Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо 

Admin
2025/01/22

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 22-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
“Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах тухай төслийг хэлэлцээд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.
Тус хэлэлцээр нь хоёр талд урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлт бий болгох, хоёр талын төрийн өмчит хуулийн этгээд хооронд байгуулах нүүрс худалдах, худалдан авах гэрээг харилцан ашигтай, нийлүүлэлт тогтвортой байх зарчмын дагуу байгуулах, нүүрсний орд дахь уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой. Монгол Улсын нүүрсний олборлолт, экспортын хэмжээ нэмэгдэж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт эрчимжиж газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т 14 мега төсөл хэрэгжүүлэхээр тусгасны нэгдүгээрт Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барина гэж заасан юм.
 
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит болголоо
“Орон даяар гашуудал зарлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас тогтоол гарлаа.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбатыг сүүлчийн замд нь үдэх өдөр буюу  2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 07.00 цагаас 25-ны 00.00 цаг хүртэлх хугацаанд соёл урлаг, биеийн тамир, спортын тоглолт зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо. Энэ өдрийн 12.00 цагт улс орон даяар автомашин, галт тэрэг, цахилгаан станцын дуут дохиолол өгч, төрийн албан хаагчид нэг минут зогсож хүндэтгэл үзүүлнэ.
Мөн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Геологи, уул уурхайн сургууль, Сүхбаатар дүүргийн Iхороо, Сөүлийн гудамжнаас Нийслэлийн Ерөнхий боловсролын I сургуулийн зүүн талаар хойш Цэцэг төвийн баруун урд уулзвар, Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 160 метр авто замыг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит болгохоор шийдвэрлэлээ.
 
Шуурхай штабын хуралдаанд Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврыг Засгийн газарт танилцуулан, шийдвэр гаргана
Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Шуурхай штаб долоо хоног бүрийн бямба гаригт хуралдаж буй. Үр дүнгийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Шуурхай штабын хоёр удаагийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт даалгаж, хэрэгжилтийн үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулан, асуудлыг шийдвэрлэж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд тус тус даалгалаа.
 
Нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг эрэмбэллээ
Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлэх мега төслүүдийг эрэмбэллээ.
Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн төслүүдийг үр ашгийн хувьд эрэмбэлсэн жагсаалтыг дэмжээд уг эрэмбийг баримтлан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллахыг Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт, холбогдох дэмжлэгийг шуурхай үзүүлэхийг Засгийн газрын гишүүдэд даалгалаа. Мөн мега төслүүдийн техник эдийн засгийн үндэслэл, техникийн зураг төсөл болон төсөвт магадлал хийх ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
Эрэмбэлсэн мега төслүүдийг “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого” зорилтот хөтөлбөр, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т заасан 14 мега төсөлтэй уялдуулан хэрэгжүүлнэ.
Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Шуурхай штабыг Ерөнхий сайдаар ахлуулан байгуулсан. Шуурхай штабын хоёрдугаар хуралдаан энэ сарын 18-ны бямба гаригт болж нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төслүүд болон тэдгээрийг үзүүлэх нөлөөллөөр нь хэрхэн эрэмбэлсэн болон түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн холбогдолтой төсөл гэж үндсэн гурван хэсэгт хувааж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж үзсэн юм.
 
УЛААНБААТАР ХОТОД ХЭРЭГЖҮҮЛЭХ 23 МЕГА ТӨСЛИЙН ЭРЭМБЭ

Товч мэдээ
·      Авлигын эсрэг багц хуулийн төсөл буюу Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай анхдагч хуулийн төсөл болон түүнийг дагалдуулж боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Эх дагина Дондогдулам хатны сувдан унжлага бүхий үнэт чулуун гоёл 4 цагийн өмнө
Л.Гантөмөр: Буруу ойлголт төрүүлсэндээ хүлцэл өчье 5 цагийн өмнө
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат: Иргэд анх удаа орон сууц худалдан авах, бар… 5 цагийн өмнө
Хангайн бүсийн иргэд "ЧӨЛӨӨЛЬЕ" санаачилгыг дэмжиж байна... 5 цагийн өмнө
Иргэн С.Шаарийбуу Малайзын дээд шүүхэд хандана 5 цагийн өмнө
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан цагаан сарын дараа СУЛЛАГДАНА 6 цагийн өмнө
ДҮТ-ийн Ерөнхий Диспетчер Б.Баатар: Өнөө оройноос ДСЦ-4 ийн дахин нэг … 2026/01/26
Х.МӨНХЖИН: АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ ДАРГА НАР УЛИРАН ТОМИЛОГДДОГ БАЙДАЛД ЦЭ… 2026/01/26
Влоггер Б.Мөнхцэлмэг ХҮН намаас гарч байгаагаа зарлалаа 2026/01/26
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж… 2026/01/26
Хөвсгөл аймаг дахь Жаргант голыг үзэх дотоодын аялал эрс нэмэгджээ 2026/01/13
Ардчилсан Үндсэн хуулийн 34 жилийн ойд зориулж Монгол Улсын Их Хурлын … 2026/01/13
УИХ-ын гишүүн Д.Батбаяр: "Буянт-Ухаа" спорт цогцолбор ашиглалтад 15 жи… 2026/01/13
Алдарт эхийн одонгийн мөнгө, насны хишигийн мөнгийг II сард олгоно 2026/01/13
​Үндсэн хуулийн 34 жилийн ойн онцлог нь ​"БРАЙЛЬ" үсэгт ҮНДСЭН ХУУЛЬ б… 2026/01/13
“Эрдэнэт үйлдвэр” Ил уурхайд осол болж нэг ажилтан амь насаа алджээ 2026/01/07
ҮНДСЭН ХУУЛЬД ХОЛБОГДОХ ГОЛ ГОЛ ҮЙЛ ЯВДЛУУД... 2026/01/07
​​ОЛОН УЛСЫН ТЭТГЭЛЭГ ХАЙХДАА SURYA.MN ПЛАТФОРМЫГ АШИГЛААРАЙ 2026/01/07
​"Бөмбөгтэй ирээдүй 2026" U12 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмц… 2026/01/07
Рио-2016 олимпын аварга, Японы жүдоч Машү Бейка Увс аймгийн хүүхдүүдэд… 2 цагийн өмнө
2026 оноос БНСУ-ын тогтолцоонд орох өөрчлөлтүүд 7 цагийн өмнө
О.Уламсайханыг “Найз охиноо амиа хорлоход хүргэсэн“ гэх үндэслэлээр ш… 7 цагийн өмнө
Эдийн засагч Б.Даваадалай "Эрдэнэс Монгол" ХХК-д захирлын үүрэг гүйцэт… 8 цагийн өмнө
​Гаалийн Ерөнхий газрын даргаар Г.Энхтайванг томилжээ 8 цагийн өмнө
АТГ: Ч.Номинд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлжээ 2026/01/02