БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АШИГЛАЖ БАЙГАА ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛЖ БАЙНА

Admin
2025/03/20

Нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын А/237 дугаар захирамж гарсан. Энэ захирамжийн хүрээнд нийслэлийн холбогдох 10 гаруй мэргэжлийн байгууллага хамтран дүүрэг тус бүрийг гурван хэсэгт хуваан хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд Баянгол дүүргийн хэмжээнд нийт 33 гудамж, зам талбайн 12 чиглэлээр хяналт шалгалт хийж байгаа юм.

Тэгвэл тус ажлын хэсэг энэ сарын 17-нд Энхтайваны өргөн чөлөө Москвагийн гудамж, Товчооны зам дагуу хяналт шалгалт хийлээ. Энэ үеэр нийт 60 зөрчил илэрсэн ба нийслэлийн Хяналт шалгалтын газраас зөрчлийн арилгуулахаар холбогдох ААНБ, иргэнд шаардах хуудас өгөөд байна.
Мөн өчигдрөөс эхлэн Ард Аюуш, Энэбишийн өргөн чөлөө, Хасбаатарын гудамж, Амарсанаагийн гудамж дагуу хяналт шалгалтыг эхлүүлсэн бөгөөд зөрчлийг Qfield аппликейшн ашиглан бүртгэлжүүлж ажиллаж байна.
Ташрамд мэдээлэхэд, дээрх хяналт шалгалтыг дүүргийн хэмжээнд гурван үе шаттай зохион байгуулж буй бөгөөд 34 хорооноос авсан 12 чиглэлийн судалгааг Qfield аппликейшн-д оруулж холбогдох байгууллагуудад зөрчлийн мэдээллийг хүргүүлж илэрсэн зөрчлүүдийг тавдугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд арилгуулж ажиллах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
“Эрдэнэт үйлдвэр” Ил уурхайд осол болж нэг ажилтан амь насаа алджээ 2026/01/07
ҮНДСЭН ХУУЛЬД ХОЛБОГДОХ ГОЛ ГОЛ ҮЙЛ ЯВДЛУУД... 2026/01/07
​​ОЛОН УЛСЫН ТЭТГЭЛЭГ ХАЙХДАА SURYA.MN ПЛАТФОРМЫГ АШИГЛААРАЙ 2026/01/07
​"Бөмбөгтэй ирээдүй 2026" U12 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмц… 2026/01/07
Рио-2016 олимпын аварга, Японы жүдоч Машү Бейка Увс аймгийн хүүхдүүдэд… 2026/01/05
2026 оноос БНСУ-ын тогтолцоонд орох өөрчлөлтүүд 2026/01/05
О.Уламсайханыг “Найз охиноо амиа хорлоход хүргэсэн“ гэх үндэслэлээр ш… 2026/01/05
Эдийн засагч Б.Даваадалай "Эрдэнэс Монгол" ХХК-д захирлын үүрэг гүйцэт… 2026/01/05
​Гаалийн Ерөнхий газрын даргаар Г.Энхтайванг томилжээ 2026/01/05
АТГ: Ч.Номинд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлжээ 2026/01/02
16 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн мөрдөн байцаалт дуус… 2026/01/02
Иргэн Г.Ууганжаргалыг нарны хавтанд хуримтлуулсан эрчим хүчээ төвийн ш… 2026/01/02
Б.Энхтүвшин: Хөдөө орон нутагт "шаг"-ийн шатахуун борлуулж байна гэх м… 2025/12/30
Х.Нямбаатар: Бизнес эрхлэлтийг дэмжинэ гэдэг нь ТҮЦ-ийг дэмжинэ гэсэн … 2025/12/30
ҮГЭЭ ХЭЛЖ ЧАДАЛГҮЙ ҮХВЭЛ ХОХЬ ЧИНЬ... 2025/12/30
УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргаар Б.Хэрлэн ажиллана 2025/12/30
УИХ-ын намрын чуулган маргааш хаана 2025/12/30
2026 онд Нийслэлд шинээр 207 төсөл, арга хэмжээ, шилжих 80 төсөл, арга… 2025/12/22
​Цагдаагийн байгууллагаас 395 хэргийг Прокурорт шилжүүлжээ  2025/12/22
УИХ-ын дарга Н.Учрал "Чөлөөлье" санаачилгыг дэвшүүлж байна 2025/12/22
Сонгон шалгаруулалтад ТЭНЦЭЭГҮЙ суралцагчийг ЗГ-ын тэтгэлгээр суралцуу… 2025/12/22
Нийслэлд өнөөдөр цас орж, цасан шуурган шуурна 2025/12/22
​Монгол улсын ЭРДЭНЭСИЙН САНГИЙН үндсэн орлого, зарлага, гүйцэтгэлийг … 2025/12/22
Найз бүсгүйгээ машинаар дайрч амь насыг нь хөнөөсөн Э.Баярсайханд 3 жи… 2025/12/18
Сэтгүүлчид халдаж, нулимж танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс торгуулийн … 2025/12/18