Б.Сэмжидмаа: ​Баянгол дүүргийн 8300 иргэн төрийн үйлчилгээг нэг цэгээс авна

Admin
2024/09/18

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүргийн 9-р хорооны цогцолбор барилгын ажил дуусаж, ашиглалтад ороход бэлэн болжээ.

Энэ талаар  БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа хэлэхдээ “Баянгол дүүргийн 9-р хорооны 8300 гаруй иргэн төрийн үйлчилгээг ая тухтай, нэг цэгээс цэвэрхэн орчинд  авах боломж бүрдэж байна. Хотын даргын зүгээс дүүргүүдийн бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж, цаг алдалгүй явуулахад анхаарч, ийнхүү тус цогцолбор барилга  ашиглалтад ороход бэлэн болоод байна.

Тус хорооны цогцолборт цагдаагийн хэсэг байрлаж иргэдэд шуурхай үйлчлэх бөгөөд ахмадын чөлөөт цагаа өнгөрүүлэх төвийг мөн байгуулж өгч байгаагаараа онцлог” гэлээ.

Уг цогцолбор барилга нь дөрвөн давхар бөгөөд В1 давхарт чийрэгжүүлэлтийн өрөө, цагдаагийн өрөөг шийджээ. Харин нэгдүгээр давхарт хэсгийн ахлагч нар ажиллах бол хоёрдугаар давхарт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх юм. Гуравдугаар давхарт чийрэгжүүлэлтийн өрөө, сэргээн засах эмчилгээний өрөө, сувилагч нарын өрөө, ариутгалын өрөөг шийдсэн бол дөрөвдүгээр давхарт хүүхэд хөгжлийн өрөө байх юм.

Тус ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Эй ди констракшн” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
​196 хонож төрсөн "Зүрх уучил" таны өмнө... 2 цагийн өмнө
ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ НОГООН ШИЛЖИЛТИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 3 цагийн өмнө
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭ ЗОХИЦУУ… 3 цагийн өмнө
Сэлбэ Ухаалаг хотод олон улсын хөтөлбөртэй ЕБС байгуулагдана 3 цагийн өмнө
​ТӨВ АЙМАГ: ТЭРГҮҮНИЙ БАГШ НАРЫГ 30 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНАЖ УРАМШУУЛЛАА 22 цагийн өмнө
Жүдоч Б.Хорлоодой Баку-д болж буй ДАШТ-ий шүүлтийн талаар сошиал хууд… 22 цагийн өмнө
С.Амарсайхан: Хуулийн байгууллагын нэр, мөрдэс, төрийн эрх мэдлээр хал… 23 цагийн өмнө
ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гару… Өчигдөр
10 дугаар сарын тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь Өчигдөр
​Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 273.9 мянган тонн үр тариа хураан а… Өчигдөр
Т.Даваадалайтай холбоотой гэгдэх "авлигын" хэргийг шүүхэд шилжүүлжээ Өчигдөр
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжи… 2026/10/04
С.Наранцогт: Баялгаар баталгаажаагүй мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтг… 2026/10/03
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн тө… 2026/09/30
"Улсын хэмжээнд 257 мянган тонн бензин, шатахуун хилээр орж ирсэн" гэж… 2026/09/30
Улсын хэмжээнд томуугийн вакцинжуулалт 60 хувьтай үргэлжилж байна 2026/09/30
"​Хурд" хамтлаг 35 жилийн ойдоо зориулж "Норсон зүрх" мюзиклыг бүтээж … 2026/09/30
​Дэлхийн ЗҮРХНИЙ ӨДӨР 2026/09/30
Өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралд… 2026/09/30
Зөөврийн цэнэглэгч шатсаны улмаас Lufthansa компанийн онгоц ослын буул… 2026/09/28
“1072 хувьцаа“ нээлттэй өдөрлөг Дархан-Уул аймгийн Залуучуудын театрт … 2026/09/28
ЯПОН УЛСЫН САНСАР СУДЛАЛЫН АГЕНТЛАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/09/28
“18 НАС ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕД, СУРРОН УНАХГҮЙ БАЙХ ХУУЛЬ ЭЦЭС… 2026/09/28
МОНГОЛЫН ТЕАТРЫН МУЗЕЙН ҮЗМЭРИЙН ДЭЭЖСЭЭС 2026/09/24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа 2026/09/24