​Ерөнхийлөгчийн хэвлэлийн зөвлөх Ө.Золбаяр ажлаа өгч байгаагаа мэдэгдэв 

Admin
2025/11/19

Тэрбээр энэ тухай "Миний бие МАН-ын Орон тооны нарийн бичгийн дарга, УЗ-ын гишүүнээр сонгогдон ажиллах болсон тул хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны даргын үүрэгт ажлаасаа албан ёсоор чөлөөлөгдөх боллоо.

Өнгөрсөн хугацаанд тусалж дэмжиж хамтран ажилласан Ерөнхийлөгчийн тамгын газрын баг хамт олондоо талархал илэрхийлж та бүгдийнхээ төрийн их ажил үйлсэд нь улам өндөр амжилт хүсье. Итгэл сэтгэл дүүрэн дэмжиж, бодит шүүмжлэл хэлж улс орны нийтлэг эрх ашгийн төлөө хамтран ажилласан Монголын Сэтгүүл зүйн салбарын эрхэм дотно анд найз нөхөд, ах эгч, дүү нар та бүхэндээ маш их талархаж байна. Та бүхэнтэйгээ урьдын адил хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлье.

Их итгэл хүлээлгэж төрийн өндөр албан тушаалд томилон ажиллуулсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дарга танд гүн талархал илэрхийлж байна. Төр улсынхаа төлөө үргэлж халуун сэтгэл гарган зүтгэдэг таны удирдлага дор өнгөрсөн цаг хугацаанд хамтарч ажилласан нь миний хувьд том аз завшаан, үнэнхүү нэр төрийн хэрэг байлаа. Улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хийж хэрэгжүүлсэн олон ажлуудаа тууштай үргэлжлүүлэх таны их үйлсэд улам өндөр амжилт хүсье.

Их Монгол Улсын гал голомт, Тусгаар тогтнол үүрд мандан бадрах болтугай" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Самбалхүндэвийн хаалттай оршуулгын газрын шарилыг нүүлгэн шилжүүлэх аж… 2026/09/04
​БНСУ-д эмчлүүлэх Монголчуудын тоо 38.3 хувиар өсчээ 2026/09/04
​Ц.Магалжав: М.Бадарч дүүд олон удаагийн уулзалтаар “барилдах эрх хасс… 2026/09/04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа 2026/09/04
Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлын шийдвэрийг танилцууллаа 2026/08/12
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл 2026/08/12
​Г.Дамдинням: 66 мянган тонн АИ-92 автобензин авах захиалга хийсэн 2026/08/03
“Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/08/03
​Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр дараах асуудлыг х… 2026/08/03
​ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН Ү… 2026/08/03
"Хотхоны бага сургууль" төслийг хэрэгжүүлнэ 2026/07/30
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүллээ 2026/07/30
"WOLF TOTEM | World Premiere" тоглолтын Chill Zone тасалбар бүрэн дуус… 2026/07/30
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна 2026/07/30
Байлдан дагуулсан 10 жилээ дүгнэж, дараагийн 10 жилийг эхлүүлэх “WOLF … 2026/07/28
ТӨВ АЙМАГТ ХИЙСЭН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ БОЛОН СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ Т… 2026/07/28
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээл… 6 цагийн өмнө
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна 2026/06/22
Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026/06/22
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын тө… 2026/06/22
​Эрдэнэс таван толгойн IPO гаргах бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ 2026/06/22
​Мопед, скүүтерийн үйлчилгээг түр зогсоохоос өөр аргагүй байдалд хүрчэ… 2026/06/19
​МСНЭ-ийн 19 дүгээр их хурал 2026.06.21-нд болно 2026/06/18
​“Цахим Баянгол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 2026/06/17
БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ХУУЧНЫ УГСАРМАЛ ОРОН СУУЦНУУДЫГ ДУЛААЛАХ АЖИЛ ҮЕ ШАТТА… 2026/06/11