​ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Admin
2026/08/03

Эдийн засаг, хөгжлийн яам болон Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар хамтран зохион байгуулсан Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийн хоёр дахь өдрийн хэлэлцүүлэгт 10 яам, агентлагийн 31 улсын байцаагч оролцлоо.

Тодруулбал, цахилгаан хангамж, дулаан хангамж, сэргээгдэх эрчим хүч, мэдээлэл, харилцаа холбоо, автозам, төмөр зам, усан зам, байгаль орчин, геологи, уул уурхай, газрын тос, хий, цөмийн болон цацрагийн аюулгүй байдал, газар, геодези, зураг зүй, хэмжил зүй, боловсрол, соёл, соёлын өв, аялал жуулчлалын салбарын улсын байцаагчид оролцож, салбар бүрт тулгамдаж буй асуудал, эрх зүйн зохицуулалтын хэрэгцээ, практикт тулгарч буй хүндрэлүүдийн талаар санал солилцов.

Хэлэлцүүлгийн үеэр төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын судалгаа, олон улсын сайн туршлага, шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг танилцуулж, эрсдэлд суурилсан, ил тод, давхардалгүй, иргэн, бизнес эрхлэгчдэд ээлтэй төрийн хяналтын тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн зохицуулалтын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Оролцогчид салбарын онцлогт нийцсэн хяналт шалгалтын тогтолцоог бүрдүүлэх, хяналтын үр нөлөөг дээшлүүлэх, хууль хэрэгжүүлэх явцад үүсдэг хүндрэл, эрх зүйн зохицуулалтын давхардлыг арилгах чиглэлээр санал, зөвлөмжөө өгч, хуулийн төслийг илүү боловсронгуй болгоход бодитой хувь нэмэр орууллаа.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг нь төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн оролцоонд тулгуурлан хуулийн төслийг боловсронгуй болгох зорилготой бөгөөд цаашид үе шаттайгаар зохион байгуулагдах юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуу… 43 минутын өмнө
Монгол банк: Инфляц буурч байна, Гэсэн ч эрсдэлийг харгалзан үзэж Бодл… 1 цагийн өмнө
Ө.Шижир: Төрийн өмчит компаниудаар дамжуулан улс төрийн үйл ажиллагаа … 6 цагийн өмнө
ЗГХХГ: Төрийн 29 байгууллагын 1800 эхлэлтэй 30 тусгай дугаар 8 нь ажил… 6 цагийн өмнө
Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөг… Өчигдөр
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалыг товч тойм 2026/09/10
Хуурамч долларын залилан үйлдсэн гадаадын 2 иргэнийг баривчилжээ 2026/09/09
Прокурорын байгууллага цалингаа арайхийж тавьж байгаа гэнэ үү? 2026/09/09
Харьд хэлмэгдсэн Монголын 249 иргэний дурсгалын гэрэлт хөшөөнд хүндэтг… 2026/09/09
Самбалхүндэвийн хаалттай оршуулгын газрын шарилыг нүүлгэн шилжүүлэх аж… 2026/09/04
​БНСУ-д эмчлүүлэх Монголчуудын тоо 38.3 хувиар өсчээ 2026/09/04
​Ц.Магалжав: М.Бадарч дүүд олон удаагийн уулзалтаар “барилдах эрх хасс… 2026/09/04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа 2026/09/04
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/09/04
Монголбанк 2026 оны 8 дугаар сард 3,058.0 кг, оны эхнээс өссөн дүнгээр… 2026/09/01
МОНГОЛ БАНК: Хэрэглээний төлбөрийн мэдээлэл тухайн иргэний зээлжих зэр… 2026/08/28
Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлын шийдвэрийг танилцууллаа 2026/08/12
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл 2026/08/12
​Г.Дамдинням: 66 мянган тонн АИ-92 автобензин авах захиалга хийсэн 2026/08/03
“Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/08/03
​Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр дараах асуудлыг х… 2026/08/03
​ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН Ү… 2026/08/03
"Хотхоны бага сургууль" төслийг хэрэгжүүлнэ 2026/07/30
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүллээ 2026/07/30