“Баянголын бахархлууд” гурван үеийн уулзалт зохион байгууллаа

Admin
2025/03/21

“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 104 жилийн ойг тохиолдуулан, Батлан хамгаалах салбарын 2025 оны "Эх оронч-Монгол Их сэргэлтийн жил" зорилтын хүрээнд батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчин болон Цэргийн штабын үйл ажиллагааг дүүргийн хэмжээнд сурталчлах, хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлж “Иргэн-цэрэг”-ийн харилцааг бэхжүүлэх зорилгоор “Бидний бахархал” гурван үеийн уулзалт, арга хэмжээг өнөөдөр (2025.03.20) дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабаас зохион байгууллаа.

Уулзалтад Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Өлзийнаран, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт, дүүргийн Ахмадын хорооны дарга, бэлтгэл хурандаа Ж.Намнансүрэн болон ахмад дайчид мөн Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга, ЗХ-013 дугаар ангийн үлээвэр найрал хөгжмийн хамт олон, нийслэлийн ерөнхий боловсролын 13, 19, 20, 38, 40, 47, 51, 73, 93, 113, 141, 146, “Оюуны Ундраа”, “Сэтгэмж”, “Эрдмийн Өргөө”, “Эрдмийн Ундраа” сургуулийн ахлах ангийн сурагчид оролцлоо.
Энэ арга хэмжээний үеэр “Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 104 жилийн ойн баярын хүрээнд дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабаас дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зарласан уралдааны шилдгүүдийг тодрууллаа. Үүнд:
“Эх оронч Монгол-Эр цэргийн алба” сэдэвт видео бүтээлийн уралдаанд:

  • Тэргүүн байр: 19-р сургууль,
  • Дэд байр: 47-р сургууль,
  • Гутгаар байр: 40-р сургууль,

 “Зэвсэгт хүчин-104” сэдэвт гар зургийн уралдаанд:

  • Тэргүүн байр: “Оюуны Ундраа” сургуулийн 11Б ангийн сурагч Н.Мөнгөнтуяа,
  • Дэд байр: 146-р сургуулийн 12Б ангийн сурагч Б.Сугарнаран,
  • Гутгаар байр: 19-р сургуулийн 11В ангийн сурагч Э.Есөн-Эрдэнэ,

“Монгол цэрэг Дэлхийн цэрэг” сэдэвт зохион бичлэгийн уралдаанд:

  • Тэргүүн байр: 20 сургуулийн 12Г ангийн сурагч М.Мишээл,
  • Дэд байр: 93-р сургуулийн 12Б ангийн сурагч З.Хулан,
  • Гутгаар байр: 20-р сургуулийн 11В ангийн сурагч Б.Халиун нар тус тус шалгарсан юм.

Мөн уулзалтад ирсэн зочид, төлөөлөгч, сурагчдад зориулж Монгол цэргийн музейн үзмэрүүдийг дэлгэж үзүүлснээс гадна Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын дуучин Д.Совд, ЗХ-013 дугаар ангийн үлээвэр найрал хөгжмийн хамт олон урлагийн тоглолт толилуулж, Төмөр замын чуулга, Цагаан лавай чуулгын хамтарсан “Тэнгэрийн сум” түүхэн дуулалт жүжиг тоглосон юм.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
​УИХ дахь АН-ын бүлгийн даргаар хэн томилогдох вэ?  2026/04/27
Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн бай… 2026/04/27
1072 хувьцааны ногдол ашиг 63.242 төгрөгийг энэ долоо олгоно 2026/04/27
16 настай охиныг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал 5-р са… 2026/04/27
Орон нутгийн нөхөн сонгууль 2026.06.21-нд болно 2026/04/27
​Архангай аймагт ЕБС-ийн сурагчид нэгнийгээ зодож, гэмтээсэн хэрэг гар… 2026/04/27
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ 6700 төгрөгт хүрэх байсан ч хэлэлцээр … 2026/04/24
192 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА 2026/04/24
УИХ: Сэлбэ дэд төвөөс 2.6 их наядын орлого олно 2026/04/24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал Х… 2026/04/21
ЭТТ: Нүүрсний экспорт нэмэгдэж, Бортээгийн ордыг ЭЗ-ийн эргэлтэд оруул… 2026/03/24
АТГ: 17 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын м… 2026/03/24
Улаанбурхан өвчнөөр нас барсан хүний тоо 15 болжээ  2026/03/24
ТАНИЛЦ: Ардчилсан намын дунд шатны аймаг, нийслэлийн дарга нар 2026/03/24
УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал БНХАУ-д айлчилж байна 2026/03/24
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай анхдагч хуулийн төслийг… 2026/03/18
​Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламж  урьдчилсан гүйцэтгэлээр 4… 2026/03/18
ТАНИЛЦ: Шинэ цолтнууд... 2026/03/17
Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо 2026/03/17
УИХ-ын гишүүн хүний амь аварчээ... 2026/03/14
Эрдэнэс таван толгой 7 сая тонн нүүрс экспортоллоо... 2026/03/12
​Дахин сэргээж буй "ГАНГА" нуур  2026/03/12
Үе тэнгийн сурагчид нэгнээ зодож, бичлэг хийсэн асуудлаар цагдаагийн б… 2026/03/10
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ой… 2026/03/10
Р.Батболд: ИЗНН одоо дүрэмгүй байгаа... 2026/03/10