Өмнөговь аймаг төсөвт 1,4 их наяд төгрөг төвлөрүүлсэн ч өөрсдөө ХООСОН хоцорчээ 

Admin
2024/09/04

Монголын улсын 2024 оны төсөв 2,7 их наядын алдагдалтай, төсвийн зардал 10 хувийн өсөлттэй явж байгаа талаар эдийн засагчид тооцоолол боловсруулсан. Тэгвэл УИХ-ын ээлжит бус чуулганаар баталсан 2024 оны Төсвийн тодотголд зарим орон нутгийн төсөв захирагчдын ачааллыг нэмж тооцсоноор томоохон мега төслүүд царцахад хүрээд байна.  

Тодруулбал, Өмнөговь аймаг 2024 оны Төсвийн тухай хуулиар улсад 720 тэрбум төгрөг төвлөрүүлэх үүрэг хүлээсэн байжээ. Оны эхний хагас жилд тэд ажлын хэсэг байгуулан энэ үүргээ биелүүлэн ажилласан боловч УИХ-ын ээлжит бус чуулганаар батлагдсан төсвийн тодотголоор дахин 740 тэрбумыг төвлөрүүлэх үүрэг хүлээлгэж, ачааллыг  нь нэмжээ.

2024 онд Өмнөговь аймагт 1,4 их наяд төгрөгийн төсөв баталж, энэ мөнгийг Засгийн газар эргүүлэн 100 хувь буцаан авч буй гэж энгийнээр тайлбарлаж болно. Гэвч ингэснээр улсын шинж чанартай Өмнөговь аймагт хэрэгжихээр төлөвлөсөн томоохон төслүүд царцахад хүрээд байна. Иймд 2025 оны Төсвийн тухай хуулинд тус аймаг хөрөнгө оруулалтын төслүүдээ урагшлуулах асуудлыг оруулж өгөхиГ хүсч байна. 

 Монгол улсын уул уурхайн гол бүс нутаг болсон Өмнөговь аймаг Засгийн газрын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, төсөв төвлөрүүлэх хариуцлагаа жил бүр биелүүлдэг ч эргээд аймагт нь төсвийн хөрөнгө оруулалт байхгүй байгаа нь бусад аймагтай харьцуулахад шударга бус гэж үзэж байна. Тэд 2025 онд өөрсдийн улсад төвлөрүүлж байгаа төсвөөсөө эргүүлээд 30 хувийг нь хөрөнгө оруулалт байдлаар аймагтаа зарцуулж, бүтээн байгуулалтын эхлүүлсэн ажлуудаа урагшлуулах хүсэлтэй байгаа юм.



 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Монгол төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна Өчигдөр
SEUNGRI “Шил атгасан ч хэнийг ч цохиогүй” Өчигдөр
Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Беларусь Улсад хи… Өчигдөр
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнх… 2026/10/26
Ой, хээрийн түймрийн 66 тохиолдол буюу 35 хувь нь Дорнод аймагт гарчээ 2026/10/26
Цахилгааны үлдэгдэл төлбөргүй өрхүүдийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хам… 2026/10/26
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад … 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдар… 2026/10/23
ШАХМАЛ ТҮЛШИЙГ БОРЛУУЛАЛТЫН ЦЭГҮҮДЭД ШУУРХАЙ ХҮРГЭХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫ… 2026/10/23
МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ТЭЭВЭР, ЛОГ… 2026/10/22
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 2026/10/21
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13
30 мянган иргэн спортоор хичээллэх боломж бүрдэнэ 2026/10/13
АСЕМ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААРХ АЛБАН БУС 24 ДҮГЭЭР СЕМИНАР УЛААНБААТА… 2026/10/13
Дүүжин замын тээврийг яагаад Яармаг – Хархорин чиглэлд хэрэгжүүлэх бол… 2026/10/13
Үндэсний төлбөрийн системийн хөгжлийн асуудлаар хэлэлцлээ 2026/10/09