"АМЬДРАХУЙ" ЖҮЖИГ ​МОНГОЛ НАЙРУУЛАГЧИЙН ТАВИЛТААР ГАДНЫ УЛСАД ФРАНЧАЙЗ ЭРХЭЭР ЗАРАГДАХААР БОЛЛОО

Admin
2025/02/24

Жүжгийн франчайз гэдэг нь театр, продакшн эсвэл уран бүтээлч байгууллага өөрийн жүжгийн найруулгын шийдэл тавилтыг төлбөрийн (роялти) нөхцөлтэйгөөр худалдах бизнесийн загварийн хэлдэг. Энэ нь олон улсын театрын салбарт өргөн хэрэглэгддэг боловч Монголд төдийлөн түгээмэл хөгжөөгүй байсан.

Тэгвэл Монгол улсаас анх удаа олон улсын бэстселлер, Үй Хуагийн “Амьдрахуй” романаас сэдэвлэсэн Орфей театрын бүтээл “Амьдрахуй” драмын жүжгийг олон улсын франчайз эрхээр ОХУ-ын БНТУ-ын Кызыл хотын үндэсний их театр худалдан авахаар болжээ. Тус ажлаар Орфей театрын захирал, продюсер Т.Ариунчимэг, найруулагч М.Батболд нар ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсад зочлон Соёлын сайд Чигжит.В.С -тэй уулзан хамтран ажилахаар болж, Кызыл хотын үндэсний их театртай хэлэлцээр хийсэн байна.

“Амьдрахуй” драмын жүжгийн ерөнхий продюсераар Төмөрсүхийн Ариунчимэг, ерөнхий найруулагчаар Мягмарнарангийн Батболд, жүжгийн зохиолчоор Мө. Батбаяр, хөгжмийн зохиолчоор Д.Нямхүү, Х.Цэцэн, тайзны зураачаар О.Баярмагнай, жүжгийн гол дүрүүдэд МУГЖ Баттөмөр, МУГЖ Д.Ганцэцэг, АЖ Г.Мягмарнаран, ТС МУГЖ Ц.Төмөрбаатар, МУГЖ Б.Нармандах, МУГЖ Г.Амгаланбаатар, Д.Мөнхтөмөр, Должинсүрэн гээд үе үеийн шилдэг 100 гаруй уран бүтээлчид оролцон ажиллажээ.
Монголд театрын урлагт орчин үеийн театрын чиг хандлагыг нэвтрүүлж, сүүлийн жилүүдэд ихээхэн эрчээ аваад буй хувийн театр болох “Орфей” театр нь И.В.Гётегийн “Фауст”, Ф.М.Достоевскийн “Гэм Зэм”, Жон Патрикын “Опал”, Сорогдогийн Жаргалсайхан “Шөнө дундын бүжиг”, Жорж Оруэллийн “1984”, Үй Хуагийн “Амьдрахуй” зэрэг дэлхийн шилдэг сонгодог бүтээлүүдийг найруулагч Мягмаранарангийн Батболдын найруулгаар үзэгчдэдээ хүргэсэн билээ. Ийнхүү Монгол найруулагчийн тавилт, найруулгын шийдэл гадны улсад үнэлэгдэхээр болсон баярт мэдээг хуваалцаж байна.

Үй Хуагийн зохиолоос сэдэвлэсэн “Амьдрахуй” драмын жүжиг нь 2024 онд нийт 15 мянган үзэгчдэд хүрсэн бөгөөд театрын урлагийн мэргэжлийн судлаач, шүүмжлэгчид болон үзэгчдээс өндөр үнэлгээ хүртсэн билээ. “Амьдрахуй” жүжиг нь амьдралын мөн чанар, амьд явахын үнэ цэнэ, оршихуйн мөн чанарыг орчин үеийн театрын өвөрмөц хэлбэр, шийдлээр хүргэсэн шинэлэг уран бүтээл болсон юм.
Олон улсын театрын салбарт жүжгийн франчайз маш амжилттай хөгжсөн загвар бөгөөд дэлхийн алдартай жүжгүүд ихэвчлэн франчайз хэлбэрээр өөр өөр улс орнуудад тоглогддог. Энэ нь тухайн жүжгийн эрхийг эзэмшигчид орлогын эх үүсвэр болдог төдийгүй, жүжгийг олон нийтэд өргөн хүрээнд хүргэх боломжийг олгодог. Олон улсын алдартай жүжгийн франчайз жишээнүүдийг дурдвал Эндрю Ллойд Вебберийн “The Phantom of the Opera” (1986) жүжгийг Бродвей болон Вест Эндэд хамгийн олон жил тасралтгүй тоглогдсон бүтээл бөгөөд 30 гаруй оронд франчайз хэлбэрээр тоглогдсон байна. Мөн Виктор Хюгогийн романаас сэдэвлэсэн, Алан Бублил, Клод-Мишель Шөнберг нарын “Les Misérables” (1980) дэлхийн хамгийн алдартай мюзиклийг дэлхийн 40 гаруй орны театрын продакшн эрхийг худалдан авч, өөр өөр тайзнаа тавьжээ.
Олон улсад франчайз эрхтэйгээр зарагдах болсон Монголын анхны тайзны бүтээл болох “Амьдрахуй” драмын жүжиг нь Дэлхийн театрын өдөр буюу 2025 оны 3 сарын 27-ноос тайзнаа дахин тавигдах гэж байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээл… 2026/07/06
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна 2026/06/22
Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026/06/22
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын тө… 2026/06/22
​Эрдэнэс таван толгойн IPO гаргах бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ 2026/06/22
​Мопед, скүүтерийн үйлчилгээг түр зогсоохоос өөр аргагүй байдалд хүрчэ… 2026/06/19
​МСНЭ-ийн 19 дүгээр их хурал 2026.06.21-нд болно 2026/06/18
​“Цахим Баянгол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 2026/06/17
БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ХУУЧНЫ УГСАРМАЛ ОРОН СУУЦНУУДЫГ ДУЛААЛАХ АЖИЛ ҮЕ ШАТТА… 2026/06/11
​БАЯНГОЛ ДҮҮРЭГ ХҮҮХДЭД ЭРСДЭЛ УЧРУУЛЖ БОЛОХУЙЦ БАЙРШЛУУДАА ИЛРҮҮЛЖ, Х… 2026/06/11
​УИХ-ын гишүүдийн зөвлөхүүд сургалтад хамрагдаж байна 2026/06/11
Ерөнхий сайд Н.Учрал тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэлээ ахмадуу… 2026/06/11
​Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг 5 сараар хаслаа 2026/06/11
​БНСУ-д аялахдаа үзвэр, үйлчилгээний хөнгөлөлт хэрхэн авах вэ? Өчигдөр
2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ 2026/06/09
​Нийслэлийн төсвийн тодотголыг ирэх 7 хоногт ээлжит бус хурлаар хэлэлц… 2026/06/09
Инфляц 11.2 хувьд хүрчээ 2026/06/09
16 настай хохирогч охины ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ханд… 2026/06/09
ИТХ-ын нөхөн сонгуульд 20-78 насны 92 нэр дэвшигч өрсөлдөнө 2026/06/09
НЭР ДЭВШИГЧ НАРТ ҮНЭМЛЭХ ГАРДУУЛЛАА 2026/06/08
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаал… 2026/06/08
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ПРОЦЕССЫН Д… 2026/06/08
​С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээнүүдийг ил болгохы… 2026/06/04
УИХ: “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүл… 2026/06/04
Л.Дашдэмбэрэлийг МАН-ын Нарийн бичгийн даргаар томиллоо 2026/06/04