Монгол улсын 44 иргэн хар тамхины хэргээр гадны улс орнуудад ял эдэлж байна

Admin
2024/11/21

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотойгоор Монгол улсад БНХАУ-ын нэг иргэн ял эдэлж байгаа бол, харин Монгол улсын 44 иргэн гадны улс орнуудад энэ хэргээр ял эдэлж байна. Эдгээр иргэдийн 37 нь БНХАУ, 3 нь Турк, Германд 2, БНСУ болон Японд тус бүр нэг нэг иргэн гэсэн мэдээлэл байна. Мөн энэ хэргээр яг өнөөдрийн байдлаар гадны улс орнуудад Монгол улсын долоон иргэн саатуулагдан шалгагдаж байна. 

Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ сүүлийн жилүүдэд манай улсад аюулын харанга дэлдэж байгаа учраас БЗД-ийн ИТХ, олон улсын Дэзэрэт байгууллагатай хамтран Хорт зуршлын эсрэг чуулганыг энэ оны 12 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулахаар болжээ. 

Олон улсын тооцоолол хийдэг аргуудаар авч үзвэл манай улсад 30-50 мянган иргэн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг гэсэн тоо гарчээ. Цаашлаад энэ тоо 2030 он гэхэд нийт хүн амын 43 хувьтай тэнцэнэ гэсэн судалгаа гарсан байна. Тиймээс яг одооноос эхэлж энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, донтолттой тэмцэх зайлшгүй шаардлагатай болоод байна.

Ялангуяа бага насны хүүхдүүд энэ төрлийн буруу ташаа мэдээлэл авснаас болж гар, хөлөө тайруулах, амь насаа алдах хүртэл аюул эрсдэлд ороод байгааг томчууд бид хараад суух нь зохимжгүй. Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд үнэн, зөв мэдээ мэдээллийг түгээх сургалтыг Хар тамхитай тэмцэх газартай хамтран зохион байгуулна, энэ ажилд мөн Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм оролцож байгаа талаар БЗД-ийн ИТХ-аас мэдээллээ. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… Өчигдөр
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… Өчигдөр
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13
30 мянган иргэн спортоор хичээллэх боломж бүрдэнэ 2026/10/13
АСЕМ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААРХ АЛБАН БУС 24 ДҮГЭЭР СЕМИНАР УЛААНБААТА… 2026/10/13
Дүүжин замын тээврийг яагаад Яармаг – Хархорин чиглэлд хэрэгжүүлэх бол… 2026/10/13
Үндэсний төлбөрийн системийн хөгжлийн асуудлаар хэлэлцлээ 2026/10/09
​Баавгайн саварт бас нэгэн малчных өртлөө 2026/10/09
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛ… 2026/10/09
​Малчид, иргэдийн анхааралд! 2026/10/09
Улсын онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа... 2026/10/09
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа 2026/10/09
“Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил… 2026/10/09
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
​Франц улсад болж буй сурагчдын эсэргүүцэл улам хурцдаж 500 сургуулийн… 2026/10/07
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА КАРГО АЧААНААС 1.6 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ… 2026/10/07
​196 хонож төрсөн "Зүрх уучил" таны өмнө... 2026/10/07
ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ НОГООН ШИЛЖИЛТИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 2026/10/07
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭ ЗОХИЦУУ… 2026/10/07
Сэлбэ Ухаалаг хотод олон улсын хөтөлбөртэй ЕБС байгуулагдана 2026/10/07
​ТӨВ АЙМАГ: ТЭРГҮҮНИЙ БАГШ НАРЫГ 30 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНАЖ УРАМШУУЛЛАА 2026/10/06