ЗГ: Агаарын бохирдол, түгжрэлийг шийдвэрлэх томоохон төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлнэ

Admin
2025/01/18

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 18-ны бямба гарагт нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Шуурхай штабт ажиллалаа.

Шуурхай штабын ээлжит хуралдаанаар нийслэлд хэрэгжүүлэх томоохон төслүүдийг эрэмбэлэх, нийслэлийг орон сууцжуулах бодлого, арга хэмжээ, ДЦС-5-ыг байгуулах ажлын явц, зөвшөөрөлгүй баригдсан барилгуудад хийсэн шалгалтын дүгнэлт зэргийг хэлэлцэв. Хуралдаанд УИХ дахь улс төрийн намуудын төлөөлөл болон нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүд, Засгийн газрын холбогдох сайд нар, НИТХ, Улаанбаатар хотын удирдлагууд, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж оролцох бүрэлдэхүүн ийнхүү өргөжиж олон талууд хамтарч нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэхээр санал нэгдэж буйд Ерөнхий сайд талархаж буйгаа илэрхийлэв.

Шуурхай штабын өнгөрсөн хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдол, түгжрэлийг шийдвэрлэх томоохон төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлж, хоорондын уялдаа холбоог ханган, нэгдсэн ойлголт, мэдээлэл, хяналттай ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгосон.

Шуурхай штабын хурлаар Туулын хурдны замын төслийн явц, “Тавантолгой түлш” ХХК-ны үйл ажиллагаатай танилцсан бол энэ удаад нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх босоо тэнхлэгийн I тойрог замын төсөлтэй танилцлаа. Энэхүү зам нь 23,7 км урт, Наадамчдын гүүрнээс эхэлж Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг дайран Туулын хурдны замтай огтлолцоно. Төслийн ТЭЗҮ боловсруулах ажил дуусах шатандаа орсон, ирэх зургаадугаар сард тендер зарлан, 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн гэр хорооллын айл өрхийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрт шилжүүлэх ажил эхэлсэн. Сонгинохайран дүүргийн 31-р хорооны иргэн Н.Түмэнцэцэгийнх нарны цахилгаан үүсгүүрээр гэрийн халаалтаа шийджээ. 2023 оны тавдугаар сард энэ халаалтаа тавиулсан. Гал түлэхгүй, нүүрстэй зууралдахгүй, дулаахан, тав тухтай байдаг хэмээн иргэн Н.Түмэнцэцэг Ерөнхий сайдад танилцууллаа. Цахилгааны төлбөр нь сарын түлшний мөнгөтэй ойролцоо гарч буй тул эдийн засгийн хувьд хүндрэл багатай байгааг ярив.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шуурхай штабын гишүүдэд дараах үүрэг, даалгаврыг өглөө. Үүнд, Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөлтөөр газар чөлөөлөлтөд ашиглах зорилгоор Хөгжлийн банкнаас чанаргүй зээлийн өр төлбөртөө хураан авсан “Шинэ Яармаг” цогцолбор хороолол төслийн ашиглалтад орсон 30 орон сууц, дуусаагүй 7 блок 540 айлын орон сууцны барилгыг тодорхой нөхцөлөөр нийслэлийн өмчлөлд шилжүүлэх шийдвэрийн төслийг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрт үүрэг болгов. 

БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Солонго 1, 2” орон сууцны хорооллын 2025 онд санхүүжүүлэх эх үүсвэрийг батлагдсан ажлын төлөвлөгөөтэй уялдуулахыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгав. Нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудад барилгын ажлын үе шатны зөвшөөрлүүдийг нэг удаа нөхөн олгох асуудлыг судалж, шийдвэрлүүлэх саналаа ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах, нийслэлийн эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх “Дулааны тавдугаар цахилгаан станц” ОНӨТҮГ-ыг байгуулах зөвшөөрөл олгох Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж Засгийн газрын дараагийн хуралдаанаар шийдвэрлүүлэх зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өглөө.  

Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шуурхай хурлын дараа УБ хотын тойрог замын төсөлтэй танилцах үеэр өгсөн мэдээллийг видеогоор хүлээн авч үзнэ үү. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
​ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ … 2026/10/29
Монголын Театрын музей 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үнэ төлбөр… 2026/10/28
ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмлээ 2026/10/28
Ногоон нуур орчмыг тохижуулж, “KHAN GARDEN” цэцэрлэгт хүрээлэн байгуул… 2026/10/28
Монгол төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна 2026/10/26
SEUNGRI “Шил атгасан ч хэнийг ч цохиогүй” 2026/10/26
Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Беларусь Улсад хи… 2026/10/26
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнх… 2026/10/26
Ой, хээрийн түймрийн 66 тохиолдол буюу 35 хувь нь Дорнод аймагт гарчээ 2026/10/26
Цахилгааны үлдэгдэл төлбөргүй өрхүүдийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хам… 2026/10/26
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад … 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдар… 2026/10/23
ШАХМАЛ ТҮЛШИЙГ БОРЛУУЛАЛТЫН ЦЭГҮҮДЭД ШУУРХАЙ ХҮРГЭХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫ… 2026/10/23
МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ТЭЭВЭР, ЛОГ… 2026/10/22
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 2026/10/21
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13