“Монгол хаан” жүжиг Сингапурт 22 удаа амжилттай тоглолоо

Admin
2024/11/04

Монгол хаан жүжгийн багийнхан Сингапурын алдарт Марина Бэй Сээндс театрт 22 удаагийн тоглолтыг хийж 10 удаа англи хэлээр, 12 удаа монгол хэлээр нийт 30 мянга гаруй үзэгчдэд жүжгээ үзүүлжээ. 

Тус жүжигт Азийн соёлын тэргүүлэх компаниудын нэг "Base Entertainment Asia" хөрөнгө оруулалт хийж, хамтран продюсерлэжээ. 

"Монгол хаан" жүжгийн Сингапур дахь тоглолт нь Монголын урлагийн зах зээлд анх удаа олон улсаас хөрөнгө оруулалт татаж, зах зээлийн өрсөлдөх зарчмаар олон улсад тоглолт хийсэн анхны тохиолдол болсон байна. 

“Монгол хаан” жүжгийн гол дүрийг бүтээсэн МУГЖ Г.Эрдэнэбилэг, МУГЖ С.Болд-Эрдэнэ, МУГЖ С.Доржсүрэн, МУГЖ У.Уранчимэг, О.Дөлгөөн, О.Самданпүрэв нар англи хэлээр ээлжлэн тоглож, олон улсын үзэгчид талархалтайгаар хүлээж авсан нь Монгол жүжигчдийн ур чадвар олон улсын түвшинд хүрснийг харуулж чадлаа.

Тус жүжгийн англи хувилбарын гол дүрүүдийг Нетфликсийн цувралуудаар алдаршсан Холливүүдийн жүжигчин Рон Юан, Марк Дакаскос, Леонард Ву, мисс А.Баярцэцэг, Америкт жүжигчнээр ажилладаг жүжигчин Занабазар нар бүтээсэн нь Монгол жүжигт Холливудын жүжигчид Монгол хүмүүс болон хамтран тоглосон анхны тохиолдол болсноороо онцлогтой юм.

“Монгол хаан” жүжгийн  Сингапур дахь тоглолтыг АНУ, БНХАУ, Япон, Өмнөд Солонгос, Турк, Арабын булангийн орнууд, Их Британи, Австрали зэрэг улсын продюсинг 10 орчим компанийн төлөөлөл үзэж, 2025-2026 оны аялан тоглолтуудын Санамж бичгүүдийг үзэглэжээ. 




0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ … 2026/11/25
ТӨВ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГ… 2026/11/25
СУРАГЧДАД ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2026/11/25
​"Гоожингийн өндөр"-ийг 1.4 тэрбум төгрөгөөр сэргээн засварлана 2026/11/25
Сэтгүүлч Э.Дагиймаа Соёлын гавьяат цолоор шагнуулна 2026/11/25
Төв банкны хуримтлагдсан алдагдлыг шийдвэрлэж, санхүүгийн бие даасан б… 2026/11/17
​Х.Нямбаатар: Тайвширч, хууртаж болохгүй 2026/11/17
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Би ажлаа хүлээлгэж өгөөд жирийн и… 2026/11/17
​Хууль зүй, Дотоод хэргийн дэд сайд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө  2026/11/17
СЭТГҮҮЛЧ Б.ДАВААХҮҮГИЙН ЦАГДАН ХОРИХ АРГА ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨХ ЭСЭХИЙГ БААС… 2026/11/17
УР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ МАЛЧДЫН ХҮНИЙ ЭРХЭД ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙГААГ СУДАЛ… 2026/11/17
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд баялгийн өгөөжийг иргэн бүрд хүртээх… 2026/11/03
​ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ … 2026/10/29
Монголын Театрын музей 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үнэ төлбөр… 17 цагийн өмнө
ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмлээ 17 цагийн өмнө
Ногоон нуур орчмыг тохижуулж, “KHAN GARDEN” цэцэрлэгт хүрээлэн байгуул… 19 цагийн өмнө
Монгол төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна 2026/10/26
SEUNGRI “Шил атгасан ч хэнийг ч цохиогүй” 2026/10/26
Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Беларусь Улсад хи… 2026/10/26
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнх… 2026/10/26
Ой, хээрийн түймрийн 66 тохиолдол буюу 35 хувь нь Дорнод аймагт гарчээ 2026/10/26
Цахилгааны үлдэгдэл төлбөргүй өрхүүдийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хам… 2026/10/26
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад … 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдар… 2026/10/23