​Лу.Гантөмөр: Дэвжиж, дэвших ёстой юм байна гэдэг дээр эвлэлдэн нийлж чадсан 

Admin
2024/12/29

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрийн Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны 113 жилийн ойд зориулсан мэндчилгээ: 

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 113 жилийн ойн мэндийг дэвшүүлж, эвийн чадал, оюуны хүчийг оройлон дээдлэхийг уриалж байна. Өнөөдөр үндэсний эрх чөлөөгөө дээдэлдэг, тусгаар тогтносон, ардчилсан Монгол улсын иргэд та бидний түүхэн бахархалт өдөр билээ. Ромын Пап, Францын хаантай харилцаж явсан төрт ёсны урт түүхтэй их гүрний үр сад, эвийн хүчгүйдээ зовж доройтож, манжийн дарлалын үед ганцхан улстай харьцаж тусгаар тогтнолоо алдаж, дэлхийгээс тусгаарлагдаж байлаа. Зөвхөн гадаад нөхцөл байдлыг нь ойлгоход тийм. Гэвч Монголчуудын холын зорилготой, тэсвэр хатуужилтай байж бэрхшээлээ давж гарч чаддаг чанар нь бидний Монголчуудын дотоод чанар, хүч чадалт оршиж байдаг гэж би боддог.
Монголчуудын тусгаар тогтнолын түүхэнд тэмдэглэгдсэн 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголын ард түмний нэгдмэл орь хүслэн, итгэл үнэмшил ялсан, одоо ирээдүй аль ч цаг үед бахархаж явах түүхэн үйл хэрэг мөн. Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн үе үеийн эх орончидын тууштай тэмцлийн биелэл байсан бөгөөд, өдгөө Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 113 жилийн ойг та бид хамтдаа ийнхүү тэмдэглэж байна. Хаана итгэл үнэмшил эв нэгдэл байна, тэнд том эрх ашиг, том үйл хэрэг биелэлээ олж байдаг гэдэгт би итгэдэг.
Яг тийм итгэл, орь хүслэн, эвийн хүчээр нэгдсэн тэр үеийн Монголчууд, хоёр зуу гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны 12 дугаар сарын 29-ний тэр өдөр эцэс болгож, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсаа байгуулж чадсан тухай бид мэдэх билээ.
Хожмоо ардчилсан Монгол орны парламентийн 2007 оны наймдугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор 12-р сарын 29-ний энэ өдрийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон зарлаж байсныг дурсахад бас таатай байна.
Үнэхээр улс гэрээ сэргээн тусгаарлаж дэвжиж, дэвших ёстой юм байна гэдэг дээр эвлэлдэн нийлж чадсан тэр үеийнхэний түүхэн гавьяанаас үлгэрлэж, улс орныхоо хөгжил дэвшил дээр нэгдэж хамтдаа зүтгэх шаардлага ч одоо үеийнхэн бидэнд тулгарч байгаа билээ.
Тиймээ бид төв Азийн цээжин дээр орших ,тусгаар тогтносон, ардчилсан эрх чөлөөт монгол эх оронтой.
Намайг анх 1992 онд Японд очиход Монголын тухай мэддэг хүн бараг байдаггүй байсан бол, одоо харин Монголыг мэддэггүй Япон хүн байдаггүй болжээ. Учир нь миний дээр өгүүлсэн Монголчуудын хүч чадалд оршиж байгаа юм. Японы энэ сайн жишээ нь Монголын сумочдын бэрхшээл даах чадвар, тэсвэр хатуужил, хүч чадлаас үүдэлтэй. Өдгөө ч Олон Улсын чанартай, оюунлаг суурьтай өрсөлдөөнд Монгол хүүхдүүд тэргүүн хэсэгт амжилт гаргаж байгааг хараад та бид хамтдаа талархаж байдаг. Ирээдүйд Монголын залуус хаана байх уу, ямар том үйл хэрэг бүтээх вэ, хэнтэй хэрхэн яаж өрсөлдөх вэ, ямар чадал чансаатай байх вэ гэдэг дээр өөр өөрийнхөө амьдралын үйл хэргээ зориулцгаая.
Та бүхэндээ Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 113 жилийн ойн мэндийг дэвшүүлж, эвийн чадал, оюуны хүчийг оройлон дээдлэхийг уриалж байна. 
Монгол Улсын тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
​Баавгайн саварт бас нэгэн малчных өртлөө 23 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛ… 23 цагийн өмнө
​Малчид, иргэдийн анхааралд! 23 цагийн өмнө
Улсын онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа... Өчигдөр
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
“Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил… Өчигдөр
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
​Франц улсад болж буй сурагчдын эсэргүүцэл улам хурцдаж 500 сургуулийн… 2026/10/07
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА КАРГО АЧААНААС 1.6 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ… 2026/10/07
​196 хонож төрсөн "Зүрх уучил" таны өмнө... 2026/10/07
ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ НОГООН ШИЛЖИЛТИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 2026/10/07
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭ ЗОХИЦУУ… 2026/10/07
Сэлбэ Ухаалаг хотод олон улсын хөтөлбөртэй ЕБС байгуулагдана 2026/10/07
​ТӨВ АЙМАГ: ТЭРГҮҮНИЙ БАГШ НАРЫГ 30 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНАЖ УРАМШУУЛЛАА 2026/10/06
Жүдоч Б.Хорлоодой Баку-д болж буй ДАШТ-ий шүүлтийн талаар сошиал хууд… 2026/10/06
С.Амарсайхан: Хуулийн байгууллагын нэр, мөрдэс, төрийн эрх мэдлээр хал… 2026/10/06
ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гару… 2026/10/05
10 дугаар сарын тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/10/05
​Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 273.9 мянган тонн үр тариа хураан а… 2026/10/05
Т.Даваадалайтай холбоотой гэгдэх "авлигын" хэргийг шүүхэд шилжүүлжээ 2026/10/05
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжи… 2026/10/04
С.Наранцогт: Баялгаар баталгаажаагүй мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтг… 2026/10/03
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн тө… 2026/09/30
"Улсын хэмжээнд 257 мянган тонн бензин, шатахуун хилээр орж ирсэн" гэж… 2026/09/30
Улсын хэмжээнд томуугийн вакцинжуулалт 60 хувьтай үргэлжилж байна 2026/09/30