БАЯНГОЛ ДҮҮРГИЙН НИЙГМИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Admin
2025/03/28

Баянгол дүүргийн нийгмийн салбарын Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж дүүргийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар удирдан явууллаа. Шуурхай зөвлөгөөнд эрүүл мэнд, нийгмийн салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын удирдлагууд болон ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар оролцоо.
Нийгмийн ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр дүүргийн ЗДТГ-ын НХХ-ээс Нийгмийн салбарын хамтын ажиллагааг хэрхэн сайжруулах талаар, дүүргийн Боловсролын хэлтсээс “Баянгол Боловсрол” арга хэмжээ, сурагчдын бие даалтын 7 хоногийн төлөвлөлтийн талаар, дүүргийн ХХҮХ-ээс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян зохион байгуулах тухай, дүүргийн Эрүүл мэндийн төвөөс Улаан бурхан өвчний дэгдэлтийн талаар, дүүргийн ХГБХХ-ээс эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлаар , дүүргийн НТСТ-өөс “Суралцагч хот” буюу ЮНЕСКО-ийн Суралцагч хотуудын сүлжээнд нэгдэх зэрэг асуудлаар цаг үеийн мэдээлэл өглөө.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

  • Сурагчдын бие даалтын болон улирлын амралтын 7 хоногт хүүхдийн аюулгүй байдал, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах,
  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд “Тусгаар тогтнол” өдөрлөгийг дүүргийн хэмжээнд зохион байгуулах,
  • Номын сангийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, иргэдэд сурталчлах,
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд боловсролын байгууллагын холбогдох албан хаагчийг ХАБЭА-сургалтад бүрэн хамруулах
  • “Суралцагч хот” буюу ЮНЕСКО-ийн Суралцагч хотуудын сүлжээнд нэгдэх асуудлыг Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах
  • Халдварт өвчний дэгдэлттэй холбоотой цаг үеийн мэдээ мэдээллийг 7 хоног бүр холбогдох хэлтсүүдэд мэдээлж байхыг үүрэг болголоо.







0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Самбалхүндэвийн хаалттай оршуулгын газрын шарилыг нүүлгэн шилжүүлэх аж… 2026/09/04
​БНСУ-д эмчлүүлэх Монголчуудын тоо 38.3 хувиар өсчээ 2026/09/04
​Ц.Магалжав: М.Бадарч дүүд олон удаагийн уулзалтаар “барилдах эрх хасс… 2026/09/04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа 2026/09/04
Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлын шийдвэрийг танилцууллаа 2026/08/12
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл 2026/08/12
​Г.Дамдинням: 66 мянган тонн АИ-92 автобензин авах захиалга хийсэн 2026/08/03
“Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/08/03
​Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр дараах асуудлыг х… 2026/08/03
​ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН Ү… 2026/08/03
"Хотхоны бага сургууль" төслийг хэрэгжүүлнэ 2026/07/30
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүллээ 2026/07/30
"WOLF TOTEM | World Premiere" тоглолтын Chill Zone тасалбар бүрэн дуус… 2026/07/30
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна 2026/07/30
Байлдан дагуулсан 10 жилээ дүгнэж, дараагийн 10 жилийг эхлүүлэх “WOLF … 2026/07/28
ТӨВ АЙМАГТ ХИЙСЭН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ БОЛОН СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ Т… 2026/07/28
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээл… 8 цагийн өмнө
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна 2026/06/22
Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026/06/22
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын тө… 2026/06/22
​Эрдэнэс таван толгойн IPO гаргах бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ 2026/06/22
​Мопед, скүүтерийн үйлчилгээг түр зогсоохоос өөр аргагүй байдалд хүрчэ… 2026/06/19
​МСНЭ-ийн 19 дүгээр их хурал 2026.06.21-нд болно 2026/06/18
​“Цахим Баянгол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 2026/06/17
БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ХУУЧНЫ УГСАРМАЛ ОРОН СУУЦНУУДЫГ ДУЛААЛАХ АЖИЛ ҮЕ ШАТТА… 2026/06/11