Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Admin
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн авч уулзлаа.

Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал хоёр улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” өндөр түвшинд хөгжиж байгаагийн тод илэрхийлэл гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгч хэллээ.

“Гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг гэдгийг онцоллоо.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар төрийн айлчлал хийж, Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцсон нь харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдсэнийг онцолж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүслээ.

Зах зээлийн нийгэмд шилжиж, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, нийгэм, эдийн засгийн хөгжил, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Япон Улсын үе үеийн Засгийн газар, ард түмэнд Монгол Улсын төр, засаг, ард түмэн ямагт талархаж байдгийг тэмдэглэв.

Цаашид дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, худалдаа, эдийн засаг, тэр дундаа цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, чухал ашигт малтмал, гарааны бизнес, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай хамтрах, ард түмнүүдийн найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-д Японы төлөөлөгчид оролцсонд талархал илэрхийлж, ирэх сард Улаанбаатар хотноо болох “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-д гишүүд оролцоно гэдэгт итгэж буйгаа хэлэв.

Хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр өргөтгөхөөр зарчмын хувьд тохиролцсоныг талууд сайшаалаа.   

Гадаад хэргийн сайд Т.Мотэги “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн “Үйл ажиллагааны 2022-2031 оны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотоллоо.

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд Япон Улсад төрийн айлчлал хийн  “Стратегийн түншлэл”-ийн харилцааг шат ахиулж, “хүн төвтэй“ “Тусгай стратегийн түншлэл”-ийн зарчимд тулгуурлан  хөгжүүлэхээр тогтсон нь хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд чухал түлхэц болж байгааг онцлон тэмдэглэлээ.

Мөн Монгол Улс СОР17 бага хурлыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж,“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Японы тал идэвхтэй оролцож байгааг тодотголоо. 

Өмнө нь Японы Гадаад хэргийн сайд С.Уно 1989, Ё.Кавагүчи 2004, К.Окада 2010, Т.Коно 2019, Т.Мотэги 2020, Ё.Хаяши 2022 онд манай улсад айлчилж байсан юм. Монгол, Япон Улс 1972 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Самбалхүндэвийн хаалттай оршуулгын газрын шарилыг нүүлгэн шилжүүлэх аж… 1 цагийн өмнө
​БНСУ-д эмчлүүлэх Монголчуудын тоо 38.3 хувиар өсчээ 1 цагийн өмнө
​Ц.Магалжав: М.Бадарч дүүд олон удаагийн уулзалтаар “барилдах эрх хасс… 1 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа 1 цагийн өмнө
Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлын шийдвэрийг танилцууллаа 2026/08/12
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл 2026/08/12
​Г.Дамдинням: 66 мянган тонн АИ-92 автобензин авах захиалга хийсэн Өчигдөр
“Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
​Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр дараах асуудлыг х… Өчигдөр
​ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН Ү… Өчигдөр
"Хотхоны бага сургууль" төслийг хэрэгжүүлнэ 2026/07/30
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүллээ 2026/07/30
"WOLF TOTEM | World Premiere" тоглолтын Chill Zone тасалбар бүрэн дуус… 2026/07/30
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна 2026/07/30
Байлдан дагуулсан 10 жилээ дүгнэж, дараагийн 10 жилийг эхлүүлэх “WOLF … 2026/07/28
ТӨВ АЙМАГТ ХИЙСЭН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ БОЛОН СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ Т… 2026/07/28
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээл… 2026/07/06
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна 2026/06/22
Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026/06/22
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын тө… 2026/06/22
​Эрдэнэс таван толгойн IPO гаргах бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ 2026/06/22
​Мопед, скүүтерийн үйлчилгээг түр зогсоохоос өөр аргагүй байдалд хүрчэ… 2026/06/19
​МСНЭ-ийн 19 дүгээр их хурал 2026.06.21-нд болно 2026/06/18
​“Цахим Баянгол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 2026/06/17
БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ХУУЧНЫ УГСАРМАЛ ОРОН СУУЦНУУДЫГ ДУЛААЛАХ АЖИЛ ҮЕ ШАТТА… 2026/06/11