“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян-2025” арга хэмжээний нээлт боллоо

Admin
2025/04/07

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аяныг Олон улсад анх 2002 онд, Монгол Улсад 2012 оноос эхлэн зохион байгуулж ирсэн. Тэгвэл өнөөдөр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян-2025” арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа Баянгол дүүрэгт боллоо.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аяныг энэ жил Баянгол дүүрэгт “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хөгжил, хиймэл оюуны хэрэглээ ба цахимжилт” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд нээлтийн арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга П.Өлзийнаран, дүүргийн Засаг даргын орлогч, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл хариуцсан дарга Д.Мөнхбаатар, дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга Г.Батбаяр болон ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтнууд цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нар, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар, нийгмийн ажилтнууд, хорооны Засаг дарга, нийгмийн ажилтнууд Хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг ААНБ болон бусад ААНБ-ын төлөөлөл болох 300 гаруй хүн оролцлоо.

Арга хэмжээг дүүргийн Засаг даргын орлогч, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл хариуцсан дарга Д.Мөнхбаатар нээж үг хэлсэн. Тэрбээр “Жил болгоны дөрөвдүгээр сард Монгол Улс болон дэлхий нийтээрээ хөдөлмөрийн аюулгүй байдлыг анхаарч, хууль тогтоомж, тогтолцоо хяналт сайжруулалтын талаар ярилцдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх төрийн бодлого, үндсэн зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагын удирдлага, хяналтын тогтолцооны талаар Баянгол дүүргийнхээ нийгмийн салбарын ажилтнуудын мэдээллээр хангах, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамтын ажиллагааг дэмжих, үйл ажиллагааны чиг үүргийн хүрээнд өнөөдрийн энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ ч утгаараа Баянгол дүүрэг бусад дүүргүүдээ манлайлан ХАБЭА-н чиглэлээр онцгойлон анхаарч ажиллахыг, аяны арга хэмжээнд оролцож байгаа та бүхэндээ уриалж байна” гэсэн юм.  

Түүнчлэн өнөөдөр зохион байгуулсан арга хэмжээний үеэр өнгөрсөн онд Хөдөлмөрийн яамнаас зарласан “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага 2024” болзолт уралдааны шилдэг аж ахуйн нэгж байгууллагаар шалгарсан Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Трансвест Монголиа” ХХК,  198-р цэцэрлэг оролцож сайн туршлагаа хуваалцлаа. Мөн хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг болон барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл эрхэлж байгаа ААНБ-ууд, Улаан загалмайн хорооны эрүүл мэндийн анхан шатны тусламжийн талаарх ойлголт мэдээллийг оролцогчдод өглөө.  

Баянгол дүүрэгт Хөдөлмөрийн аюулгүй байдлын сарын аяны хүрээнд дүүргийн хэмжээнд 10 гаруй ажил зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.










0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
​УИХ дахь АН-ын бүлгийн даргаар хэн томилогдох вэ?  2026/04/27
Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн бай… 2026/04/27
1072 хувьцааны ногдол ашиг 63.242 төгрөгийг энэ долоо олгоно 2026/04/27
16 настай охиныг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал 5-р са… 2026/04/27
Орон нутгийн нөхөн сонгууль 2026.06.21-нд болно 2026/04/27
​Архангай аймагт ЕБС-ийн сурагчид нэгнийгээ зодож, гэмтээсэн хэрэг гар… 2026/04/27
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ 6700 төгрөгт хүрэх байсан ч хэлэлцээр … 2026/04/24
192 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА 2026/04/24
УИХ: Сэлбэ дэд төвөөс 2.6 их наядын орлого олно 2026/04/24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал Х… 2026/04/21
ЭТТ: Нүүрсний экспорт нэмэгдэж, Бортээгийн ордыг ЭЗ-ийн эргэлтэд оруул… 2026/03/24
АТГ: 17 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын м… 2026/03/24
Улаанбурхан өвчнөөр нас барсан хүний тоо 15 болжээ  2026/03/24
ТАНИЛЦ: Ардчилсан намын дунд шатны аймаг, нийслэлийн дарга нар 2026/03/24
УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал БНХАУ-д айлчилж байна 2026/03/24
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай анхдагч хуулийн төслийг… 2026/03/18
​Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламж  урьдчилсан гүйцэтгэлээр 4… 2026/03/18
ТАНИЛЦ: Шинэ цолтнууд... 2026/03/17
Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо 2026/03/17
УИХ-ын гишүүн хүний амь аварчээ... 2026/03/14
Эрдэнэс таван толгой 7 сая тонн нүүрс экспортоллоо... 2026/03/12
​Дахин сэргээж буй "ГАНГА" нуур  2026/03/12
Үе тэнгийн сурагчид нэгнээ зодож, бичлэг хийсэн асуудлаар цагдаагийн б… 2026/03/10
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ой… 2026/03/10
Р.Батболд: ИЗНН одоо дүрэмгүй байгаа... 2026/03/10