“СУРАЛЦАГЧ ХОТ-БАЯНГОЛ БАГ” САЙН ТУРШЛАГАА ХУВААЛЦАНА

Admin
2025/04/03

Боловсролын яам, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисс, ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газар хамтран Суралцагч хот-Хүний нөөцийг чадавхжуулах сургалтыг энэ сарын 3-4-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Насан туршийн боловсрол, хотын тогтвортой хөгжлийг ахиулах үндсэн зорилт болох ЮНЕСКО-ийн Суралцагч хотуудын дэлхийн сүлжээнд тусгагдсан Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ЮНЕСКО-ийн Суралцагч хотуудын дэлхийн сүлжээнд нэгдэхэд дэмжлэг үзүүлж, оролцогч талуудын чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж буй хоёр өдрийн сургалтад “Суралцагч хот Баянгол баг”-ийнхан буюу Баянгол дүүргээс Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн захирал Б.Гэрэлгуа, дүүргийн ЗДТГ-ын алба хаагчид болон дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийнхөн оролцож байна. 
Баянгол дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Насан туршийн суралцахуйг дэмжих "Суралцагч Баянгол" арга хэмжээг хэрэгжүүлэх, иргэдийн тасралтгүй суралцах тэгш боломж бүрдүүлнэ" гэж тусгасан бөгөөд Баянгол дүүрэг ЮНЕСКО-гийн Суралцагч хотуудын эгнээнд нэгдэх бэлтгэл ажлыг 2022 оноос эхлүүлсэн юм. Тэгвэл энэ талаар дүүргийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар мэдээлэл өглөө. Ингэхдээ “Баянгол дүүрэг ЮНЕСКО-гийн Суралцагч хотуудын дэлхийн сүлжээнд нэгдэх бэлтгэл ажлыг 2022 оноос эхлүүлсэн. Ингэхдээ боловсрол, эрүүл мэндийн салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах нөхцөл боломжийг бүрдүүлэх чиглэлээр олон ажил хийсэн. 2025 оны төсвийг батлахдаа 40 гаруй хувийг мөн л боловсрол эрүүл мэндийн салбарт зарцуулахаар тусгасан бөгөөд энэ чиглэлээр олон том төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ бүх ажил манай дүүрэг  ЮНЕСКО-ийн Суралцагч хотуудын дэлхийн сүлжээнд нэгдэх бэлтгэл ажлыг хангаж байна гэсэн үг” гэдгийг онцоллоо.  

Мөн Баянгол дүүргийн Насан Туршийн Суралцахуйн төвийн захирал Б.Гэрэлгуа “Суралцагч хот болоход төр, төрийн үйлчилгээ, ААНБ-ын оролцоо, иргэдийн дэмжлэг маш чухал байдаг. Манай дүүргийн хувьд төрийн байгууллагууд, хувийн хэвшлүүд иргэд энэ тал дээр идэвх санаачилгатай ажилладаг. Тухайлбал, Баянгол дүүрэг бизнес эрхлэгчдээ дэмжиж түрээсгүй дэлгүүр нээсэн, суралцагч иргэдээ тасралтгүй сурч боловсрох, хөгжүүлэх зорилгоор Насан туршийн суралцахуйн хоёр төвийг нээсэн нь суралцагч Баянгол хот болоход чухал дэмжлэг болж байгаа” гэсэн бөгөөд сургалтын хоёр дахь өдөр Баянгол дүүргийн Насан туршийн суралцахуйн төвөөс эдгээр сайн туршлагуудаа бусдадаа хуваалцах юм.
Энэхүү сургалтад Боловсролын яамны Насан туршийн суралцахуйн хэлтэс, Боловсролын Ерөнхий газрын Насан туршийн боловсролын хэлтэс, аймаг дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн захирал, сургалтын менежер болон орон нутгийн удирдлагууд оролцож байна.  

Ташрамд мэдээлэхэд Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Иргэдэд насан туршдаа суралцах тэгж боломжийг бүрдүүлэх, нээлттэй боловсролын тогтолцоог хөгжүүлж, хүн бүрд орон зай, цаг хугацаанаас үл хамааран суралцах, боловсрол эзэмших тэгш хүртээмжтэй сургалтын контент, мэдээллийн системийг нэвтрүүлж, ур чадвар, чадамжийг дэмжсэн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж гэрчилгээ олгох, микро кредитийн сургалтыг холбогдох талуудтай хамтран хэрэгжүүлнэ“ гэсэн зорилт тусгасан. Энэ зорилтын хүрээнд Баянгол дүүрэг 2025 онд Дэлхийн Суралцагч хотуудын сүлжээнд орохоор бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байгаа юм.








0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
​УИХ дахь АН-ын бүлгийн даргаар хэн томилогдох вэ?  2026/04/27
Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн бай… 2026/04/27
1072 хувьцааны ногдол ашиг 63.242 төгрөгийг энэ долоо олгоно 2026/04/27
16 настай охиныг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал 5-р са… 2026/04/27
Орон нутгийн нөхөн сонгууль 2026.06.21-нд болно 2026/04/27
​Архангай аймагт ЕБС-ийн сурагчид нэгнийгээ зодож, гэмтээсэн хэрэг гар… 2026/04/27
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ 6700 төгрөгт хүрэх байсан ч хэлэлцээр … 2026/04/24
192 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА 2026/04/24
УИХ: Сэлбэ дэд төвөөс 2.6 их наядын орлого олно 2026/04/24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал Х… 2026/04/21
ЭТТ: Нүүрсний экспорт нэмэгдэж, Бортээгийн ордыг ЭЗ-ийн эргэлтэд оруул… 2026/03/24
АТГ: 17 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын м… 2026/03/24
Улаанбурхан өвчнөөр нас барсан хүний тоо 15 болжээ  2026/03/24
ТАНИЛЦ: Ардчилсан намын дунд шатны аймаг, нийслэлийн дарга нар 2026/03/24
УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал БНХАУ-д айлчилж байна 2026/03/24
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай анхдагч хуулийн төслийг… 2026/03/18
​Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламж  урьдчилсан гүйцэтгэлээр 4… 2026/03/18
ТАНИЛЦ: Шинэ цолтнууд... 2026/03/17
Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо 2026/03/17
УИХ-ын гишүүн хүний амь аварчээ... 2026/03/14
Эрдэнэс таван толгой 7 сая тонн нүүрс экспортоллоо... 2026/03/12
​Дахин сэргээж буй "ГАНГА" нуур  2026/03/12
Үе тэнгийн сурагчид нэгнээ зодож, бичлэг хийсэн асуудлаар цагдаагийн б… 2026/03/10
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ой… 2026/03/10
Р.Батболд: ИЗНН одоо дүрэмгүй байгаа... 2026/03/10