сууц, нэг зуслангийн байшинтай. 25 сая төгрөгийн суудлын жижиг Nissan, Nissan-1 маркийн автомашинтай. 10 сая төгрөгийн 12 адуутай. 50 сая төгрөгийн 0.7 га газар, 2 сая 385 мянган төгрөгийн дотоод хадгаламжтай. Мөн 1.1 тэрбум төгрөгийн авлагатай.

"Монре Даатгал" ХХК, "Монреимпекс" ХХК, "Зээл Эм Эн" ХХК, "Айтүүлс" ХК, "Авто Хаб" ХХК, "Стандарт Инвестмэнт" ҮЦК, "Монре файнаншиал" ХХК, "Эрдэнэс таван толгой" ХК-д 0.01-100 хувийн хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.


Үндэсний эвслийн тэргүүн Н.НОМТОЙБАЯР: Өөрийн орлого хоёр тэрбум төгрөг, нийт 1 тэрбум 309 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууц, үйлчилгээний зориулалттай нэг талбай, дуусаагүй байгаа нэг барилгатай. 3 тэрбум 443 сая төгрөгийн үнэ бүхий автомашинтай.

104 сая төгрөгийн дотоодын хадгаламжтай. "Трү Ти Ар Си" ХХК, "Монголын Алт" ХХК, "Монголын Алтан Аялал" ХХК, "Цэлмэг Тэнгэрийн Нислэг" ХХК, "Хүннү Эйр" ХХК-д тус тус хувь эзэмшдэг.

ИЗНН-ын дарга Б.БАТБААТАР: Өөрийн орлого 20 сая төгрөг, орон сууцгүй, тээврийн хэрэгсэлгүй. 243 сая төгрөгийн бэлэн мөнгөтэй гэж мэдүүлжээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээл… 2026/07/06
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна 2026/06/22
Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026/06/22
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын тө… 2026/06/22
​Эрдэнэс таван толгойн IPO гаргах бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ 2026/06/22
​Мопед, скүүтерийн үйлчилгээг түр зогсоохоос өөр аргагүй байдалд хүрчэ… 2026/06/19
​МСНЭ-ийн 19 дүгээр их хурал 2026.06.21-нд болно 2026/06/18
​“Цахим Баянгол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 2026/06/17
БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ХУУЧНЫ УГСАРМАЛ ОРОН СУУЦНУУДЫГ ДУЛААЛАХ АЖИЛ ҮЕ ШАТТА… 2026/06/11
​БАЯНГОЛ ДҮҮРЭГ ХҮҮХДЭД ЭРСДЭЛ УЧРУУЛЖ БОЛОХУЙЦ БАЙРШЛУУДАА ИЛРҮҮЛЖ, Х… 2026/06/11
​УИХ-ын гишүүдийн зөвлөхүүд сургалтад хамрагдаж байна 2026/06/11
Ерөнхий сайд Н.Учрал тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэлээ ахмадуу… 2026/06/11
​Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг 5 сараар хаслаа 2026/06/11
​БНСУ-д аялахдаа үзвэр, үйлчилгээний хөнгөлөлт хэрхэн авах вэ? 2026/06/10
2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ 2026/06/09
​Нийслэлийн төсвийн тодотголыг ирэх 7 хоногт ээлжит бус хурлаар хэлэлц… 2026/06/09
Инфляц 11.2 хувьд хүрчээ 2026/06/09
16 настай хохирогч охины ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ханд… 2026/06/09
ИТХ-ын нөхөн сонгуульд 20-78 насны 92 нэр дэвшигч өрсөлдөнө 2026/06/09
НЭР ДЭВШИГЧ НАРТ ҮНЭМЛЭХ ГАРДУУЛЛАА 2026/06/08
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаал… 2026/06/08
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ПРОЦЕССЫН Д… 2026/06/08
​С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээнүүдийг ил болгохы… 2026/06/04
УИХ: “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүл… 2026/06/04
Л.Дашдэмбэрэлийг МАН-ын Нарийн бичгийн даргаар томиллоо 2026/06/04