Сэтгүүлч Э.Дагиймаа нь одоо Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч уриатай "Малчин" телевизийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм.
Тэрээр 1996 онд Монгол Улсын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Өнөөдөр тус сургуулийн докторантад суралцаж байна. Анх Монголын Үндэсний олон нийтийн телевизийн ММ агентлагаас ажлын гараагаа эхэлжээ. Сурвалжлагчаас, тоймч, ерөнхий редактор, ТВ Ерөнхий продюессор, захирал хүртэл алба хашсан байна.
- ТВ5 Телевизийн “Монгол Улсаа хөгжүүлье” ток шоуг тасралтгүй 15 жил хөтөлсөн
- Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих 100 гаруй цуврал нэвтрүүлэг бэлтгэсэн
- “Зохиогчийн хөтөлбөр” тойм нэвтрүүлгийг 5 жилийн турш үзэгчдийн хүртээл болгосон
- Афины 2004 оны олимпын наадмаас хойш тив, дэлхий, олимпын 20 гаруй спортын наадмыг эх орондоо шууд дамжуулан хүргэхэд Ерөнхий продюссороор ажилласан
- АСЕМ дээд хэмжээний чуулган, Үндэсний их баяр наадмыг 18 телевиз шууд дамжуулах төслийг Монголын Телевизийн Холбооны гүйцэтгэх захирал байхдаа удирдсан байна.
- Улс төрийн он цаг цуврал 2 боть номын зохиолч
- Малчин ТВ “Хот айл” мэдээллийн хөтөлбөрийн автор
- WE GO хамтарсан уран бүтээлийн санаачлаг
- "Санан дурсах ирээдүй", " Монгол улсад эрүүл мэндийн инженер бэлтгэсэний 30 жил" зэрэг 20 гаруй баримтат киноны зохиолч
- Сэтгүүл зүйн салбарт олон залуусыг телевизийн чиглэлээр бэлтгэн сургахад багшилж иржээ.
Тэрээр МСНЭ –ийн 3 удаагийн телевизийн шилдэг сэтгүүлчээр, Монголын Телевизүүдийн холбооны “Алтан шонхор”-ын эзнээр шалгарч байсан. Түүний удирдсан телевиз, хамт олон нь сэтгүүл зүйн салбарт үргэлж манлайлж, шинийг санаачлагчид байж ирсэн юм. Сэтгүүл зүйн салбарт 30 жил тасралтгүй ажилласан байна.