ТӨВ АЙМАГТ ХИЙСЭН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ БОЛОН СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА

Admin
2026/07/28

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Төв аймагт ажиллаж, аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдлага болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагийн дарга нарт хяналт-шинжилгээ, үнэлгээ, судалгааны үр дүнг танилцууллаа.

Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр Төв аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн дундаж үнэлгээ 21.06 хувь, 2025 оны хөгжлийн төлөвлөгөөний 7 бодлогын 129 төсөл, арга хэмжээний хэрэгжилт 81.05 хувь, байгууллагын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 65 арга хэмжээний хэрэгжилт 84.8 хувь байгаа ч төлөвлөлт, шалгуур үзүүлэлт, тайлагналын чанарыг сайжруулах шаардлагатайг онцоллоо.

Судалгаагаар Төв аймаг төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагын төлөвшлийн үнэлгээгээр “Хөгжлийн эхний шат” түвшинд үнэлэгдсэн нь эрсдэлийн удирдлагын бодлого, журам, эрсдэлийн хороо, эрсдэлийн бүртгэл, мэдээллийн сангийн тогтолцоо бүрэн төлөвшөөгүй байгааг дурдав.

Мөн мэдээллийн ил тод байдлыг үнэлдэг “Шилэн индекс”-ийн үзүүлэлт 21.84 хувь буюу улсын хэмжээнд 14 дүгээр байрт эрэмбэлэгдсэн нь мэдээллийн ил тод байдлын үзүүлэлтийг ахиулах, байгууллагын хариуцлагыг бэхжүүлэхэд анхаарах шаардлагатай байгааг уулзалтын үеэр танилцууллаа.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагчийн 2026 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 01/10 дугаар удирдамжийн дагуу хяналт шалгалтын ажлын хэсэг 2026 оны 07 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд Төв аймагт ажиллаж байгаа бөгөөд шалгалтын үр дүнг нэгтгэн, холбогдох дүгнэлт, зөвлөмжийг боловсруулах юм.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 4 цагийн өмнө
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалыг товч тойм Өчигдөр
Хуурамч долларын залилан үйлдсэн гадаадын 2 иргэнийг баривчилжээ 2026/09/09
Прокурорын байгууллага цалингаа арайхийж тавьж байгаа гэнэ үү? 2026/09/09
Харьд хэлмэгдсэн Монголын 249 иргэний дурсгалын гэрэлт хөшөөнд хүндэтг… 2026/09/09
Самбалхүндэвийн хаалттай оршуулгын газрын шарилыг нүүлгэн шилжүүлэх аж… 2026/09/04
​БНСУ-д эмчлүүлэх Монголчуудын тоо 38.3 хувиар өсчээ 2026/09/04
​Ц.Магалжав: М.Бадарч дүүд олон удаагийн уулзалтаар “барилдах эрх хасс… 2026/09/04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа 2026/09/04
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/09/04
Монголбанк 2026 оны 8 дугаар сард 3,058.0 кг, оны эхнээс өссөн дүнгээр… 2026/09/01
МОНГОЛ БАНК: Хэрэглээний төлбөрийн мэдээлэл тухайн иргэний зээлжих зэр… 2026/08/28
Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлын шийдвэрийг танилцууллаа 2026/08/12
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл 2026/08/12
​Г.Дамдинням: 66 мянган тонн АИ-92 автобензин авах захиалга хийсэн 2026/08/03
“Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/08/03
​Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр дараах асуудлыг х… 2026/08/03
​ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН Ү… 2026/08/03
"Хотхоны бага сургууль" төслийг хэрэгжүүлнэ 2026/07/30
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүллээ 2026/07/30
"WOLF TOTEM | World Premiere" тоглолтын Chill Zone тасалбар бүрэн дуус… 2026/07/30
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна 2026/07/30
Байлдан дагуулсан 10 жилээ дүгнэж, дараагийн 10 жилийг эхлүүлэх “WOLF … 2026/07/28
ТӨВ АЙМАГТ ХИЙСЭН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ БОЛОН СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ Т… 2026/07/28
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээл… 2026/07/06