Япон улсын Засгийн газрын “Соёлын өвсний үндэс буцалтгүй тусламж”-ийн төсөл “Эрдмийн ундраа” цогцолбор сургуульд хэрэгжинэ

Admin
2025/02/20

Япон улсын Засгийн газрын “Соёлын өвсний үндэс буцалтгүй тусламж”-ийн төсөл Баянгол дүүрэгт анх удаа хэрэгжихээр боллоо. Тодруулбал, ““Эрдмийн Ундраа” цогцолбор сургуулийн япон хэл сурах орчинг сайжруулах төсөл”-ийн гэрээнд манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Игавахара Масарү, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолын үеэр Элчин сайд, ноён Игавахара Масарүтаа “Энэ жил Монгол Улсад Япон хэлний сургалт явуулж эхэлсний 50 жилийн ой дохиож байна. Ийм түүхэн жил Япон улсын Засгийн газраас “Эрдмийн Ундраа” цогцолбор сургуульд энэхүү төслийг хэрэгжүүлж байгаад таатай байна” гэдгийг онцоллоо.

Мөн энэ ёслолын үйл ажиллагааны үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Энэхүү санамж бичгийг байгуулснаар дүүрэг орон нутгийн зүгээс “Соёлын өвсний үндэс буцалтгүй тусламж”-ийн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхааралж хандуулж, бүхийл талаар дэмжиж ажиллана” гэсэн юм.

“Эрдмийн ундраа” цогцолбор сургууль нь 1995 онд япон хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ангийг анх байгуулсан бөгөөд тус сургуулиас Япон хэл судалдаг олон эрдэмтэн судлаач, алдартнууд олон төрөн гарсан. Тэгвэл энэхүү төсөл хэрэгжсэнээр тус сургуулийн япон хэлний ангийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангаж, СУРАГЧ ТӨВ-тэй сургалтын орчинг бүрдүүлэх, үүнийг дагаад хүүхэд багачуудын япон хэлний мэдлэг дээшлэх цаашлаад Япон Монголыг бүхий л салбарт холбосон чадварлаг боловсон хүчнүүд бэлтгэгдэн гарах нөхцөл боломж бүрдэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
​УИХ дахь АН-ын бүлгийн даргаар хэн томилогдох вэ?  2026/04/27
Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн бай… 2026/04/27
1072 хувьцааны ногдол ашиг 63.242 төгрөгийг энэ долоо олгоно 2026/04/27
16 настай охиныг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал 5-р са… 2026/04/27
Орон нутгийн нөхөн сонгууль 2026.06.21-нд болно 2026/04/27
​Архангай аймагт ЕБС-ийн сурагчид нэгнийгээ зодож, гэмтээсэн хэрэг гар… 2026/04/27
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ 6700 төгрөгт хүрэх байсан ч хэлэлцээр … 2026/04/24
192 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА 2026/04/24
УИХ: Сэлбэ дэд төвөөс 2.6 их наядын орлого олно 2026/04/24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал Х… 2026/04/21
ЭТТ: Нүүрсний экспорт нэмэгдэж, Бортээгийн ордыг ЭЗ-ийн эргэлтэд оруул… 2026/03/24
АТГ: 17 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын м… 2026/03/24
Улаанбурхан өвчнөөр нас барсан хүний тоо 15 болжээ  2026/03/24
ТАНИЛЦ: Ардчилсан намын дунд шатны аймаг, нийслэлийн дарга нар 2026/03/24
УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал БНХАУ-д айлчилж байна 2026/03/24
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай анхдагч хуулийн төслийг… 2026/03/18
​Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламж  урьдчилсан гүйцэтгэлээр 4… 2026/03/18
ТАНИЛЦ: Шинэ цолтнууд... 2026/03/17
Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо 2026/03/17
УИХ-ын гишүүн хүний амь аварчээ... 2026/03/14
Эрдэнэс таван толгой 7 сая тонн нүүрс экспортоллоо... 2026/03/12
​Дахин сэргээж буй "ГАНГА" нуур  2026/03/12
Үе тэнгийн сурагчид нэгнээ зодож, бичлэг хийсэн асуудлаар цагдаагийн б… 2026/03/10
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ой… 2026/03/10
Р.Батболд: ИЗНН одоо дүрэмгүй байгаа... 2026/03/10