“Дөл буян” ХХК нь Самбалхүндэвийн хаалттай оршуулгын газрын шарилыг нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэж байнa. Ингэхдээ бурхан болоочдын шарилыг дахин гаргаж бүртгэлжүүлэн нүүлгэн шилжүүлэхдээ талийгаачид хүндэтгэлтэй хандах, ар гэр, төрөл төрөгсдийн сэтгэл зүй, Монголын уламжлалт ёс заншил, өв соёлыг эрхэмлэх зарчмыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.
Тус ажилд:
Ариутгал, халдваргүйжүүлэлтийн мэргэжлийн баг
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн /ХАБЭА/ баг
Өв соёл, түүхэн дурсгалын бүртгэлийн мэргэжлийн баг
Бүртгэл, мэдээлэл, хяналтын баг
Талбайн мэргэжлийн гүйцэтгэлийн баг хамтран цогц мэргэжлийн үйл ажиллагаагаар шарилыг энэ зуны турш чөлөөлж байгаа юм байна.

