​ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСЛАА

Admin
1 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор компанийн дүрэмд заасны дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд олон улсын аудитын BDO компаниар хараат бус, хөндлөнгийн аудит хийлгэж, аудитын тайлан, дүгнэлтийг хүлээн авлаа.

Аудитын компаниас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусдаа санхүүгийн тайлан нь Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт болон Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцэж байна гэж үзэн, “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн байна.
Энэхүү олон улсын аудитын дүгнэлт нь цаашид компанийн бизнесийн үнэлгээг хийлгэх, хөрөнгийн биржид бүртгүүлэх, нээлттэй хувьцаат компани болох бэлтгэл ажлын чухал үе шат юм.

Компанийн зүгээс аудитад шаардлагатай мэдээлэл, тайлбарыг бүрэн хүргүүлж, мэдээлэл солилцох зорилгоор талуудын удирдах түвшний ажилтнуудын уулзалтыг тухай бүр зохион байгуулсан бөгөөд аудитын хараат бус байдлыг хангах зарчмыг бүрэн баримталж ажилласан гэж үзэж байна.

Аудитын компани нь гэрээнд заасны дагуу компанийн санхүүгийн тайлагналд олон улсын стандартын дагуу аудит хийж, холбогдох зөвлөмж болон нэмэлт ажлуудыг бүрэн гүйцэтгэсэн тул хамтын ажиллагааны санамж бичгийн зорилго хэрэгжсэн гэж талууд дүгнэлээ.

Компанийн аудитлагдсан санхүүгийн тайлан, мэдээлэл нь олон улсын стандартын дагуу бэлтгэгдсэн бөгөөд олон улсын болон дотоодын мэдээлэл хэрэглэгчид, хувьцаа эзэмшигчдийг үнэн зөв мэдээллээр хангах үндэслэлтэй болсныг талууд хүлээн зөвшөөрч, хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажуулан гарын үсэг зурлаа.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
​ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ … 1 цагийн өмнө
Монголын Театрын музей 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үнэ төлбөр… Өчигдөр
ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмлээ Өчигдөр
Ногоон нуур орчмыг тохижуулж, “KHAN GARDEN” цэцэрлэгт хүрээлэн байгуул… Өчигдөр
Монгол төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна 2026/10/26
SEUNGRI “Шил атгасан ч хэнийг ч цохиогүй” 2026/10/26
Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Беларусь Улсад хи… 2026/10/26
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнх… 2026/10/26
Ой, хээрийн түймрийн 66 тохиолдол буюу 35 хувь нь Дорнод аймагт гарчээ 2026/10/26
Цахилгааны үлдэгдэл төлбөргүй өрхүүдийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хам… 2026/10/26
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад … 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдар… 2026/10/23
ШАХМАЛ ТҮЛШИЙГ БОРЛУУЛАЛТЫН ЦЭГҮҮДЭД ШУУРХАЙ ХҮРГЭХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫ… 2026/10/23
МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ТЭЭВЭР, ЛОГ… 2026/10/22
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 2026/10/21
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13