Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна

Admin
2026/06/22

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх газрын тосны салбарын ажилтан, албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.

Ерөнхийлөгч, газрын тосны бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангаж, нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа үе үеийн хамт олонд Монгол Улсад газрын тосны салбар үүсэж хөгжсөний түүхт 85 жилийн ойн баярын мэнд хүргэлээ.

Цаашид газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамжийн тогтвортой байдлыг хангах, чанар, стандартын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд тууштай нийлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Газрын тосны бүтээгдэхүүн, эрчим хүч, ган, хүнс, бордоо зэргийг дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ ханган, улмаар экспортлогч орон болох зорилт тавьсан нь үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнолтой салшгүй холбоотойг тэмдэглэлээ.

Үүнд газрын тосны салбарынхны оруулж байгаа, цаашид оруулах хувь нэмэр асар их гэдгийг хэллээ. Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцож байгаа хоёр орны бүх байгууллага, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтнуудад дахин талархал илэрхийллээ.

Манай улс Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, түлш, шатахууны хэрэгцээгээ хангах, импортын хараат байдлыг бууруулах, валютын гадаад урсгалыг сааруулахыг зорьж байгаа.

Одоогоор Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90  хувьтай байна.

Мөн:

  • EPC-01 багц 100 хувь,
  • EPC-02 багц 67.1 хувь,
  • EPC-03 багц 44.4 хувь,
  • EPC-04 багц 9.1 хувьтай байгаа тухай Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэллээ.

Хайгуулын 10, ашиглалтын 4 талбайд хайгуул, олборлолт хийж байгаа. 2024 онд гэхэд л 333 сая тн газрын тосны баталгаат нөөц, 43 гаруй сая тн ашиглалтын баталгаат нөөц тогтоожээ.

Мөн уламжлалт бус газрын тос буюу нүүрсний давхаргын метан хийн чиглэлээр 7 талбайд хайгуул, судалгаа хийж байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт орших Тавантолгойн бүлэг ордыг хамаарах “Тавантолгой-XXXIII” талбайд метан хийн анхны нөөц баялгийг тогтоон, Эрдэс баялгийн нэгдсэн тоо бүртгэлд авчээ.

Цаашид хайгуулын ажлыг эрчимжүүлж, шинээр нөөц тогтоох зорилгоор 16 талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар төлөвлөсөн байна.

Үүний зэрэгцээ нийслэл, болон орон нутагт автомашин хийгээр цэнэглэх станц, ахуйн хийн цэнэглэх цэгийн тоо ч өсөн нэмэгдэж байна.

Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг өнгөрсөн онд баталсан.

Ингэснээр аж ахуйн нэгжүүд доод тал нь 1 сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээний газрын тосны бүтээгдэхүүний агуулах барих боломж, нөхцөл бий болсон юм.

Салбарын яам импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд агуулах, сав барих, өргөтгөх зээлийг Монголбанк болон арилжааны банкуудаар дамжуулан олгоно.

Мөн Газрын тосны тухай болон Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж байна.

1940 оноос Монгол, Зөвлөлтийн Дорнын экспедицийн 17 дугаар анги Зүүнбаянгийн хотгорт газрын тосны анхны илрэлийг тогтоосон түүхтэй. Улмаар 1941 онд Тээврийн яамны харьяанд “Нефть тосны зүйлүүдийг борлуулах ажлыг эрхлэх хэлтэс” байгуулсанаар газрын тосны салбарын цаг тоолол эхэлсэн юм.






0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
​ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ … 2026/10/29
Монголын Театрын музей 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үнэ төлбөр… 2026/10/28
ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмлээ 2026/10/28
Ногоон нуур орчмыг тохижуулж, “KHAN GARDEN” цэцэрлэгт хүрээлэн байгуул… 2026/10/28
Монгол төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна 2026/10/26
SEUNGRI “Шил атгасан ч хэнийг ч цохиогүй” 2026/10/26
Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Беларусь Улсад хи… 2026/10/26
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнх… 2026/10/26
Ой, хээрийн түймрийн 66 тохиолдол буюу 35 хувь нь Дорнод аймагт гарчээ 2026/10/26
Цахилгааны үлдэгдэл төлбөргүй өрхүүдийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хам… 2026/10/26
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад … 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдар… 2026/10/23
ШАХМАЛ ТҮЛШИЙГ БОРЛУУЛАЛТЫН ЦЭГҮҮДЭД ШУУРХАЙ ХҮРГЭХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫ… 2026/10/23
МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ТЭЭВЭР, ЛОГ… 2026/10/22
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 2026/10/21
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13