“Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” эрдэм шинжилгээний хурал боллоо

Admin
2026/08/03

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” эрдэм шинжилгээний хурлыг Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгууллаа. 

Хөвсгөл нуурын төрийн тахилгыг угтан анх удаа зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хурлыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Э.Золбоо нээж үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ, эрдэм шинжилгээний хурал нь төрийн тахилгат Хөвсгөл нуурыг хамгаалах, экосистемийг тэнцвэрийг хадгалах, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, нуурын эргэн тойрны бүс нутгийн хөгжлийн шийдлийг тодорхойлох, зөвлөмж гарган төрийн бодлогод тусгуулах зорилготойг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, Хөвсгөл нуурын усны чанарыг хамгаалах, эрэг дагуух хог хаягдлыг бууруулах, судалгаа хийх, шинжлэх ухааны үндэслэлтэй хамгааллын бодлого хэрэгжүүлэх чиглэлд цогц арга хэмжээ авч хэрэгжүүлж буйг онцоллоо.

Цаашид нуур тойрсон сумдын хөгжлийн ерөнхий болон урт хугацааны төлөвлөгөөг боловсруулан батлуулах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүс нутгийн дэд бүтцийн хөгжлийг эрчимжүүлэх, нуурын хамгаалалттай холбогдуулан эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход Ерөнхийлөгчийн зүгээс бүхий л талаар дэмжлэг үзүүлж, санаачилга гарган ажиллана гэдгийг тодотгов.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр “Төрийн тахилгын учир холбогдлыг хөгжлийн бодлогод чиглүүлэх арга зам”, “Хөвсгөл далайн тахилга ба монголчуудын ус, байгаль шүтэх уламжлал”, “Хөвсгөл нуурын бүс нутгийн хөрөнгө оруулалтын боломж ба эдийн засгийн хөгжил”, “Хөвсгөл нуурын гидрологийн болон бохирдлын судалгаа, түүнд үндэслэсэн хамгааллын бодлого”, “Хөвсгөл нуур орчмын бүс нутагт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх гарц, шийдэл”, “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бодлого, менежмент, гарц шийдэл”, “Хөвсгөл нуурыг хамгаалахад орон нутгийн оролцоо, гарц шийдэл” зэрэг нийт 13 илтгэл хэлэлцүүллээ. 

Хуралд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Усны газар, Зам, тээврийн яамны харьяа Далайн захиргаа, Хөвсгөл аймгийн холбогдох төрийн байгууллагууд, нуурын эргэн тойронд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, нутгийн иргэд, байгаль хамгаалагчид оролцов.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуу… 4 цагийн өмнө
Монгол банк: Инфляц буурч байна, Гэсэн ч эрсдэлийг харгалзан үзэж Бодл… 5 цагийн өмнө
Ө.Шижир: Төрийн өмчит компаниудаар дамжуулан улс төрийн үйл ажиллагаа … 9 цагийн өмнө
ЗГХХГ: Төрийн 29 байгууллагын 1800 эхлэлтэй 30 тусгай дугаар 8 нь ажил… 9 цагийн өмнө
Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөг… Өчигдөр
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалыг товч тойм 2026/09/10
Хуурамч долларын залилан үйлдсэн гадаадын 2 иргэнийг баривчилжээ 2026/09/09
Прокурорын байгууллага цалингаа арайхийж тавьж байгаа гэнэ үү? 2026/09/09
Харьд хэлмэгдсэн Монголын 249 иргэний дурсгалын гэрэлт хөшөөнд хүндэтг… 2026/09/09
Самбалхүндэвийн хаалттай оршуулгын газрын шарилыг нүүлгэн шилжүүлэх аж… 2026/09/04
​БНСУ-д эмчлүүлэх Монголчуудын тоо 38.3 хувиар өсчээ 2026/09/04
​Ц.Магалжав: М.Бадарч дүүд олон удаагийн уулзалтаар “барилдах эрх хасс… 2026/09/04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа 2026/09/04
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/09/04
Монголбанк 2026 оны 8 дугаар сард 3,058.0 кг, оны эхнээс өссөн дүнгээр… 2026/09/01
МОНГОЛ БАНК: Хэрэглээний төлбөрийн мэдээлэл тухайн иргэний зээлжих зэр… 2026/08/28
Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлын шийдвэрийг танилцууллаа 2026/08/12
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл 2026/08/12
​Г.Дамдинням: 66 мянган тонн АИ-92 автобензин авах захиалга хийсэн 2026/08/03
“Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/08/03
​Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр дараах асуудлыг х… 2026/08/03
​ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН Ү… 2026/08/03
"Хотхоны бага сургууль" төслийг хэрэгжүүлнэ 2026/07/30
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүллээ 2026/07/30