Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 5320 тонн давс, 5746 тонн бодисын нөөцтэй байна

Admin
2024/12/03

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд өмнөх зөвлөгөөний үүрэг, даалгаврын биелэлтийг хэлэлцэв. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга 23 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 82 хувьтай байлаа. 
Үргэлжлүүлэн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг Дүүргүүдэд хот, нийтийн аж ахуйн машин, тоног төхөөрөмжүүдийг хуваарилж, давс, бодисын нөөцлөлт бэлэн байдлыг хангах чиглэлээр хяналт, шалгалт зохион байгуулсан талаар танилцууллаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Ажлын хэсэг нийслэлийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 39  байгууллагаас 31 байгууллагад хяналт шалгалт хийсэн бөгөөд СХД давс, бодисын нөөцлөлтөд анхаарах шаардлагатай. Мөн давс, бодисыг зөв хадгалж буй эсэхийг шалгахад дээр дурдсан 31 байгууллагын 8 нь давс, бодисыг газраас хөндийрүүлж хадгалаагүй байсан” гэдгийг хэлж байв. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 5320 тонн давс, 5746 тонн бодисын нөөцтэй байна.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар холбогдох албаныханд дараах үүрэг даалгаврын өглөө.

  • 2025 онд хийх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хүрээнд хийгдэх төсөл, арга хэмжээний газар чөлөөлөлтийн бэлтгэл ажлыг сайтар хангах
  • Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд мэдээллийн ил тод байдлыг хангаж, мэдээ, мэдээллийг байгууллагын цахим хуудсанд холбогдох хууль, журмын дагуу байршуулах ажлыг тогтмолжуулах,
  • Авто тээврийн шалган бүртгэх товчоо, маршрутын бус замаар Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, сайжруулсан шахмал түлш гаргахгүй байхад онцгой анхаарч, хяналт шалгалтыг тогтмол явуулах,
  • Нийтийг хамарсан баярын арга хэмжээний үеийн хэв журмыг сахиулах, бэлэн байдлыг хангах зэрэг үүрэг өгсөн юм.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Монголын Театрын музей 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үнэ төлбөр… 19 цагийн өмнө
ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмлээ 19 цагийн өмнө
Ногоон нуур орчмыг тохижуулж, “KHAN GARDEN” цэцэрлэгт хүрээлэн байгуул… 21 цагийн өмнө
Монгол төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна 2026/10/26
SEUNGRI “Шил атгасан ч хэнийг ч цохиогүй” 2026/10/26
Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Беларусь Улсад хи… 2026/10/26
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнх… 2026/10/26
Ой, хээрийн түймрийн 66 тохиолдол буюу 35 хувь нь Дорнод аймагт гарчээ 2026/10/26
Цахилгааны үлдэгдэл төлбөргүй өрхүүдийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хам… 2026/10/26
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад … 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдар… 2026/10/23
ШАХМАЛ ТҮЛШИЙГ БОРЛУУЛАЛТЫН ЦЭГҮҮДЭД ШУУРХАЙ ХҮРГЭХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫ… 2026/10/23
МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ТЭЭВЭР, ЛОГ… 2026/10/22
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 2026/10/21
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13
30 мянган иргэн спортоор хичээллэх боломж бүрдэнэ 2026/10/13