ТӨВ АЙМАГ: ​"АЛХАНГАА ЯРИЛЦЪЯ"​ эрүүл мэндийн хөтөлбөрийг зохион байгууллаа

Admin
2026/05/25

Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрийн санаачилгаар, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, иргэдийг идэвхтэй хөдөлгөөн, амьдралын зөв дадал, хэвшилд уриалж, эрүүл мэндийг дэмжих зорилгоор “АЛХАНГАА ЯРИЛЦЪЯ” арга хэмжээг өнгөрөгч амралтын өдрүүдэд өртөөчилсөн хэлбэрээр зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд "Монголын Явган алхалтын холбоо"-ны тэргүүн Б.Болор-Эрдэнэ урилгаар оролцож "Алхалтын ач тус"-ын талаар мэдээлэл хүргэлээ.

Өглөөний алхалт “АЛХАЖ ЭХЭЛЦГЭЭЕ" өртөө буюу Төв аймгийн Мөнх-Алдарын талбайд дасгал бие халаалтын дасгал хийснээр эхэлж, “ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨРТӨӨ”-өөр өртөөчлөн хүчилтөрөгчийн коктейлоор дайлуулж, аймгийн "Эрүүл мэндийн газар"-аас зохион байгуулсан зөвлөгөө, мэдээлэлтэй танилцаж, сонирхолтой асуултад хариулж бяцхан гарын бэлгээр шагнуулав.

Үүний дараа “МАНЗУШИР ӨРТӨӨ”-нд хүрэлцэн ирж өөрийн бэлтгэсэн өглөөний цай болон "Фургон кофе"-ны амтат кофе, "Төв аймгийн явган алхагчдын холбоо"-ны гишүүдийн бэлтгэсэн хачиртай талхаар цайлав.
Төгсгөлд нь "Open mic" үйл ажиллагааг зохион байгуулж, авьяаслаг оролцогчдын дуу, шүлгээр энэ өдрийн алхалт өндөрлөлөө.

Цаашид батлагдсан хуваарийн дагуу 7 хоног бүр төрийн болон төрийн бус байгууллага, спортын холбоод өөрсдийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд алхангаа сурталчлан таниулах, иргэдийн асуултад хариулах ажлыг тогтмол зохион байгуулах юм. 





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээл… 2026/07/06
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна 1 цагийн өмнө
Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 1 цагийн өмнө
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын тө… 2 цагийн өмнө
​Эрдэнэс таван толгойн IPO гаргах бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ 2 цагийн өмнө
​Мопед, скүүтерийн үйлчилгээг түр зогсоохоос өөр аргагүй байдалд хүрчэ… 2026/06/19
​МСНЭ-ийн 19 дүгээр их хурал 2026.06.21-нд болно 2026/06/18
​“Цахим Баянгол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 2026/06/17
БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ХУУЧНЫ УГСАРМАЛ ОРОН СУУЦНУУДЫГ ДУЛААЛАХ АЖИЛ ҮЕ ШАТТА… 2026/06/11
​БАЯНГОЛ ДҮҮРЭГ ХҮҮХДЭД ЭРСДЭЛ УЧРУУЛЖ БОЛОХУЙЦ БАЙРШЛУУДАА ИЛРҮҮЛЖ, Х… 2026/06/11
​УИХ-ын гишүүдийн зөвлөхүүд сургалтад хамрагдаж байна 2026/06/11
Ерөнхий сайд Н.Учрал тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэлээ ахмадуу… 2026/06/11
​Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг 5 сараар хаслаа 2026/06/11
​БНСУ-д аялахдаа үзвэр, үйлчилгээний хөнгөлөлт хэрхэн авах вэ? 2026/06/10
2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ 2026/06/09
​Нийслэлийн төсвийн тодотголыг ирэх 7 хоногт ээлжит бус хурлаар хэлэлц… 2026/06/09
Инфляц 11.2 хувьд хүрчээ 2026/06/09
16 настай хохирогч охины ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ханд… 2026/06/09
ИТХ-ын нөхөн сонгуульд 20-78 насны 92 нэр дэвшигч өрсөлдөнө 2026/06/09
НЭР ДЭВШИГЧ НАРТ ҮНЭМЛЭХ ГАРДУУЛЛАА 2026/06/08
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаал… 2026/06/08
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ПРОЦЕССЫН Д… 2026/06/08
​С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээнүүдийг ил болгохы… 2026/06/04
УИХ: “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүл… 2026/06/04
Л.Дашдэмбэрэлийг МАН-ын Нарийн бичгийн даргаар томиллоо 2026/06/04