Г.Дамдинням: Сүүлийн 35 жил бензин, шатахуунаа хадгалах сав суулгаа ерөөсөө бэлдээгүй, нөөцлөөгүй байна. Яагаад юу ч хийгээгүй өнөөдрийг хүрснийг мэдэхгүй байна. Би ажил аваад 90 хонож байгаа ч хадгалах сав, агуулах барих бүх тооцоо судалгаа хийж дуусгаад улсын төсөвт хүргүүлсэн. Ирэх жил 25 тэрбум төгрөгөөр 220 мянган тонн бензин буюу улсын 1 сарын хэрэглээг хадгалах агуулах барина. 6 сарын дотор л барьж дуусгана.