Цахим хөгжлийн индексээр Монгол улс 2 жилийн дотор 28 байр урагшилж, 46 дугаарт жагсчээ

Admin
2024/09/18

Дэлхийн 193 орныг цахим хөгжлийн индексээр жагсаасан судалгаа 2 жил тутамд гардаг. НҮБ-ын эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан хэлтсээс гаргадаг тус судалгаанд Монгол улс энэ жил 46 байраар урагшилж, дэлхийн 193 орноос 46-т жагсчээ. 

Энэ жагсаалтыг гаргахдаа тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хангах хүрээнд онлайн үйлчилгээ, харилцаа холбооны дэд бүтэц, хүний капиталын индекс гэсэн гурван бүрэлдэхүүн хэсэгт хувааж гаргадаг байна. 

Манай улсын хувьд Цахим хөгжлийн индексээр 193 орноос 

  • 2018 онд 92 дугаарт 
  • 2020 онд 92 дугаарт 
  • 2022 онд 74 дүгээрт 
  • 2024 онд 46 дугаар байрт оржээ. 

46 байр урагшилсан гол хүчин зүйлс нь 2022-2024 онд Монгол Улс цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр 4 багц хуулийг баталж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд нээлттэй ил тод байдлыг хангах "ШИЛЭН" ажиллагаа, E-Mongolia, Е-barimt төрийн үйлчилгээний шинэчлэл болон Е-Business, Mindgolia, Е-Kids зэрэг төрийн байгууллагаас үзүүлж буй үйлчилгээг 17 системээр дамжуулан хүргэж буй ололт, харилцаа холбооны дэд бүтцийг өргөжүүлсэн байдал, иргэдийн цахим оролцоог нэмэгдүүлсэн зэрэг ажлууд багтсан байна.

2022-2024 оны хооронд Цахим засаглалын индексээр 193 орноос 46 дугаар байр хүртэл ахих үед тухайн үед Цахим хөгжил, Харилцаа холбооны сайдаар Ням-Осорын Учрал ажиллаж, дээрх хэрэгжилтийг багаараа гүйцэтгэсэн юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Монгол төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна Өчигдөр
SEUNGRI “Шил атгасан ч хэнийг ч цохиогүй” Өчигдөр
Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Беларусь Улсад хи… Өчигдөр
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнх… Өчигдөр
Ой, хээрийн түймрийн 66 тохиолдол буюу 35 хувь нь Дорнод аймагт гарчээ Өчигдөр
Цахилгааны үлдэгдэл төлбөргүй өрхүүдийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хам… Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад … 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдар… 2026/10/23
ШАХМАЛ ТҮЛШИЙГ БОРЛУУЛАЛТЫН ЦЭГҮҮДЭД ШУУРХАЙ ХҮРГЭХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫ… 2026/10/23
МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ТЭЭВЭР, ЛОГ… 2026/10/22
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 2026/10/21
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13
30 мянган иргэн спортоор хичээллэх боломж бүрдэнэ 2026/10/13
АСЕМ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААРХ АЛБАН БУС 24 ДҮГЭЭР СЕМИНАР УЛААНБААТА… 2026/10/13
Дүүжин замын тээврийг яагаад Яармаг – Хархорин чиглэлд хэрэгжүүлэх бол… 2026/10/13
Үндэсний төлбөрийн системийн хөгжлийн асуудлаар хэлэлцлээ 2026/10/09