Нийслэлд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгохгүй байгаа асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандлаа 

Admin
2024/11/12

Автын салбарт бизнес эрхэлж, ажил амьдралаа залгуулдаг мянга мянган хүмүүс,  бизнес эрхлэгчид нэгдэж Үндсэн хуудлийн цэцэд хандсан талаараа мэдээлэл хийлээ.

Тодруулбал: Нийслэлийн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд энэ сарын 8-аас эхлэн Улаанбаатар хотноо авто машины улсын дугаарын дээд хязгаарыг тогтоох шийдвэр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой юм. Тэдний хэлж буйгаар УИХ-аас яаралтай горимоор баталсан дээрх шийдвэр нь Үндсэн хуулиар олгосон хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байгаа юм. 

Үндсэн хуулийн цэцэд хандахдаа тэд 3 асуудлыг дэвшүүлж байна. 

  1. Машин авахад дугаар олгохгүй буюу төр бүртгэхгүй байх, улмаар иргэн шударгаар өмчтөй болох эрхийг хязгаарлаж байна. Учир нь, автомашин нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр эзэмшиж, ашиглагдах нөхцөлтэй учир өмчлөгчийн эзэмших, ашиглах эрх хязгаарлагдана.
  2. Автомашины улсын дугаар олгох боломжит нөхцөл нь зөвхөн орон нутгийн дугаар олгохоор зохицуулалт хийсэн. Улаанбаатар хотын иргэн өөрийн өмчөө зөвхөн орон нутгийн бүртгэлд бүртгүүлэх боломжтой болно. Улмаар НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 2 дугаар тогтоолоор баталсан өндөр төлбөрийн хувь хэмжээгээр хоног тутамд төлбөр төлнө. Энэ нь тэгш бус байдал бий болгож, өмчлөх эрхийг нөхцөл, болзол, хязгаартайгаар эдлүүлэх зөрчил үүснэ.
  3. Улсын дугаартай автомашин эзэмшигчид өөрийн өмчөө худалдан борлуулж, шинээр автомашин худалдан авахад одоо өмчилж буй дугаартай автомашиныхаа дугаарыг шинээр авч буй автомашинд шилжүүлээд, хуучин автомашинаа Улаанбаатар хотод худалдан борлуулахад хязгаарлалт үүснэ.

Нийслэлийн иргэн өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслээ ашиглахад шаардлагатай зам гүүр, дэд бүтцийн баталгааг бүрдүүлэх нь төрийн үүрэг бөгөөд түүний төлөө иргэдээс татвар авч санхүүжин үйл ажиллагаа явуулж байгаа.

Гэтэл Улаанбаатар хотын хот байгуулалт, төлөвлөлт хэрэгжүүлэлтэд алдаа, зөрчил гаргаж, хотын зам харилцаа, дэд бүтцийг ачаалал даахуйц бий болгож бүрдүүлж чадаагүй тус алдаагаа эргээд хамгаалах ёстой үндсэн эрхийг хязгаарлах байдлаар шийдвэрлэхээр оролдож буй нь төр өөрийн зорилгын эсрэг үйл ажиллагаа явуулж байна гэж бизнес эрхлэгчид, автын салбарт ажиллаж буй иргэдийн төлөөлөл хэлж байна. Гэнэт гаргасан энэ шийдвэр ямар ч судалгаа, төлөвлөгөө, гаргалгаа байхгүй, нэмээд Үндсэн хуулиар олгосон хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа учраас Үндсэн хуулийн Цэц тухайн шийдвэрийг эргэн харж, олон мянган иргэн, аж ахуй нэгжийн асуудлыг үнэн зөвөөр шийднэ гэж тэд уламжилж байна. 





0
angry
0
care
0
haha
5
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
​Баавгайн саварт бас нэгэн малчных өртлөө Өчигдөр
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛ… Өчигдөр
​Малчид, иргэдийн анхааралд! Өчигдөр
Улсын онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа... Өчигдөр
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
“Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил… 2026/10/09
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
​Франц улсад болж буй сурагчдын эсэргүүцэл улам хурцдаж 500 сургуулийн… 2026/10/07
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА КАРГО АЧААНААС 1.6 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ… 2026/10/07
​196 хонож төрсөн "Зүрх уучил" таны өмнө... 2026/10/07
ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ НОГООН ШИЛЖИЛТИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 2026/10/07
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭ ЗОХИЦУУ… 2026/10/07
Сэлбэ Ухаалаг хотод олон улсын хөтөлбөртэй ЕБС байгуулагдана 2026/10/07
​ТӨВ АЙМАГ: ТЭРГҮҮНИЙ БАГШ НАРЫГ 30 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНАЖ УРАМШУУЛЛАА 2026/10/06
Жүдоч Б.Хорлоодой Баку-д болж буй ДАШТ-ий шүүлтийн талаар сошиал хууд… 2026/10/06
С.Амарсайхан: Хуулийн байгууллагын нэр, мөрдэс, төрийн эрх мэдлээр хал… 2026/10/06
ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гару… 2026/10/05
10 дугаар сарын тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/10/05
​Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 273.9 мянган тонн үр тариа хураан а… 2026/10/05
Т.Даваадалайтай холбоотой гэгдэх "авлигын" хэргийг шүүхэд шилжүүлжээ 2026/10/05
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжи… 2026/10/04
С.Наранцогт: Баялгаар баталгаажаагүй мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтг… 2026/10/03
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн тө… 2026/09/30
"Улсын хэмжээнд 257 мянган тонн бензин, шатахуун хилээр орж ирсэн" гэж… 2026/09/30
Улсын хэмжээнд томуугийн вакцинжуулалт 60 хувьтай үргэлжилж байна 2026/09/30