Төв банкны хуримтлагдсан алдагдлыг шийдвэрлэж, санхүүгийн бие даасан байдлыг бэхжүүлнэ

Admin
45 минутын өмнө

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтын дэвшүүлж буй мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх, Төв банкны санхүүгийн бие даасан байдлыг бэхжүүлэх, төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах шинэчлэлийн саналуудыг Засгийн газар дэмжиж, хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр /2026.11.16/ уг төсөлтэй танилцаж, Монголбанкны санал болгож буй бодлогын шинэчлэл, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замын талаар санал солилцов.

Монголбанк 2012–2025 оны хугацаанд 6.9 их наяд төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай болж, өөрийн хөрөнгийн дутагдал 4.8 их наяд төгрөгт хүрээд байна. Үүнд өнгөрсөн хугацаанд Төв банкаар дамжуулан хэрэгжүүлсэн төсвийн шинжтэй хөтөлбөрүүд нөлөөлсөн бөгөөд 2012 оноос хойш нийт 15.8 их наяд төгрөгийн ийм төрлийн санхүүжилт олгожээ.

Энэхүү бүтцийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монголбанк Засгийн газрын урт хугацаат тусгай үнэт цаас гаргаж, Төв банканд эзэмшүүлэх санал дэвшүүлснийг Ерөнхий сайд Н.Учрал дэмжлээ.

Уг саналын хүрээнд жил бүр 1.5 их наяд төгрөгийн, 25 жилийн хугацаатай тусгай үнэт цаас гаргахаар төлөвлөсөн бөгөөд эхний таван жилд үндсэн болон хүүгийн төлбөр хийхгүй байхаар тооцжээ. Ингэснээр 2027–2031 онд улсын төсвөөс шууд зардал гарахгүйгээр Төв банкны санхүүгийн чадавхыг сэргээх нөхцөл бүрдэх юм

Төсөв, мөнгөний бодлогын уялдааг хуулиар баталгаажуулна

Монголбанкны зүгээс мөнгөний бодлогын үр нөлөөг сулруулж ирсэн бүтцийн хүчин зүйлсийг арилгахын тулд төсөв, мөнгөний бодлогын уялдааг тогтолцооны түвшинд хангах, Төв банкаар дамжуулан төсвийн шинжтэй хөтөлбөр санхүүжүүлэх практикийг зогсоох шаардлагатай гэж үзэж байна.

Энэ хүрээнд төсвийн шинжтэй үйл ажиллагааг Монголбанкаар дамжуулан хэрэгжүүлэхийг хуулиар хориглох саналыг Ерөнхий сайд дэмжиж, холбогдох хуулийн төслийг Монголбанк, Сангийн яам хамтран боловсруулах чиглэл өглөө.

Мөн Засгийн газар төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй байх төсвийн дүрмийг чанд мөрдөж ажиллахаа илэрхийлэв.

Инфляцыг бууруулахад чиглэсэн бүтцийн шинэчлэлийг хамтран хэрэгжүүлнэ 

2026 оны аравдугаар сарын байдлаар жилийн инфляц 13.4 хувьд хүрч, эдийн засаг 7.6 хувиар өссөн ч өрхийн бодит орлого 4.8 хувиар буурсан байна. Энэ нь эдийн засгийн өсөлтийг иргэдийн бодит амьжиргаанд хүргэхэд үнийн тогтвортой байдал чухал болохыг харуулж байна.

Монголбанкны 2027 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд инфляцыг тэжээж буй зургаан үндсэн сувгийг хязгаарлах, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг тусгажээ.

Үүнд төсөв, мөнгөний бодлогын уялдааг сайжруулах, төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг Засгийн газрын хариуцах хүрээнд шилжүүлэх, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг дэмжих, банкны салбарын засаглал болон санхүүгийн хэрэгслийг хөгжүүлэх зэрэг шинэчлэл багтаж байна.

Түүнчлэн Монголбанк валютын зах зээл дэх шууд оролцоогоо үе шаттай бууруулж, зах зээлийн зохицуулагчийн үүргээ бэхжүүлэхээр төлөвлөж буйг Ерөнхий сайд дэмжлээ.

Ийнхүү Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтын дэвшүүлсэн мөнгөний бодлогын цогц шинэчлэлийн гол саналууд Засгийн газрын дэмжлэгийг авч, Төв банкны санхүүгийн бие даасан байдлыг бэхжүүлэх, төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах, инфляцыг тогтвортой бууруулах чиглэлээр бодлогын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Төв банкны хуримтлагдсан алдагдлыг шийдвэрлэж, санхүүгийн бие даасан б… 45 минутын өмнө
​Х.Нямбаатар: Тайвширч, хууртаж болохгүй 1 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Би ажлаа хүлээлгэж өгөөд жирийн и… 1 цагийн өмнө
​Хууль зүй, Дотоод хэргийн дэд сайд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө  1 цагийн өмнө
СЭТГҮҮЛЧ Б.ДАВААХҮҮГИЙН ЦАГДАН ХОРИХ АРГА ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨХ ЭСЭХИЙГ БААС… 1 цагийн өмнө
УР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ МАЛЧДЫН ХҮНИЙ ЭРХЭД ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙГААГ СУДАЛ… 1 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд баялгийн өгөөжийг иргэн бүрд хүртээх… 2026/11/03
​ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ … 2026/10/29
Монголын Театрын музей 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үнэ төлбөр… 2026/10/28
ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмлээ 2026/10/28
Ногоон нуур орчмыг тохижуулж, “KHAN GARDEN” цэцэрлэгт хүрээлэн байгуул… 2026/10/28
Монгол төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна 2026/10/26
SEUNGRI “Шил атгасан ч хэнийг ч цохиогүй” 2026/10/26
Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Беларусь Улсад хи… 2026/10/26
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнх… 2026/10/26
Ой, хээрийн түймрийн 66 тохиолдол буюу 35 хувь нь Дорнод аймагт гарчээ 2026/10/26
Цахилгааны үлдэгдэл төлбөргүй өрхүүдийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хам… 2026/10/26
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад … 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдар… 2026/10/23
ШАХМАЛ ТҮЛШИЙГ БОРЛУУЛАЛТЫН ЦЭГҮҮДЭД ШУУРХАЙ ХҮРГЭХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫ… 2026/10/23
МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ТЭЭВЭР, ЛОГ… 2026/10/22
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 2026/10/21
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19