Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина

Admin
2026/01/26

Монгол Ардын намын дарга, Улсын Их Хурлын дарга Н.Учрал зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт энэ сарын 21-24-нд ажиллаж дээрх аймгуудын Монгол Ардын Намын хорооны үйл ажиллагаатай танилцаж, намын бодлого, зорилтын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр Хэнтий аймгийн Монгол Ардын Намын хороонд энэ сарын 24-нд ажиллаж намын гишүүд, дэмжигчидтэй уулзсан юм. 

Монгол Ардын Намын дарга уулзалтын эхэнд "Дорнод, Сүхбаатар аймгуудад ажиллалаа. Зүүн гурван аймаг нь нэг бүс болсон учир энэ бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд зөвхөн нэг аймгийн төлөө биш, нэг бүсийн хэмжээнд бодож, төлөвлөж, зорьж ажиллах хэрэгтэй. Монгол Ардын Намын “Ард түмэндээ эргэн ирнэ” гэдэг үг бол энэ нам ард түмнээсээ алсарсан байна. Одоо ард түмэндээ ойртож ажиллах ёстой гэсэн шаардлага, уриа юм. Төрийн ордонд багшийн цалин нэмэх шийдвэр гарч, төсөвт тусчихаад байхад хөдөө орон нутагт бодит байдал дээр нэмэгдээгүй байна. Үүнийг нь өнөөдөр бид мэдээгүй явж байна гэдэг бол Ардын нам ард түмнээсээ алсарсан байгааг харуулж байгаа юм. Тиймээс Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд ард түмэндээ хүрч ажилла. Монгол Ардын намын даргын хувьд үүрэг өгч байна" гэлээ.

Мөн үүнээс гадна Монгол Ардын намын дарга зүүн гурван аймгийн намын хороодын удирдлага, гишүүдтэй уулзах үеэрээ “Е-4 стратеги" болон Удирдах зөвлөлийн дэргэд бодлогын 11 хороо байгуулагдсан тухай, “Е-nam” аппликейшний талаарх мэдээллийг өгсөн юм.

Монгол Ардын нам цаашид “Жагсаалт”-аар орж ирдэг асуудал дээр онцгой анхаарч ажиллана. Намын анхан болон дунд шатны байгууллагуудад ажиллаж байгаагүй атлаа шууд жагсаалтад ордог байдлыг арилгана. Цаашид жагсаалтад намын анхан, дунд гээд бүх шатанд гурван жилээс багагүй хугацаанд ажиллаж, бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина гэдгээ Хэнтий аймгийн МАН-ын хорооны гишүүдтэй уулзах үеэрээ МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал хатуухан санууллаа.



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлын шийдвэр танилцуулах хэвлэл… Өчигдөр
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-05 Өчигдөр
​Г.Дамдинням: 66 мянган тонн АИ-92 автобензин авах захиалга хийсэн 2026/08/03
“Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/08/03
​Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр дараах асуудлыг х… 2026/08/03
​ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН Ү… 2026/08/03
"Хотхоны бага сургууль" төслийг хэрэгжүүлнэ 2026/07/30
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүллээ 2026/07/30
"WOLF TOTEM | World Premiere" тоглолтын Chill Zone тасалбар бүрэн дуус… 2026/07/30
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна 2026/07/30
Байлдан дагуулсан 10 жилээ дүгнэж, дараагийн 10 жилийг эхлүүлэх “WOLF … 2026/07/28
ТӨВ АЙМАГТ ХИЙСЭН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ БОЛОН СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ Т… 2026/07/28
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээл… 2026/07/06
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна 2026/06/22
Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026/06/22
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын тө… 2026/06/22
​Эрдэнэс таван толгойн IPO гаргах бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ 2026/06/22
​Мопед, скүүтерийн үйлчилгээг түр зогсоохоос өөр аргагүй байдалд хүрчэ… 2026/06/19
​МСНЭ-ийн 19 дүгээр их хурал 2026.06.21-нд болно 2026/06/18
​“Цахим Баянгол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 2026/06/17
БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ХУУЧНЫ УГСАРМАЛ ОРОН СУУЦНУУДЫГ ДУЛААЛАХ АЖИЛ ҮЕ ШАТТА… 2026/06/11
​БАЯНГОЛ ДҮҮРЭГ ХҮҮХДЭД ЭРСДЭЛ УЧРУУЛЖ БОЛОХУЙЦ БАЙРШЛУУДАА ИЛРҮҮЛЖ, Х… 2026/06/11
​УИХ-ын гишүүдийн зөвлөхүүд сургалтад хамрагдаж байна 2026/06/11
Ерөнхий сайд Н.Учрал тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэлээ ахмадуу… 2026/06/11
​Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг 5 сараар хаслаа 2026/06/11