Сэтгүүлч Б.Даваахүүгийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал түүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргажээ. Уг хүсэлтийг хэлэлцэх шүүх хурал энэ баасан гарагт буюу арваннэгдүгээр сарын 20-нд товлогдсон байна.
Б.Даваахүүг 2026 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр шүүхийн шийдвэрээр 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.
Шүүхээс гаргасан албан ёсны тоймд дурдсанаар, түүнийг Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтныг заналхийлэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж буй. МСНЭ болон сэтгүүлчид сэтгүүлч Б.Даваахүүг гадуур шалгахыг шаардсаар байна.