“АЛТАН САРНАЙ 2024” НААДМЫН ШИЛДЭГ ТӨСЛҮҮД

Admin
2025/01/10

Уг төрөлд “Оюу толгой” компанийн 2021 оноос эхлэн санаачлан хэрэгжүүлж буй “80 насалъя” аян шилдгээр шалгарчээ. Энэхүү аян нь монгол эрчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэх зорилготой. Энэ хүрээнд эрчүүд эрүүл мэнддээ анхаарах, өөрийгөө халамжлах, улмаар гэр бүл, нийгэмдээ олон жилийн турш түшиг тулгуур болоход уриалах ажлуудыг шинэлэг байдлаар өрнүүлсэн юм. Мөн өөрт тулгарсан асуудлыг ярилцах талбар www.80nasalya.com вэбсайтыг хөгжүүлжээБАЙГАЛЬ ОРЧИН

Энэ төрөлд НҮБ-ын Хүүхдийн Сангийн “Уур амьсгалын өөрчлөлт ба цэвэр агаар” хөтөлбөрийн хүрээнд Пипл ин Нийд ОУТББ (People in Need), ТоС Холбоо, ШУТИС-ын Барилга, архитектурын сургууль хамтран хэрэгжүүлж байгаа Монгол гэрийн дулаалга, халаалт , агаар сэлгэлтийн ЧИП багц төсөл шалгарсан юм. Одоогийн байдлаар тус төслийн үр шимийг 3,345 өрх, 10,200 гишүүнтэй гэр бүл хүртсэний сацуу энэ өвөл 1,389 өрх 14 байршилд багц хүлээн авах ба ингэснээр нийт тоо 4734 хүрч буй.

БОЛОВСРОЛ

Боловсролын төрөлд Unitel HUB төсөл шалгарсан. Энэхүү төсөл нь 21 аймгийн хүүхэд залууст STEM боловсрол олгож, робот угсрах, код бичих, электроникийн суурь ойлголтуудыг өгөх сургалтуудыг тогтмол явуулж, ирээдүйн инженерүүдийн анхны гараагаа эхлэх цэг нь болж буй. Тэд “Хамгийн өргөн боломжийг хүн бүрд жигд хүртээнэ” хэмээх эрхэм зорилго дор хүүхэд бүрд тэгш боломж хүртээн ажиллаж байна.

ЭРҮҮЛ МЭНД

Уг төрөлд “Оюу толгой” компанийн 2021 оноос эхлэн санаачлан хэрэгжүүлж буй “80 насалъя” аян шилдгээр шалгарчээ. Энэхүү аян нь монгол эрчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэх зорилготой. Энэ хүрээнд эрчүүд эрүүл мэнддээ анхаарах, өөрийгөө халамжлах, улмаар гэр бүл, нийгэмдээ олон жилийн турш түшиг тулгуур болоход уриалах ажлуудыг шинэлэг байдлаар өрнүүлсэн юм. Мөн өөрт тулгарсан асуудлыг ярилцах талбар www.80nasalya.com вэбсайтыг хөгжүүлжээ

ХҮРТЭЭМЖТЭЙ НИЙГЭМ

Хүртээмжтэй нийгмийн төрөлд “Монголын сонсголгүй иргэдийн адилслыг бэхжүүлэх” төсөл шилдгээр шалгарав. Уг төслийг Тэгш Тусгал ТББ-аас Монголын Сонсголгүй иргэдийн ТББ-уудтай хамтран 2021-2024 онд Бүгд Найрамдах Финлянд улсын Гадаад Харилцааны яам болон Финляндын ФЛОМ байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлсэн юм. Төслийн үр дүнд Монгол Улсад хэрэглэгдэж буй монгол дохионы хэлийг судалж, баримтжуулан цахим толь бичиг бүтээсэн аж.

ИННОВАЦ

Энэ төрөлд Чимэгэ Системс компанийн ээлжит нэгэн төсөл шалгарсан юм. Тодруулбал, Монголын анхны хиймэл оюунт ажилтанг танилцуулжээ. Энэ бол харилцагчийн үйлчилгээний чиглэлд мэргэшсэн виртуал ажилтныг ажлын талбарын хамт бэлтгэн төвлөрүүлсэн цогц систем юм. Тодруулбал, тус виртуал ажилтан англи монгол хэлээр чөлөөтэй ойлгох ба кирилл, латин текстийг таньж, тухайн байгууллагын сувгуудыг хариуцдаг хүн шиг ойлгож хариулна. 

Шилдгээр шалгарсан төслүүддээ дахин халуун баяр хүргэе!


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
​ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ … 2026/10/29
Монголын Театрын музей 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үнэ төлбөр… 2026/10/28
ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмлээ 2026/10/28
Ногоон нуур орчмыг тохижуулж, “KHAN GARDEN” цэцэрлэгт хүрээлэн байгуул… 2026/10/28
Монгол төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна 2026/10/26
SEUNGRI “Шил атгасан ч хэнийг ч цохиогүй” 2026/10/26
Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Беларусь Улсад хи… 2026/10/26
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнх… 2026/10/26
Ой, хээрийн түймрийн 66 тохиолдол буюу 35 хувь нь Дорнод аймагт гарчээ 2026/10/26
Цахилгааны үлдэгдэл төлбөргүй өрхүүдийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хам… 2026/10/26
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад … 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдар… 2026/10/23
ШАХМАЛ ТҮЛШИЙГ БОРЛУУЛАЛТЫН ЦЭГҮҮДЭД ШУУРХАЙ ХҮРГЭХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫ… 2026/10/23
МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ТЭЭВЭР, ЛОГ… 2026/10/22
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 2026/10/21
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13