Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-ны тэргүүн Ц.Магалжав өнөөдөр /2026.09.04/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
2023 онд Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооноос допингийн зөрчил гаргасан үндэслэлээр Улсын гарьд М.Бадарчийн барилдах эрхийг хассан. Үүний дараа М.Бадарч Спортын арбитрт хандсан, арибтраас мөн дөрвөн жилээр барилдах эрхийг нь хассан.
Эрх нь сэргэсэн үү гэдэг асуудлыг сошиэл орчинд хөндөөд байгаа юм. Допингийн зөрчил гаргасан бөхчүүд олон улсын болон дотоодын дүрмэндээ нэгдүгээрт уучлал гуйж байна, уучлалт гуйгаад гэм бууруугаа хүлээгээд явахаар тодорхой хугацаагаар эрхээ хасуулсан хугацаа нь багасаад барилдаж байгаа. Дүрэм журмын дагуу уучлал гуйгаад хугацаанаасаа өмнө барилдаж цол чимгээ аваад явж байгаа хэд, хэдэн кейс байгаа талаар МҮБХ тайлбар хийж байна.
Хоёрт, Допингийн эсрэг байгууллагатай хамтарч ажиллах буюу сурталчилгаа таниулгыг бөхчүүддээ хийсэн тохиолдолд барилдах эрхийг хязгаарласан хугацаа багасна. Энэ хамгийн чухал зүйл. Залуучууд алдаж болно, хориотой эм бэлдмэл хэн нэгний ятгалгаар хэрэглэсэн бол тайлбарлаад ийм эм бэлдмэл зарж, их хэмжээний ашиг олоод байгаа нөхдийг хэлээд явах юм бол хамтын ажиллагаа болж, хөнгөлөгдөнө. 75 хувь хүртэл хөнгөлөгдөнө. Гэтэл хууль дүрмэнд байхгүй, давалгаалаад асуудлыг шийднэ гэдэг, аавын хүүг алаг үзэхгүй гэдэг яриа гаргадаг. Ширэнгийн хуулиар амьдраагүй, дүрэм журмаар амьдарч байгаа.
Дүрэм журмаар шийддэг болохоос биш олон нийт юм уу, дэмжигч нар нь дэмжээд шийддэггүй. Наадмын өмнө Н.Номтойбаяр сайд “Эрх зүйн ямар ч үндэслэл болохгүй байна” гэж товч бөгөөд тодорхой хэлсэн. М.Бадарч гарьдын хувьд эрхээ хамгаалуулах гэж 2023 онд МҮБХ-нд өргөдөл өгснөөс хойш миний бие тууштай явж байгаа. Архангайн бөх, Бөхбилэг дэвжээ М.Бадарчийг хаячихсан асуудал байхгүй. Бүх хүн санаа зовдог. Ярьсан яриа, гүйцэтгэж байгаа ажил хоёр нь зөрүүтэй болохоор өөрт нь маш хүндрэлтэй. Ойлголоо гэдэг ч гарсан үйлдэл нь хэлснийхээ эсрэг явдаг. Ямар үндэслэлээр барилдах эрх нь сэргэсэн бэ гэдэг нь тогтоогдоогүй буюу шийдвэр гараагүй. Эрхээ хасуулсан бөхчүүд 75 хувь хөнгөлүүлж байна.
Жишээ татвал, 2022 онд н.Бэгзсүрэн харцагийн асуудлыг арбитраар хэлэлцээд 4 жилээс 2 жил болгосон. Спортын арбитр гэдэг байгууллагаас Увс аймгийн Тэс сумын харьяат н.аймгийн арслан Мөнхбаярын барилдах эрхийг нэг жилээр хасуулаад барилдсан.
2018 онд хориотой эм бэлдмэл хэрэглэсэн Бямба-Очирын цолыг хураах, барилдах эрхийг нь нэг жилээр хасаад дараа нь барилдсан тохиолдлууд байна. МҮБХ хууль дүрэм мөрдөж ажиллаж байгаа. Одоогийн байдлаар Увс аймгийн харьяат, сумын заан Оргилох ийм асудлаар эрхээ хасуулсан. Дорнод аймгийн цолтой бөх гурван жилээр эрхээ хасуулсан байх үедээ спортын арга хэмжээнд орлцоод барилдах эрхээ зургаан жилийн хугацаатай хасуулсан. Нөгөө байгууллагын хэлсэн үгийг шууд тусгаж авч буруу ойлгоод байгаа.