НҮБ-ын Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалтад 83 улсын төрийн тэргүүн оролцож байна

Admin
2024/09/22

НҮБ-ын 79 дэх удаагийн ерөнхий ассамблей АНУ-ын Нью-Иорк хотноо нээлтээ хийж, албан ёсоор эхэллээ. 

Тус чуулганд Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон бусад албаны хүмүүс оролцож байна. Өнөөдөр тус хурал “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-аар эхэллээ.  Дээд түвшний уулзалтад 83 улсын төрийн тэргүүн, хоёр улсын дэд Ерөнхийлөгч, 52 улсын Засгийн газрын тэргүүн, 5 гишүүн улсын Шадар сайд оролцож байгаа юм.

Чуулга уулзалтаар үндсэн баримт бичиг болох “Ирээдүйн төлөө гэрээ”-г баталж, “Ирээдүй хойч үеийн асуудлаарх тунхаглал”, “Дэлхий нийтийн цахим хөгжлийн гэрээ” гэсэн баримт бичгүүдийг хавсралт хэлбэрээр батлах юм.

Мөн энэ үеэр “Дэлхийн засаглалыг өөрчилж, “Тогтвортой хөгжлийн зорилтууд-2030” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь”, “Олон улсын энх тайван, аюулгүй байдлын төлөөх олон талт үзлийг бэхжүүлэх нь”, “Нийтлэг цахим ирээдүйн төлөө: Цахим хуваагдлыг арилгахад хүртээмжтэй инновац, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь”, “Ирээдүй одоо эхэлнэ: өнөөгийн болон ирээдүй хойч үеийнхний төлөө дэлхийн тогтолцоог сайжруулах нь” гэсэн сэдэвт хэлэлцүүлгүүдийг зохион байгуулна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2024 оны 08 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтаас гарсан “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал”-ын үзэл санаа “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-аар батлах төгсгөлийн баримт бичгүүдийн төсөлд тусгалаа олсон.




1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
​ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ … 2026/10/29
Монголын Театрын музей 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үнэ төлбөр… 2026/10/28
ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмлээ 2026/10/28
Ногоон нуур орчмыг тохижуулж, “KHAN GARDEN” цэцэрлэгт хүрээлэн байгуул… 2026/10/28
Монгол төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна 2026/10/26
SEUNGRI “Шил атгасан ч хэнийг ч цохиогүй” 2026/10/26
Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Беларусь Улсад хи… 2026/10/26
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнх… 2026/10/26
Ой, хээрийн түймрийн 66 тохиолдол буюу 35 хувь нь Дорнод аймагт гарчээ 2026/10/26
Цахилгааны үлдэгдэл төлбөргүй өрхүүдийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хам… 2026/10/26
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад … 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдар… 2026/10/23
ШАХМАЛ ТҮЛШИЙГ БОРЛУУЛАЛТЫН ЦЭГҮҮДЭД ШУУРХАЙ ХҮРГЭХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫ… 2026/10/23
МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ТЭЭВЭР, ЛОГ… 2026/10/22
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 2026/10/21
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13