УР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ МАЛЧДЫН ХҮНИЙ ЭРХЭД ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙГААГ СУДАЛЖ, ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА

Admin
27 минутын өмнө

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Уур амьсгалын өөрчлөлтийн хүний эрхэд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар” судалгааны урьдчилсан үр дүнг танилцуулах хэлэлцүүлгийг 2026 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн малчдын амьдрал, аж ахуй, хүний эрхийн хэрэгжилтэд тулгарч буй асуудал, тэдгээрийн үр дагаврын талаар судалгааны урьдчилсан үр дүнг хэлэлцэж, санал солилцов. Хэлэлцүүлгийг ХЭҮК-ын дарга, хууль зүйн доктор, профессор Д.Сүнжид нээж, Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир чиглүүлэв.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш, хууль зүйн доктор Д.Баяр “Уур амьсгалын өөрчлөлт, хүний эрх, малчид: Хууль зүйн өнцгөөс”, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимийн багш, Оксфордын их сургуулийн докторант Г.Мөнх-Эрдэнэ “Уур амьсгалын өөрчлөлт, хүний эрх, малчид: Антропологийн өнцгөөс” сэдвээр тус тус илтгэл танилцууллаа.

Судалгааны хүрээнд уур амьсгалын өөрчлөлт хүний эрхэд хэрхэн нөлөөлж байгааг хууль зүйн болон антропологийн талаас цогцоор нь авч үзсэн бөгөөд хоёр гол дүгнэлтийг онцолж байна.

Нэгдүгээрт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд нөлөөлөөд зогсохгүй ундны усаар хангагдах, шим тэжээлтэй хүнс хэрэглэх, зорчих, оршин суух газраа сонгох зэрэг олон эрхийн хэрэгжилтэд шууд болон шууд бусаар нөлөөлж байна.

Хоёрдугаарт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл малчдын өдөр тутмын амьдрал, мал аж ахуй, амьжиргаанд хэдийнээ бодитоор илэрч эхэлжээ.

Хэлэлцүүлгийн үр дүнд оролцогчдын санал, судалгааны урьдчилсан үр дүнд үндэслэн цаашид анхаарах асуудлыг нэгтгэн дүгнэж, судалгааны баг эдгээр санал, зөвлөмжийг эцсийн тайланд тусган сайжруулалт хийхээр ажиллаж байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс судалгааны эцсийн үр дүн, дүн шинжилгээнд үндэслэн хөндөгдсөн асуудлыг ирэх оны Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд тусгаж, уур амьсгалын өөрчлөлтөд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, холбогдох бодлого, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч ажиллах юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
​Х.Нямбаатар: Тайвширч, хууртаж болохгүй 5 минутын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Би ажлаа хүлээлгэж өгөөд жирийн и… 16 минутын өмнө
​Хууль зүй, Дотоод хэргийн дэд сайд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө  21 минутын өмнө
СЭТГҮҮЛЧ Б.ДАВААХҮҮГИЙН ЦАГДАН ХОРИХ АРГА ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨХ ЭСЭХИЙГ БААС… 24 минутын өмнө
УР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ МАЛЧДЫН ХҮНИЙ ЭРХЭД ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙГААГ СУДАЛ… 27 минутын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд баялгийн өгөөжийг иргэн бүрд хүртээх… 2026/11/03
​ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ … 2026/10/29
Монголын Театрын музей 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үнэ төлбөр… 2026/10/28
ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмлээ 2026/10/28
Ногоон нуур орчмыг тохижуулж, “KHAN GARDEN” цэцэрлэгт хүрээлэн байгуул… 2026/10/28
Монгол төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна 2026/10/26
SEUNGRI “Шил атгасан ч хэнийг ч цохиогүй” 2026/10/26
Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Беларусь Улсад хи… 2026/10/26
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнх… 2026/10/26
Ой, хээрийн түймрийн 66 тохиолдол буюу 35 хувь нь Дорнод аймагт гарчээ 2026/10/26
Цахилгааны үлдэгдэл төлбөргүй өрхүүдийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хам… 2026/10/26
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад … 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдар… 2026/10/23
ШАХМАЛ ТҮЛШИЙГ БОРЛУУЛАЛТЫН ЦЭГҮҮДЭД ШУУРХАЙ ХҮРГЭХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫ… 2026/10/23
МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ТЭЭВЭР, ЛОГ… 2026/10/22
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 2026/10/21
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15