Монголын Үндэсний Бөхийн холбоо мэдэгдэл гаргалаа.
Улсын начин Д.Цэрэнтогтох Баянхонгор аймгийн баяр наадмын бөхийн барилдаанд тахим авахдаа учраа бөхөө санаатайгаар тохойлдсон билээ. Уг үйлдэлтэй нь холбоотойгоор түүний барилдах эрхийг МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлөөс түр түдгэлзүүлжээ.
Ёс зүйн дүрмийн дагуу зөрчил гаргагч тайлбар гарган өгөх ба хариуцлагын хугацааг Ёс зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцэн олонхын саналаар тогтоох юм байна.
