108 мянга орчим нас барсан хүний 1072 хувьцааг шийдвэр гарсан тохиолдолд ар гэрт нь өвлүүлнэ

Admin
2025/02/25

Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааны 2024 оны ногдол ашиг болох 350 мянган төгрөгийг гурван удаа хувааж иргэдэд олгохоор шийдвэрлэсэн. Эхний буюу ногдол ашгийн урьдчилгааг 2025 нэгдүгээр сард тараасан. Татваргүй дүнгээр 135 мянган төгрөг, татварын дараах дүнгээр 121,500 төгрөгийг хувьцаа эзэмшиж байгаа иргэдийн дансанд ногдол ашиг гүйлгээний утгатай орсон.

Энэ баасан гараг буюу 2 сарын 28-нд олгогдох ногдол ашиг татвар хасагдсан дүнгээр 100 мянган төгрөг орох бол, 3 дахь удаагийн олголт татвар хасагдсан дүнгээр 96 мянган төгрөг хувьцаатай иргэдийн дансанд шилжих юм байна.

Өнөөдрийн байдлаар 3,407,926 иргэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааг эзэмших эрхтэй байгаа бөгөөд энэ дотор нас барсан 108 мянган иргэний хувьцаа ч багтаж байгаа юм байна
Төрийн сан дахь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд нас барсан хүмүүсийн ногдол ашгийн мөнгө хадгалагдаж байгаа гэсэн үг. 

1072 ширхэг хувьцааны тухайд өнөөдрийн зохицуулалтаар төрдөө худалдахаас өөр хэлбэрээр захиран зарцуулахыг хориглосон байгаа. Тэгэхээр магадгүй өнөө, маргаашдаа УИХ-аас шийдвэр гарч, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг өв залгамжлуулах эрхийг нээлээ гэх шийдвэр гарвал нас барсан хүний ар гэр нь хувьцаа, ногдол ашгийг өвлөх эрх нээгдэнэ. Өв залгамжлалын эрхтэй холбоотой шийдвэр гараад хэрэгжиж эхэлбэл гэдгийг харгалзаж нотариатын байгууллагатай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулаад явж байна. Өөрөөр хэлбэл, өв залгамжлалтай холбоотой эрх бол олон дахин нааш, цааш явах, бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай учир эртнээс урьдчилан бэлэн байдлаа хангаж байгаа гэж ойлгож болно хэмээн "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-ийн Захиргаа хууль эрхзүй, санхүүгийн газрын захирал Ж.Амарсайхан мэдээлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
​ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ … Өчигдөр
Монголын Театрын музей 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үнэ төлбөр… 2026/10/28
ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмлээ 2026/10/28
Ногоон нуур орчмыг тохижуулж, “KHAN GARDEN” цэцэрлэгт хүрээлэн байгуул… 2026/10/28
Монгол төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна 2026/10/26
SEUNGRI “Шил атгасан ч хэнийг ч цохиогүй” 2026/10/26
Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Беларусь Улсад хи… 2026/10/26
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнх… 2026/10/26
Ой, хээрийн түймрийн 66 тохиолдол буюу 35 хувь нь Дорнод аймагт гарчээ 2026/10/26
Цахилгааны үлдэгдэл төлбөргүй өрхүүдийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хам… 2026/10/26
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад … 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдар… 2026/10/23
ШАХМАЛ ТҮЛШИЙГ БОРЛУУЛАЛТЫН ЦЭГҮҮДЭД ШУУРХАЙ ХҮРГЭХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫ… 2026/10/23
МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ТЭЭВЭР, ЛОГ… 2026/10/22
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 2026/10/21
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13