​126 гишүүнтэй УИХ-ын анхны намрын чуулган маргааш нээнэ 

Admin
2024/09/30

УИХ-ын намрын чуулганаар  2025 оны улсын төсөв, засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг олон чухал хуулиудыг хэлэлцэн батлах юм. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:  “Бидний хувьд “Гурван төгөлдөршил”-ийн бодлого хэрэгжүүлэхээр стратеги боловсруулж байна. 

1. Хууль эрх зүйн орчин нь 21 дүгээр зууны философийг агуулсан байх. 

2. Хуулийн цаг хугацааны хоцрогдлыг арилгахаас гадна цаашдаа ч арилгадаг механимзмыг бүрдүүлнэ.

3. Хууль эрх зүйн орчинд байгаа хүнд суртал, авлигал, тэгш бус байдлыг бий болгож байгаа зүйлсийг таслан зогсоох арга хэмжээ авах нь зүйтэй мэдэгдлээ. 

Нэг ёсондоо ес дэх удаагийн парламент хүн төвтэй хууль, эрх зүйн орчныг бий болгох замаар хүнд сурталтай, авлигатай, тэгш бус байдлыг бий болгож байгаа учир шалтгаануудтай тэмцэнэ. Тиймээс энэ удаагийн намрын ээлжит чуулган Монгол Улсын түүхэнд чухал үүрэгтэй чуулган болно гэж үзэж байна. “Шинэ үеийн парламент 2.0 “-ийг албан ёсоор эхлүүлж байна” гэж мэдэгдсэн юм.

2024.10.01-нд буюу маргааш нээх УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:

  1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  2. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл;
  3. "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  4. "Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  5. "Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  6. "Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журам батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  7. "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

2.Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн энэ тогтоолын 1-д зааснаас бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг тухай бүрд нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж байхаар тогтоосугай.

3.Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Монгол Улсын Их Хурлын Байнгын хороод, Монгол Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга /Б.Баасандорж/-д тус тус үүрэг болгосугай гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
​ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ … 2026/10/29
Монголын Театрын музей 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үнэ төлбөр… 2026/10/28
ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмлээ 2026/10/28
Ногоон нуур орчмыг тохижуулж, “KHAN GARDEN” цэцэрлэгт хүрээлэн байгуул… 2026/10/28
Монгол төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна 2026/10/26
SEUNGRI “Шил атгасан ч хэнийг ч цохиогүй” 2026/10/26
Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Беларусь Улсад хи… 2026/10/26
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнх… 2026/10/26
Ой, хээрийн түймрийн 66 тохиолдол буюу 35 хувь нь Дорнод аймагт гарчээ 2026/10/26
Цахилгааны үлдэгдэл төлбөргүй өрхүүдийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хам… 2026/10/26
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад … 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдар… 2026/10/23
ШАХМАЛ ТҮЛШИЙГ БОРЛУУЛАЛТЫН ЦЭГҮҮДЭД ШУУРХАЙ ХҮРГЭХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫ… 2026/10/23
МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ТЭЭВЭР, ЛОГ… 2026/10/22
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 2026/10/21
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13