“Худалдаа үйлчилгээний газрын гадна сурталчилгааны байгууламжид тавих ерөнхий шаардлага” сэдвээр сургалт зохион байгууллаа

Admin
2025/04/11

Баянгол дүүргийн ЗДТГ-аас иргэдийн эрүүл аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн хотын стандартын танилцуулга болон дүүргийн худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагад холбогдох UCS 1202В:2022 буюу “Худалдаа үйлчилгээний газрын гадна сурталчилгааны байгууламжид тавих ерөнхий шаардлага” хотын стандартын сэдэвчилсэн сургалтыг нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газартай хамтран зохион байгууллаа.
Сургалтын үеэр  Хот байгуулалт, хотын стандартын газрын Худалдаа, үйлчилгээний байгууллагын стандарт хариуцсан мэргэжилтэн Т.Болорчимэг худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн гадна хаягийн стандарт ямар байх талаар сургалт явуулж, зөвлөмж мэдээлэл өглөө. Ингэхдээ “Хаягийг монгол хэлээр бичнэ. Англи хэлээр бичих тохиолдолд монгол бичвэрийн доод талд эсвэл хойно хоёр дахин бага хэмжээгээр бичнэ. Хаягийг байрлуулахдаа нэг орон зайд нэг жигд загвар, хэмжээтэй байх зарчмыг баримтлах бөгөөд хаягийн нийт хэмжээ фасадын 20 хувиас хэтрэхгүй байх ёстой” гэдгийг онцолсон юм.
Мөн Хот байгуулалт, хотын стандартын газрын мэргэжилтэн Б.Болор хотын стандартыг мөрдүүлэх чиглэлээр гарсан хууль тогтоомж болон нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас гарсан “Хотын стандартыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах журам”-ын талаар мэдээлэл өглөө.

Сургалтад дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг худалдаа, үйлчилгээний байгууллагынхан оролцсон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
​УИХ дахь АН-ын бүлгийн даргаар хэн томилогдох вэ?  2026/04/27
Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн бай… 2026/04/27
1072 хувьцааны ногдол ашиг 63.242 төгрөгийг энэ долоо олгоно 2026/04/27
16 настай охиныг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал 5-р са… 2026/04/27
Орон нутгийн нөхөн сонгууль 2026.06.21-нд болно 2026/04/27
​Архангай аймагт ЕБС-ийн сурагчид нэгнийгээ зодож, гэмтээсэн хэрэг гар… 2026/04/27
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ 6700 төгрөгт хүрэх байсан ч хэлэлцээр … 2026/04/24
192 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА 2026/04/24
УИХ: Сэлбэ дэд төвөөс 2.6 их наядын орлого олно 2026/04/24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал Х… 2026/04/21
ЭТТ: Нүүрсний экспорт нэмэгдэж, Бортээгийн ордыг ЭЗ-ийн эргэлтэд оруул… 2026/03/24
АТГ: 17 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын м… 2026/03/24
Улаанбурхан өвчнөөр нас барсан хүний тоо 15 болжээ  2026/03/24
ТАНИЛЦ: Ардчилсан намын дунд шатны аймаг, нийслэлийн дарга нар 2026/03/24
УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал БНХАУ-д айлчилж байна 2026/03/24
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай анхдагч хуулийн төслийг… 2026/03/18
​Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламж  урьдчилсан гүйцэтгэлээр 4… 2026/03/18
ТАНИЛЦ: Шинэ цолтнууд... 2026/03/17
Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо 2026/03/17
УИХ-ын гишүүн хүний амь аварчээ... 2026/03/14
Эрдэнэс таван толгой 7 сая тонн нүүрс экспортоллоо... 2026/03/12
​Дахин сэргээж буй "ГАНГА" нуур  2026/03/12
Үе тэнгийн сурагчид нэгнээ зодож, бичлэг хийсэн асуудлаар цагдаагийн б… 2026/03/10
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ой… 2026/03/10
Р.Батболд: ИЗНН одоо дүрэмгүй байгаа... 2026/03/10