2030 он гэхэд дэлхийн эдийн засагт 25.6 их наяд ам.долларын нөлөөг зөвхөн AI авчирна гэсэн судалгаа гарчээ

Admin
2025/02/13

Монгол Улс өнөөдөр “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-аа зарлаж, олон нийтээр хэлэлцүүлж байна.

Үндэсний стратегийг боловсруулахад Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хиймэл оюуны бэлэн байдлыг үнэлж, төр болон хувийн хэвшил, ШУА-ийн эрдэмтэд, их дээд сургуулийн багш болон гадаадад энэ чиглэлээр ажиллаж буй залуучуудын саналыг нэгтгэж, энэ өдөр олон нийтэд танилцуулж байна. Энэхүү стратеги нь уул уурхай, эрчим хүчийг хиймэл оюуны хөгжлийн гол салбар болгон эрэмбэлж, эдгээр салбар дахь Монгол Улсын өвөрмөц давуу талыг ашиглах зорилготой юм. 

Тухайлбал, Монгол орны өвөрмөц уур амьсгал нь нүүрс, сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй хослуулан эрчим хүчний хэмнэлттэй дата төвийн үйл ажиллагааг явуулахад тохиромжтой орчинг бүрдүүлдэг. Иймд Монгол Улсыг дэлхийн өнцөг булан бүрээс хиймэл оюуны дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой газар болгоход энэхүү стратегийн зорилго оршиж байна. Хиймэл оюун (AI) бол өнөө цагт улс орнуудын ирээдүйн өрсөлдөөний хамгийн том талбар болсон. Түүнчлэн бүтээмжийг эрс нэмэгдүүлэхийн зэрэгцээ дэвшилтэт технологи шингэсэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг улс орнууд гаргах боломжтой гэдгээрээ онцлог юм. 2030 он гэхэд дэлхийн эдийн засагт 25.6 их наяд ам.долларын нөлөөг зөвхөн AI авчирна гэсэн судалгаа байна. 

Нөгөө талдаа, хиймэл оюуныг зөвхөн эдийн засаг гэлтгүй батлан хамгаалах, боловсрол, эрүүл мэнд зэрэг голлох салбарууд ашиглаж эхэлсэн нь тухайн улсын аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн амин чухал хүчин зүйл гэж тооцогдож байна. Тиймээс энэ салбарт дэлхийн улс орнууд стратегиа тодорхойлохоос өөр аргагүй байна. 2017 онд Канад улс анх хиймэл оюуны стратегиа зарлаж байсан бол өнөөдрийн байдлаар, дэлхийн 75 улс хиймэл оюуны /AI/ чиглэлд стратегиа зарлажээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээл… 2026/07/06
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна 2026/06/22
Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026/06/22
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын тө… 2026/06/22
​Эрдэнэс таван толгойн IPO гаргах бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ 2026/06/22
​Мопед, скүүтерийн үйлчилгээг түр зогсоохоос өөр аргагүй байдалд хүрчэ… 2026/06/19
​МСНЭ-ийн 19 дүгээр их хурал 2026.06.21-нд болно 2026/06/18
​“Цахим Баянгол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 2026/06/17
БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ХУУЧНЫ УГСАРМАЛ ОРОН СУУЦНУУДЫГ ДУЛААЛАХ АЖИЛ ҮЕ ШАТТА… 2026/06/11
​БАЯНГОЛ ДҮҮРЭГ ХҮҮХДЭД ЭРСДЭЛ УЧРУУЛЖ БОЛОХУЙЦ БАЙРШЛУУДАА ИЛРҮҮЛЖ, Х… 2026/06/11
​УИХ-ын гишүүдийн зөвлөхүүд сургалтад хамрагдаж байна 2026/06/11
Ерөнхий сайд Н.Учрал тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэлээ ахмадуу… 2026/06/11
​Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг 5 сараар хаслаа 2026/06/11
​БНСУ-д аялахдаа үзвэр, үйлчилгээний хөнгөлөлт хэрхэн авах вэ? 2026/06/10
2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ 2026/06/09
​Нийслэлийн төсвийн тодотголыг ирэх 7 хоногт ээлжит бус хурлаар хэлэлц… 2026/06/09
Инфляц 11.2 хувьд хүрчээ 2026/06/09
16 настай хохирогч охины ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ханд… 2026/06/09
ИТХ-ын нөхөн сонгуульд 20-78 насны 92 нэр дэвшигч өрсөлдөнө 2026/06/09
НЭР ДЭВШИГЧ НАРТ ҮНЭМЛЭХ ГАРДУУЛЛАА 2026/06/08
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаал… 2026/06/08
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ПРОЦЕССЫН Д… 2026/06/08
​С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээнүүдийг ил болгохы… 2026/06/04
УИХ: “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүл… 2026/06/04
Л.Дашдэмбэрэлийг МАН-ын Нарийн бичгийн даргаар томиллоо 2026/06/04