​Хүүхэд моринд чирэгдэж амиа алдсан хэрэг гарсныг нуусан уу?

Admin
2025/03/22

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах "Урд 61" гэгдэх уяачдын хороололд хүүхэд морины ажил хийх явцдаа мориндоо чирэгдэж амиа алдсан хэрэг гарсан талаар www.isee.mn  сайтад гарсан мэдээллийн дагуу манай редакциас Төв аймгийн Сэргэлэн сумруу холбогдож, мэдээллийг нягтлахад "ийм  явдал болсон нь үнэн" гэсэн хариуг өглөө. Бидний өөр эх сурвалжийн мэдээллээр энэ хэрэг 2025 оны 3 дугаар сарын 13,14 орчимд болсон гэлээ. 

Тодруулбал: Монгол улсын ТОД МАНЛАЙ уяач О.Батбилэг, Т.Ихбаяр, Б.Бат-Өлзий нарын галд дээрх золгүй явдал болжээ. Хэргийг Төв аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд мэдээллийг ихэд нууцалж байгаа аж. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр Цагдаагийн газар мэдээлэл хийхгүй, хав дарж байгаа гэсэн мэдээллийг бидэнд өглөө. 

Монгол улсын Засгийн газраас "хурдан морь уралдуулах журам" шинээр батлахдаа аймгийн удирдлагуудад бүрэн эрхийг шилжүүлсэн. Мөн "Хүүхэд хамгааллын тухай хууль"  манай улсад хэрэгжиж эхлээд хагас жил гаруй болж байна. Дээрх хууль, журмын дагуу  аймаг сумын засаг дарга нар хамтарсан баг байгуулж, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн хөгжлийн хэлтэстэйгээ нягт уялдаатай ажиллах ёстой. Гэвч Төв аймгийн тухайд засаг дарга Л.Төмөрчөдөр, Сэргэлэн сумын засаг дарга Т.Гансүх нар энэ ажилд огт анхаарлаа хандуулахгүй, хамтарсан багийн ажиллагаа маш хангалтгүй байгаа гэсэн мэдээллийг өглөө. 

Хэрэг гарах үед аймгийн засаг дарга Л.Төмөрчөдөр гадаадад явсан бол харин Сэргэлэн сумын засаг дарга Т.Гансүх хэргийн талаар огт мэдээлэл гаргахгүй байдалтай байгаа юм байна. Энэ хэргийг эргэн тодруулж хүргэх болно. 


1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

EXIT NEWS
​ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ … 2026/10/29
Монголын Театрын музей 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үнэ төлбөр… 2026/10/28
ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмлээ 2026/10/28
Ногоон нуур орчмыг тохижуулж, “KHAN GARDEN” цэцэрлэгт хүрээлэн байгуул… 2026/10/28
Монгол төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна 2026/10/26
SEUNGRI “Шил атгасан ч хэнийг ч цохиогүй” 2026/10/26
Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Беларусь Улсад хи… 2026/10/26
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнх… 2026/10/26
Ой, хээрийн түймрийн 66 тохиолдол буюу 35 хувь нь Дорнод аймагт гарчээ 2026/10/26
Цахилгааны үлдэгдэл төлбөргүй өрхүүдийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хам… 2026/10/26
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад … 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдар… 2026/10/23
ШАХМАЛ ТҮЛШИЙГ БОРЛУУЛАЛТЫН ЦЭГҮҮДЭД ШУУРХАЙ ХҮРГЭХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫ… 2026/10/23
МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ТЭЭВЭР, ЛОГ… 2026/10/22
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 2026/10/21
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13