Баянгол дүүрэгт “Теле камерын хяналтын дэд төв”-ийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэхэд бэлэн боллоо

Admin
2025/01/25

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын гаргасан захирамжийн хүрээнд энэ ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд тус дэд төв нь дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд суурилуулсан камеруудын дүрсийг нэгтгэж харах зорилго бүхий том ханан дэлгэц, стандартын шаардлагад нийцсэн зориулалтын шал, хана, хөргүүртэй бөгөөд одоогоор 400 гаруй камерыг холбоод байгаа юм.

Энэ ажлын хүрээнд өнөөдөр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, ЗДТГ-ын дарга Б.Мөнгөнхуяг, тус дэд төвийн дарга Г.Ганзориг, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрднэ нар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын дэргэдэх Теле камерын хяналтын тэд төвийн техник тоног төхөөрөмж, систем, програм хангамжийг хариуцан гүйцэтгэгчээр ажилллаж байгаа “Бодь элекроникс” ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо.

  • БГД-ийн хэмжээнд хэвийн ажиллагаатай байгаа 715 камерыг бүгдийг нь “Теле камерын хяналтын дэд төв”-д холбох,
  • Цаашид дүүргийн хэмжээнд бүсчилсэн байдлаар теле камерын стандартад нийцсэн камер суурилуулах, тэдгээрийг “Теле камерын хяналтын дэд төв”-тэй холбох талаар санал солилцлоо.

Түүнчлэн Баянгол дүүрэгт өнгөрсөн онд 13, 14, 15-р хороог бүрэн камержуулж “Ногоон бүс” болгосон бөгөөд үлдсэн 31 хороог бүрэн камержуулах нь зүйтэй гэж үзэн улмаар Цагдаагийн байгууллагаас холбогдох судалгааг гаргуулжээ. Ингэхэд дүүргийн 31 хороонд, нийт 1776 цэгт 4935 хяналтын камер суурилуулах шаардлагатай гэсэн бөгөөд улмаар холбогдох хэлтсүүд зураг төсвийг нь батлуулж, 2025 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаад байсан юм. Тэгвэл Цагдаагийн байгууллагын гаргаж өгсөн энэ судалгаанд үндэслэн үлдсэн 31 хороог камержуулах, Теле камерын хяналтын нэгдсэн төв”-тэй холбох зүйтэй гэж үзлээ. Баянгол дүүрэгт “Теле камерын хяналтын дэд төв”-ийг байгуулснаар дүүргийн гол гудамж, зам, уулзваруудаас гадна гэр хорооллын гудамж, замууд, орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын бүх төрлийн камерыг ухаалаг нэгдсэн удирдлагын системээр хянаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
​УИХ дахь АН-ын бүлгийн даргаар хэн томилогдох вэ?  2026/04/27
Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн бай… 2026/04/27
1072 хувьцааны ногдол ашиг 63.242 төгрөгийг энэ долоо олгоно 2026/04/27
16 настай охиныг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал 5-р са… 2026/04/27
Орон нутгийн нөхөн сонгууль 2026.06.21-нд болно 2026/04/27
​Архангай аймагт ЕБС-ийн сурагчид нэгнийгээ зодож, гэмтээсэн хэрэг гар… 2026/04/27
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ 6700 төгрөгт хүрэх байсан ч хэлэлцээр … 2026/04/24
192 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА 2026/04/24
УИХ: Сэлбэ дэд төвөөс 2.6 их наядын орлого олно 2026/04/24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал Х… 2026/04/21
ЭТТ: Нүүрсний экспорт нэмэгдэж, Бортээгийн ордыг ЭЗ-ийн эргэлтэд оруул… 2026/03/24
АТГ: 17 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын м… 2026/03/24
Улаанбурхан өвчнөөр нас барсан хүний тоо 15 болжээ  2026/03/24
ТАНИЛЦ: Ардчилсан намын дунд шатны аймаг, нийслэлийн дарга нар 2026/03/24
УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал БНХАУ-д айлчилж байна 2026/03/24
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай анхдагч хуулийн төслийг… 2026/03/18
​Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламж  урьдчилсан гүйцэтгэлээр 4… 2026/03/18
ТАНИЛЦ: Шинэ цолтнууд... 2026/03/17
Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо 2026/03/17
УИХ-ын гишүүн хүний амь аварчээ... 2026/03/14
Эрдэнэс таван толгой 7 сая тонн нүүрс экспортоллоо... 2026/03/12
​Дахин сэргээж буй "ГАНГА" нуур  2026/03/12
Үе тэнгийн сурагчид нэгнээ зодож, бичлэг хийсэн асуудлаар цагдаагийн б… 2026/03/10
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ой… 2026/03/10
Р.Батболд: ИЗНН одоо дүрэмгүй байгаа... 2026/03/10